АН-ын даргын сунгаа фракциудын өрсөлдөөн болж байгааг Ж.Батзандан эсэргүүцэж байна

Ардчилсан нам Монголын улстөрийн нэг тулгуур багана гэдгийг үгүйсгэх нь утгагүй. Тиймээс ч Ардчилсан намын шинэчлэлийн тухай сэдэв сонгуулиас хойш хэвлэлийн хуудаснаа үргэлж бичигдэж байгаа. Тэрчлэн АН-ыг угтах жилүүдэд хэн удирдах вэ? АН-ын  шинэ удирдлага намдаа шинэчлэлийн салхи ширүүхэн салхилахад түүчээлэн хувь нэмрээ оруулж дийлэх үү? гэхчлэн хариулт нэхсэн, хүлээлт үүсгэсэн асуултууд тавигдаж байгаа.  Мэдээж тэгээд АН-ын даргын сунгаанд нэр дэвшсэн нэр бүхий таван эрхмийн хэнд нь намын гишүүд илүүтэй итгэл хүлээлгэх вэ гэдгээс намын цаашдын өнгө төрх шууд хамаарна.

Намын одоогийн дарга З.Энхболдоос таван багц сум авч, гар гартаа атгасан  нэр дэвшигчид сурталчилгаагаа их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэхээр замдаа яваа. Гэхдээ юмны наадах цаадахыг мэдэх хүмүүсийн хэлж ярьж байгаагаар бол намын даргын сунгаа үнэн хэрэгтээ фракц хоорондын өрсөлдөөн болж байна гэдгийг хэлж буй юм. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нарын тухайд бол угаасаа аль аль фракцийнх болохыг бүгд мэднэ. Тэгвэл тэд АН-ыг шинэчлэх их үүрэг хүлээх намын даргын сунгаанд оролцохдоо, фракцийнхаа эрх ашгаас дээш гарч харж, сэтгэж нэг л чадахгүй байгаа бололтой юм. Харин Ж.Батзандангийн тухайд аль нэг фракцийн хүн биш. Ардчилсан намын дотоод зөрчил олон фракциудаас болж байгаа гэдгийг тэр хэлдэг. Намын эрх ашгаа, түмний эрх ашгийг фракцийн эрх ашгийн дээр гаргаж тавих ёстой гэдгийг тэр хэлдэг. Тиймдээ ч энэ удаагийн намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа бусад дөрвөн нэр дэвшигчээсээ тэр ялгарч байгаа гэхэд болно.

Ж.Батзандан эрхэм хэлэхдээ “АН дотор үзэл бодлын зөрүү маш их байдаг. Манайх таван намын нэгдэл учраас таван тийш харах тохиолдол цөөнгүй. Гэхдээ үндэсний эрх ашигтай холбоотой томоохон асуудалд AH, МАН нэгдээд явах нь зүйтэй. Энэ улсын төлөө яв гэж л биднийг сонгосон болохоос авлигач, хулгайн бүлэглэлд нэгдэн ор гэж сонгоогүй. Эрхэм түшээд минь, хууль хяналтын байгууллагын эрхэм нөхөд минь. Сүүлдээ дарга нар нь нийлж хулгай хийдэг боллоо шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Монголоо аваръя гэвэл бид зарчмын хувьд нэг талд гарах хэрэгтэй. Үзэл санаа, үнэт зүйлийнхээ талд гарч, өвөг дээдсийнхээ сургаалийг санах хэрэгтэй.”  гэж байгаа юм.

Уг нь АН гэж улстөрийн хүчин улс Монголынхоо төлөө зүтгэе гэж байгаа бол одоо л хамтдаа нэг цул шиг байж, нэг чигт харах ёстой болоод байгаа билээ.

2017.01.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Утааны хор уршиг бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.24

ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх хоёр ажлын хэсэг ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.24

Урагш нь ч хойш нь ч чангаасан нийтийн тээвэр

...

Дэлгэрэнгүй » 2017.01.23

Багануурт Цусны салбар төвийн нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.20

Аавуудад өгөх алтан зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2017.01.19

Монгол улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн дэлхийн 46 дахь улс

...

Дэлгэрэнгүй » 2017.01.19

Утааны хор уршиг бидний биед

...

Дэлгэрэнгүй » 2017.01.18

1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх хоёр ажлын хэсэг ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.24

Утааны хор уршиг бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Сэтгүүлч Н.Мөнхтөр: Сайн хүний санаа яван явсаар биелдэг юм байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Отгонтэнгэр Хайрханы нэрний учир

...

Дэлгэрэнгүй » 2016.05.26

Шилдэг 12 бөх хоёр багт хуваагдаж халз барилдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Ж.Амарсанаа: Харвони эм энэ долоо хоногт Монголд ирнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Хөгжлийн банкны хэрэг олон хүнийг хөлдөө чирэх нь

...

Дэлгэрэнгүй » 2016.10.21

Иргэн Б.Цогтгэрэл Ерөнхий сайдын 96 тэрбумыг шалгуулахаар ӨБХ-нд хандана

...

Дэлгэрэнгүй » 2015.10.16

Танилц: Хоригийг эсэргүүцэж "Хар тамга" даруулсан гишүүд

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

Д.Баярсайхан: Тухайн зээлийн 60 хувьд батлан даалт гаргаж болно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03