МБОИЗ-ийнхөн чууллаа

 

        Байгаль орчны ТББ-уудын үндэсний V чуулган өнөөдөр боллоо. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэ удаагийн чуулганд байгаль орчны чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 160 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөгчид хуран чуулж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэлэлцэн дүгнэж, ирэх жилүүдэд хийх ажил, МБОИЗ-ийн дүрэм, удирдлага, бүтэц зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэв.  Чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар мэндчилгээ дэвшүүлсэн. БОАЖ-ын сайдын мэндчилгээг тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал уншиж танилцууллаа. Уг мэндчилгээний хэсгээс хүргэвэл, “МБОИЗ-ийн гишүүн ТББ-ууд нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт мониторинг хийх, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг иргэд олон нийтэд олгох, дадал хандлагыг өөрчлөх, төсөл хэрэгжүүлэх, сургалт судалгаа болон сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг Засгийн газрын тухай хуулийн дагуу төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэн ажилладаг билээ. Энэхүү үндсэн үйл ажиллагаа нь хойч үедээ эрүүл аюулгүй байгаль орчинд амьдрах, тэднийг хэрэглэх нөөц баялагтай нь үлдээх, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход хувь нэмэр оруулдагаараа ач холбогдолтой юм. Мөн та бүхний дуу хоолойг сонсож, орон нутагт тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байгааг хэлэхийг хүсч байна. Тухайлбал,Орхон гол, Хэрлэн гол болон Ганга нуур, Өгий нуурын усны нөөц, экосистемд учирсан сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг дурьдаж болно.

 

 

БОАЖЯ-ны зүгээс МБОИЗ-ийн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн бөгөөд Байгаль орчны иргэний зөвлөлийн ажлын албыг чадавхижуулах зорилгоор 2008 онд үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн тогтвортой ажлын байр, компьютер, телефон утас зэрэг шаардагдах техник хэрэгслээр ханган ажиллуулж байна.

 

Мөн БОАЖЯ 2015 оноос эхлэн хамтран ажиллах гэрээг байгуулан байгаль орчны хууль журмын хэрэгжилтийг хангах, хянах, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, дадал хандлагыг өөрчлөх, байгаль орчны нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж ирлээ.  Хамтын ажиллагааны үр дүнд байгаль хамгаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсоор байна. Тухайлбал,  Байгаль орчны аудитыг олон улсын туршлагын дагуу нэвтрүүлэх, “бохирдуулагч нь хохирлыг нөхөн төлөх”, “нутгийн иргэд нь байгалиа хамгаалах”, “байгалийн нөөц, баялгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх”, “байгаль хамгаалах ажлын хөрөнгийн тогтвортой эх үүсвэр бий болгох”, “нөөцийн тогтвортой менежмент төлөвшүүлэх” зэрэг гол асуудлууд эрх зүйн зохицуулалтад тусгалаа оллоо.

 

Энэхүү байгаль орчны эрх зүйн шинэчлэлтийг хийхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, үүрэг туйлын өндөр байсныг хэлэхэд таатай байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын зөвлөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, REDD нэмэх техникийн хорооны бүрэлдэхүүнд байгаль орчны төрийн бус байгууллагын төлөөлөл идэвхтэй оролцож, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд төлөөлж байгаагийн зэрэгцээ яам, харьяа агентлагуудын худалдан авах үйл ажиллагааны тендерийн үнэлгээний хороодод албан ёсоор оролцож ажиллаж байна.

 

Цаашилбал “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу яам 2012-2013 онд 900 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгож МБОИЗ-өөр байгаль орчны багц хуулийг орон даяар сурталчилах, сум дүүрэг болгонд үндэсний сургагч багш бэлтгэх, Түргэний аманд хөв цөөрөм байгуулах, Туул голын дагуу нийслэлийн газрын санд хамаарах нутагт болон Нисэхийн Хар тохойд 10 га талбайд нөхөн сэргээлт хийж ойжуулах ажлуудыг тус тус хийлгэсэн байна.

 

Төрийн бус байгууллагууд хавар, намрын байгаль хамгаалах сарын ажил, мод тарих өдрүүдээр хот, хөдөөд модлог бутлаг ургамлын тарьц, суулгац, хүнсний ногооны үр, үрслэгийн үзэсгэлэн худалдаа гаргаж, хот тохижуулах ажилд олон мянган иргэдийг оролцуулан түр болон байнгын ажлын байраар хангаж байгаа нь сайшаалтай.

 

Бидэнд сайн тал байхын зэрэгцээ төр, иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, үл итгэлцэлийг бий болгох асуудал гаргахгүй байхад анхаарч, МБОИЗ-ын дүрэм, гишүүн байгууллагуудаа хариуцлагжуулах, чадахижуулах, илүү төрөлжин мэргэшиж ажиллахыг хүсч байна” гэв. 

 

Энэ удаагийн V чуулганыг БОАЖЯ,Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. МБОИЗ-ийн үндсэн үйл ажиллагаа нь байгалийн доройтлыг зогсоож, хойч үедээ эрүүл аюулгүй байгаль орчинг үлдээхэд хувь нэмрээ оруулах, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, үр дүнтэй бодит ажил болгоход чиглэдэг юм. Байгаль орчинд тулгамдаж буй асуудлаа тодорхойлон, түүнийг шийдвэрэлэхэд хувь нэмрээ оруулах , бодитой үр дүнд хүрэх боломж, бодит нөхцөл байдлыг үнэлж, уг ажилд ТББ-уудын оролцоог хангаж, идэвхитэй үйл ажиллагааг дэмжих, иргэний нийгмийн төлөвшилтийг шинэ шатанд гаргахад зөвлөгөөнийг зохион байгуулах нь ихээхэн ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцоллоо.


2017.01.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбайг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

АНУ-ын ЭСЯ-ны хашаанд “Altai Denali” үүд хаалгаа нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31

Монгол Улсын далбааг “худалдах” төлөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2015.10.30

“Made in Thailand” дэлгүүрт шинэ бараа ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.21

Давхар, давхар улс төр агуулсан Ерөнхий сайдыг огцруулах бичиг

...

Дэлгэрэнгүй » 2016.01.20

Томоохон зах, худалдааны төвүүдэд нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Ц.Нямдорж гишүүн сайд болоод цагдаагийн алба хаагчдаа мартсан гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27