БОАЖЯ, МБОИЗ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

 

        БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн тэргүүн Б.Эрдэнэ нар  2017-2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. БОАЖЯ, төрийн бус байгууллагуудтай шийдвэр гаргах түвшний оролцоог хангах,төрийн тодорхой чиг үүрэг, зарим үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, мөн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажилладаг. МБОИЗ нь  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 гаруй ТББ-ыг нэгтгэсэн шүхэр байгууллага юм. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг МБОИЗ нь үндэсний хэмжээний байгууллага болсон. Байгаль орчин эх дэлхийгээ хамгаалах үйлсэд гар бие оролцож, хамтран ажиллаж чаддаг хамт олон болж төлөвшсөн байгууллага гэж ойлгодог. Хоёр талын хамтын  ажиллагааны үр дүнд ТББ-ууд мэргэшиж, төрөлжиж, чадавхжиж байгааг онцлоход таатай байна. Эдгээр ТББ нь иргэд, олон нийтийн байгаль орчны  мэдлэгийг нэмэгдүүлэх,  байгальд ээлтэй дадал хандлагыг нь өөрчлөх, тухайн орон нутгаа тогтвортой хөгжүүлэх шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцогч нь болгон хөгжүүлж өгдөг ач холбогдолтой” гэв.   Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр 26 зорилт,  хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 90 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаагаа ч сайд онцлов. Мөн ТББ нь сайн дурын зөвшилцөл, сонирхлын үндсэн дээр байгуулагдаж, төртэйгээ түншилж ажиллахдаа эрх мэдлийн төлөө, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг өмнөө тавьдаггүй байх ёстой гэж үзэж буйгаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илэрхийллээ.

 

 

Түүнчлэн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, Орхон голын эхэнд олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг тодорхой ажлууд дээр хамтрах,  яам, харьяа газрын  тендерийн үнэлгээний хороодод ТББ-уудын төлөөлөл албан ёсоор оролцон ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.  МБОИЗ-ийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард ээлжит тавдугаар чуулганаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. МБОИЗ-ийн тэргүүн С.Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурах үеэрээ, байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад Д.Оюунхорол сайдад талархал илэрхийлж, төр, засгийн зөв бодлого, үйл ажиллагааг МБОИЗ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Мөн тэрээр МБОИЗ-ийг шинэ шатанд гаргахад хамтарч ажиллах зүрх сэтгэлтэй, байгаль орчны чиглэлээр олон жил ажил ажилласан туршлагатай эрдэмтэн судлаачид баг болж нэгдсэн.  Бидний хамтын ажиллагаа байгальд орчинд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид аливаа асуудлыг өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцооныхоо хэрээр шийдвэрлэж, хийнэ гэдгээ хэлмээр байна” гэсэн юм.  Мөн энэ үеэр тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр байгаль орчны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг нь  байгаль орчны эсрэг хууль бус үйлдлүүд багасахгүй байгаа нэг шалтгаан гэж үзэж явдгаа хэлсэн. Байгаль орчныг хамгаалахад БОАЖЯ, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх  боломж их бий гэдгийг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл онцлоод БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос  уучлалт гуйсан. Тэрбээр шонхор шувууны  экспортын зарим  асуудлыг БОАЖ-ын сайдын шийдвэр мэтээр буруу ойлгож явсан гэв. 

 

         БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба


2017.01.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Зам тээврийн сайд “Хүндэт төмөр замчин” цол түгээсний дотор хятад дарга нар ч багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусны жолооч осол гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

30 тонн хог цэвэрлэжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17

"Мартагдашгүй" тоглолт 1500 хүнд нээлттэй болно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилох тохироо хийгдэж эхлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25