ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх хоёр ажлын хэсэг ажиллаж байна

 

        2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, төрийн захиргааны байгууллагууд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрхзүйн орчин бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг агуулга бүхий зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайд, БОАЖ-ын сайдын тушаалаар тус тус байгуулагдан ажиллаж байна.  

 

БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг тус яамны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Булган  ахлан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн анхны хурал нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон бөгөөд дараах үйл ажиллагааг яаралтай гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

  • Байгаль орчинд ээлтэй техник, технологийн төвийг нийслэлийн 6-8 газар байрлуулах төсөл боловсруулах
  • Байгаль орчин болоод бусад холбогдох хууль эрхзүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, саналын төсөл боловсруулах
  • Агаарын бохирдлын хор уршгийн талаарх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
  • 2017 оны нэгдүгээр сарын 17-ны дотор Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа ирүүлэх
  • Дараагийн хурлыг 2017 оны нэгдүгээр сарын 23-нд дахин хуралдуулах

 

Тус ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, эрхзүйн баримт бичгийн төслийг эцэслэн хэлэлцээд БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэгт танилцуулахаар болжээ.

 


2017.01.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хакухотай Япон хөл бөмбөгч барилдав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Гадаадаас авах санхүүжилтээ яаралтай шийдэхгүй бол Монгол Улс дампуурч магадгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

С.Зориггүй өнгөрүүлсэн 17 жилийн турш үргэлжилсэн шоу давтагдаж байна уу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Хэнтий аймаг зүүн аймгийн аялал жуулчлалын бүс болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон: Тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгодог, хэн нэгэн завших боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Зөв соёмботой төрийн далбаа мандуулъя

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Дуучин МУСТА Э.Чулуунчимэг уран бүтээлийн 3 дахь хүүхдээ өлгийдлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27