Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

 

        БОАЖЯ-аас зохион байгуулж байгаа “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал өнөөдөр эхэллээ.

 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хурлыг нээн хэлэхдээ “Монгол орны хувьд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртох, бэлчээрийн хомсдол, уул уурхайн олборлолтоос шалтгаалан амьтан, ургамлын төрөл зүйл, нөөц хорогдох, хөрсний эвдрэл, бэлчээрийн талхагдал, цөлжилтийн эрчимжилт, гадаргын болон газрын доорхи усны нөөцийн хомсдол, усны түвшний бууралт, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол нэмэгдэж буйгаар илэрч байгааг “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-гийн мэдээ, баримтууд нотолж байна. Манай яам бусад яамдаас ялгарах нэг гол онцлог бол өөрийн гэсэн тусгай хууль зүй тогтолтой байгалийн үзэгдэл юмсыг зохицуулах бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулдаг. Иймд мэргэжлийн эрдэмтдийн судалгааны үр дүн, санал, бодлыг сайтар анхаарч байх ёстой” гэлээ.

 

 УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Манай орны уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 70 жилд 2,1 хувиар нэмэгдсэн. Мөн агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам бүр нэмэгдэж байна. Иймээс бид эрдэмтдийн  үгийг сонсож тэдний хийсэн судалгаан шинжилгээнд үндэслэн арга хэмжээ авах нэн шаардлагатай байна” гэв.

 

ШУА-ын ерөнхийлөгч академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “ Энэхүү хурлыг зохион байгуулж байгаад БОАЖЯ-ны сайд болон албан хаагчдад талархал илэрхийлье. Хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа бидний цааш цаашдаа хийх ажилд ихээхэн түлхэц үзүүлнэ. Үр дүнд нь бидний өмнө тулгараад байгаа агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг шийдэх болно” гэлээ.

 

 

Тус хуралд НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг-нийгмийн комисс, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэд,  судлаачдаас гадна ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 200-аад судлаач, эрдэмтэд оролцож байна. Эрдэмтэн, судлаачдын  103 илтгэлийг сонсож хэлэлцэх  юм.

 

  Хуралд хэлэлцүүлж буй эрдэмтдийн илтгэлүүдээс гарсан үнэтэй санал, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн “Монгол орны байгаль орчны 2015-2017 оны төлөв байдлын тайланд тусган, УИХ-аар хэлэлцүүлж, цаашдын үйл ажиллагаандаа тусгахад БОАЖЯ-наас анхаарч ажиллана гэдгээ БОАЖ-ын сайд нээлтийн үеэр эрдэмтдэд хэлсэн.

 

Энэхүү олон улсын бага хуралд усны нөөц, ашиглалт, хамгаалалтын асуудлаар 20, ойн төлөв байдал, ашиглалт, хамгааллын асуудлаар 13, газрын төлөв байдал, ашиглалт, ландшафтын өөрчлөлтийн талаар 29, биологийн төрөл зүйлийн ашиглалт, хамгаалалттай холбоотой 12, Уур амьсгал, аялал жуулчлал, хот төлөвлөлтийн чиглэлийн 29, нийт 103 илтгэл ирсэн бөгөөд хурлын илтгэлүүдийг эмхэтгэн 2 боть бүтээл болгон хэвлүүлсэн байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр, маргааш үргэлжилнэ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


2017.01.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дуучин О.Гансувдын " Миний ээж хөөрхөн " тоглолт 4 сарын 27нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

“Элэгний эмгэггүй Архангай" төслийн үр дүнгийн танилцуулга уулзалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Видео тоглоомын хувь заяа хаашаа эргэж байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Дуучин О.Гансувдын " Миний ээж хөөрхөн " тоглолт 4 сарын 27нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

“Элэгний эмгэггүй Архангай" төслийн үр дүнгийн танилцуулга уулзалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Видео тоглоомын хувь заяа хаашаа эргэж байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

Сэрэмжлүүлэг: Хэт ядарсан үедээ жолоо барьснаас болж осолджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

“Улаанбаатар хотын банк” 5 жил эзэмших эрхтэй газарт 26 давхар барилга барих гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.11

Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг ЦЭЦЭД ДАХИН гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

Шатахуун импортлогчдын таалалд нийцүүлж онцгой албан татварыг тэглэв

...

Дэлгэрэнгүй » 2018.01.25

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.12.09

Зодоон хийсэн бөхийг яах гэж байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04

Р.Эмүжин: Монгол эр хүнээр шал арчих зуу зуун шалтгаан...

...

Дэлгэрэнгүй » 2018.04.09