Цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна

 

        БОАЖЯ, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй агаарын бохирлдлыг бууруулах “Технологийн үзэсгэлэн” Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үзэсгэлэнгийн  үйл ажиллагаатай танилцав.  

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлыг бууруулахад   иргэн бүрийн  оролцоо маш чухал үүрэгтэй юм. Өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад 130 тэрбум төгрөг зарцуулсан ч эерэг үр дүнд хүрээгүй. Нийслэлийн хэмжээнд 196 мянган айл өрхийн 126 мянга нь хоёр тарифт тоолууртай. Шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотойгоор  үлдсэн айл өрхийг хоёр тарифт тоолууртай болгох  шаардлагатай. Ингэхийн тулд иргэдийг банктай холбож өгөх зэрэг шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ” хэмээн онцлов.  Үзэсгэлэнд 51 аж ахуйн нэгж байгууллага  төрөл бүрийн цахилгаан, хийн болон  усан халаагуур, зуух, боловсруулсан шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, автомашинаас гарах утааг багасгагч шингэн, дулаан алдалт багатай нано технологийн  барилгын материал, утаанаас хамгаалах амны хаалт зэрэг бүтээгдэхүүнээ танилцууллаа.  Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүү их сонирхож байв. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бол жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.   

 

Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур авч хэрэглэх сонирхолтой байгаа боловч галын аюулгүй байдлыг хангахуйц  шаардлага хангасан халаагуур сонгох, дээр нь үнэ тарифын хувьд янз бүр байгаа.Мөн хоёр тарифт тоолуурыг худалдаж авах боломжгүй айл өрхүүд ч бий. Тиймээс цахилгаан халаагуур болон хоёр тарифт тоолуурыг лизингээр худалдаж авах асуудлыг Монголын банкуудын холбоотой хамтран зохицуулахаар ажиллаж буйгаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярьсан. 

 

Үзэсгэлэн үзэж сонирхсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхий сайд Д.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар Баянзүрх дүүргийн хоёр, 27 дугаар хорооны иргэн  А.Хосбаяр, 27 дугаар хорооны иргэн Ц.Донжив нарынд очсон юм. Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд иргэн Ц.Донживынд төслийн зуух,  А.Хосбаярынд  шалны халаалт суурилуулжээ.   Тэд агаарын бохирдолтой тэмцэх ажилд өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, утааны эсрэг хамтдаа тэмцэхийг бусдадаа уриаллаа. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Х. Билгүүнийх  өмнө нь нам даралтын зуухтай байжээ.  Тэр үед өдөрт 3 шуудай нүүрс түлдэг байж.  2011 онд шалнаасаа халаадаг төхөөрөмжийн төсөлд хамрагдаж, зургаан жилийн турш байрны айлаас дутахгүй тохилог амьдарч байгаа гэнэ.  Цахилгааны  төлбөрийн хувьд сард 100 мянга орчим төгрөг  гардаг гэнэ.   Хэрэгцээтэй үедээ халаагуураа ажиллуулаад, гэрт хүн байхгүй үед халаалтын төхөөрөмжөө унтраачихдаг учраас  цахилгааны хувьд ч хэмнэлттэй байдаг гэв. Одоо  цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн учраас энэ төхөөрөмжийг хэрэглэхэд боломжийн боллоо гэв.  МҮХАҮТ-д зохион байгуулж буй агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн өнөөдөр үргэлжилнэ  гэж  БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

 


2017.01.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүрхрээ лигийн нээлтэнд оддууд цугларлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.29

Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын гаалийн ерөнхий газартай хар тамхины чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Ерөнхий сайд туршилтаар ажиллуулж байгаа хүмүүсээ жинхлэхийг хүслээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

ХААН Банк “ТОП-100 ААН”-ийн ГУРАВТ эрэмбэлэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Гулгаа массаж, саун зэрэг зарыг гудамж талбайд ил наавал баривчлах арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төрд эхлээд хариуцлага бий болгоё

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Ж.Эрдэнэбат: Төр, хувийн хэвшил хамтдаа зүтгэж байж улсаа хөгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

”Талх Чихэр” ХК топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Хүрхрээ лигийн нээлтэнд оддууд цугларлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.29

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын гаалийн ерөнхий газартай хар тамхины чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Өршөөлийн хууль батлагдах үед гишүүд ”бөгс долоогч”, ”иргэдийн хардлагыг тайлагч” болж хувирав

...

Дэлгэрэнгүй » 2015.10.30

М.Жаррауд: Монгол улсад байгалийн аюул гамшгаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хэрэгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

3, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл татварт хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Хямралын шалтгаан ба шийдэл

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

Имарт” бөднийн өндгийг “бойжтол” нь дарж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.27

Бензиний үнийг бууруулахыг шаардлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

ҮБТДСургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2015.08.20

Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03