1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ

 

  Өнөөдрийн буюу 2017 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар Ховд аймагт 560, Говь-Алтайд 454 бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн Говь-Алтай аймагт  гурван хар сүүлтийг устгалд оруулсан байна. 

 

Мялзан өвчин гарсантай холбогдуулан  БОАЖЯ-наас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр зөвлөмж гаргасан. Уг заавар, зөвлөмжийн дагуу халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, халдварын тархалтыг зогсоохын тулд ойр орчмын газрын хөрс, өвсийг ариутгах, айл бүрээр сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэргээр ажлын хэсгийнхэн газар дээр нь арга хэмжээ авч онцгой байдалд ажиллаж байна. 

 

Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн дөрвөн ажлын хэсэг байгуулж тухайн сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт 7 устгалын цэг байгуулан устгал, ариутгал хийн ажиллаж байна. 

 

БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван  удаа хуралдаад байна.   

 

Дэлхий дахинд мялзан өвчин 1942 онд анх бүртгэгдэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ  21 зүйлийн зэрлэг амьтад өвчилсөн байна. Харин манай оронд бог малын мялзан авчнөөр бөхөн өвчилсөн нь анхны тохиолдол юм. Өнгөрсөн оны судалгаагаар Монголд 10 мянган толгой бөхөн 14,000 гаруй км газар нутагт байршиж байгаа нь тогтоогдсон. 

 

Бөхөнгийн орооны үе арванхоёрдугаар сараас эхлэн нэгдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг нь  халдварт өвчний тархалтад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол бөхөн голдуу тав, арваараа  сүрэглэдэг бөгөөд орооныхоо үед арав, хориулаа цуглардаг ажээ. Орооны үе дууссан ч тавдугаар сар хүртэл нэг газарт олноороо төвлөрөн сүрэглэдэг бөгөөд энэ  нь уг өвчний тархалтыг улам даамжруулах магадлалтай аж.  Бөхөнгөөс гадна хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир мялзан өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг аж. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол уг өвчин бусад амьтдад халдварлах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

 

Ажлын хэсэг  өнөөдөр  14 цагаас БОАЖЯ-нд хуралдаж эцсийн шийдвэрээ гаргаж лхагва гаригт Ерөнхий сайд, Засгийн газрын хуралдаанаар нөхцөл байдлыг танилцуулан,  хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэх юм. Тус хуралдаанаар дараах зөвлөмжийг гаргалаа. 

 

 

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧИН МОНГОЛ БӨХӨНД ИЛЭРСЭНТЭЙ  ХОЛБООТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

 

1.    Бог малын мялзан өвчнөөр хорогдсон бөхөнгийн сэг зэм устгах багийг орон нутгаас томилон ажиллуулах,
2.    Өвчний хязгаарлалтын бүс нутагт хорио цээр хяналтын бүс тогтоох,  өвчилсөн болон эрүүл бөхөнгийн сүргийн тархалт нутгийг зааглах арга хэмжээ хэрэгжүүлэх.
3.    Өвчний хязгаарлалтын бүс нутагт гамшгаас хамгаалах анги, салбар, холбогдох мэргэжлийн байгууллага, дүйцүүлэх цэргийн албан хаагчдыг татан оролцуулах,   
4.    Бөхөнгийн сэг зэмийг устгах цэг дээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, дээж авч нас, хүйсийн мэдээллийг тэмдэглэж, зургаар баталгаажуулах,
5.    Өвчилсөн бөхөнг таних, устгах зорилгоор сүргийг хөөх, хууль бус ан хийх, бөхөнгийн эвэр түүх зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг ажлын хэсгийн гишүүд, малчид, орон нутгийн иргэдэд таниулах,
6.    Бөхөнгийн шилжилт хөдөлгөөний судалгаа хийж, өвчний тархалтыг тандах,
7.    Цусны дээж цуглуулж бог малын мялзан өвчнөөр өвчилж, эдгэрсэн бөхөн байгаа эсэхийг тогтоох.
8.    Өвчинд мэдрэмтгий мал, амьтадыг тодорхойлох халдвар тархалтын /эпидемиологи/-ийн судалгааг хийх, 
9.    Малын хөдөлгөөнийг хязгаарлах, хилийн хяналт, шалгалтыг сайжруулах зэргээр цаашид гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх. 
10.    Бөхөнгийн эврийн хил дамнасан хууль бус худалдаа хийхээс сэргийлэх, илэрсэн зөрчлийг мэдээлэх арга хэмжээг хууль хяналтын байгууллага хариуцан ажиллах,
11.     Малын өвчлөл, хорогдлын мэдээллийг шуурхай мэдээллэх, 
12.     Өвчилсөн бөхөнгөөс вакцинжуулсан малд уг өвчин халдварлахгүй, өвчлөхгүй гэдгийг сайтар таниулах, 
13.    Малчид, иргэдэд мэдээллийн хэрэгсэл, багц мессежээр өвчний талаар танилцуулга, сэрэмжлүүлэг хүргүүлэх, 
14.    Олон улсын мэргэжлийн зөвлөхүүдийг яаралтай урьж, газар дээр нь дүгнэлт гаргуулан, зөвлөмж боловсруулах,

 

БОАЖЯ-ны ХМА
 


2017.01.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-т бие төлөөлөгчийн газар байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.29

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Гадаад улсад байгаа 7374 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Монгол Улсын төсөвт тодотгол хийхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээрээ онцлог

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

26 холбогдогчтой, 400 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.26

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

Хүүхдийн 20 мянган төгрөг авахад хугацаа зааж өгөөгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.15

Н.Учрал: Боловсролын салбарыг улс төржүүлдгээ зогсоох хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16