Арван дусал бэлдмэл ойд гурван цаг алхсантай тэнцэх хүчилтөрөгчийг өгнө

 

        Улаанбаатар хотын агаарын бохирдол арван сараас дараа оны гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Ингэхдээ жил ирэх тусам агаарын чанарын стандарт хэмжээнээс давж бохирдох тохиолдлын тоо нь ихэссээр байгаа юм.

 

Тэгэхээр бид, бидний үр хүүхэд эдгээр саруудад хортой орчинд амьдарч, ажиллаж, сурч байна гэсэн үг. Хүний хамгийн эрхэм зүйл эрүүл мэнд. Харин эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хором ч байж чадахгүй.

 

Тэгвэл бидэнд өөрсдийгөө энэ хортой нөхцөлөөс аврах хамгийн эхний зам бол цэвэр агаар, хүчилтөрөгч. Тэгвэл “Новалинк” компани дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн  “Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл”-ийг оруулж ирэн худалдаалж байгаа юм. 

 

        Ингээд “Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл”-ийн талаар болон хэрхэн эрүүл, идэвхитэй амьдрах талаар НоваЛинк эмнэлгийн хүний их эмч, клиникийн профессор, анагаах ухааны магистр Б.Нарантуяатай ярилцлаа.

 

-Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн талаар уншигчдад танилцуулахгүй юу?

-Энэ бэлдмэлийн орцонд нэрмэл ус, содын хлорид, шингээгдэж ууссан хүчилтөрөгч ба шаардлагатай идэвхтэй минералуудын тогтвортой нэгдэл юм. Идэвхтэй минералууд нь та бидний биед байдаг микроэлемэнтүүд юм. Жирэмсэн эмэгтэйчүүд хүүхэд багачууд, хөгшид гээд бүх насны хүмүүсийг хүчилтөрөгчөөр хангах, хордлого тайлах зориулалтаар бэлтгэгдсэн АНУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн бэлдмэл.

 

-Шингэн хүчилтөрөгчийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

 

-Энэ бэлдмэлийн 8-10 дуслыг хэрэглэхэд ойд гурван цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг хүний биед өгдөг. Мөн биеийн хордлого тайлдаг. Хордлого тайлах гэдэгт агаарын, жирэмсний, эмийн, рентгэн туяа болон цацраг идэвхит бодис, туяа эмчилгээ болон шинжилгээний, ажлын нөхцөл байдлаас үүссэн хордлогуудыг тайлах зорилгоор хэрэглэдэг байна. Түүнчлэн хортой, хоргүй хавдруудын (эсийн гаж ургалтыг) дэмжихгүй, хорт хавдар үүсгэгч болох ARC, NTP болон OSHA агуулагдаагүй. Хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлснээр энерги нэмэгдэж, ядаргааг тайлна. Биеийн дархлааг дэмжиж, өвчин эсэргүүцэх чадвар дээшилнэ.

 

-Хүчилтөрөгчийн коктейль гэж гадуур зарж байна. Тэгэхээр шингэн хүчилтөрөгчийн  бэлдмэлийн коктейлиэс ялгагдах онцлог, давуу тал нь  юу вэ?

 

-Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл дэх хүчилтөрөгчийн хэмжээ нь ойролцоогоор нэгж 8,000 РРМ байдаг. Энэ нь нэг удаагийн хэрэглээ болох 8-10 дусал бэлдмэлийг хэрэглэхэд ойд гурван цаг алхаж авах хэмжээний хүчилтөрөгчийг идэвхтэй минералуудынхаа тусламжтайгаар хүний биед өгдөг.   

 

Хүчилтөрөгчийн коктейль гэдэг нь хөөс хэлбэртэй, зарим эмнэлэг эмийн санд өндөгний хөөсрөх чанарыг ашиглан гарган авдаг. Энэ нь хүн биедээ хичнээн хэмжээний хүчилтөрөгч авч байна гэдэг нь тодорхойгүй, тооцоолох боломжгүй. Мөн түүхий өндөгний цагааныг ашигладаг учир жирэмсэн эмэгтэйд зохисгүй гэж үздэг.

 

Харин шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн найрлагад амьтны гаралтай түүхий эд, генетикийн өөрчлөлттэй бодис агуулаагүй, донтуулах, сэргээш, мансууруулах төрлийн бодис ороогүй ба микробиологийн лабораторийн шинжилгээгээр эмгэг төрөгч илрээгүй. Хордлогын зэрэг 0.00 хувь. Шууд ууж хэрэглэхэд хялбар, авч явахад амар.

 

 

-Шингэн хүчилтөрөгч хүний биед хэрхэн шингэнэ гэсэн үг вэ?

 

-Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь ходоодны салстаар шимэгдэж, хялгасан судсаар дамжиж цаашлаад хүчилтөрөгчийн молекулууд нь цусны эргэлтэд орж эд эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл гемоглобин нь хүчилтөрөгчтэй нэгдэхдээ заавал туслах микро элемент болон минералуудын тусламжтайгаар холбогддог.

 

Хүний бие дэх хүчилтөрөгчжих процесст оролцох минералууд, үүн дээр бүтээгдэхүүнд агуулагдах идэвхтэй минералууд нь  нэмэгдэж хүчилтөрөгчжих процессыг хурдасгаж, хангамжийг нэмэгдүүлж өгдөг.

 

Уг бэлдмэлд агуулагдах идэвхтэй минералууд нь сод, хлорид, хром, иод, магнезм, потазиум, карбон, кальци, зэс, төмөр, фосфор, цайр гм, ордог ба шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн биеийг хүчилтөрөгчжүүлэх гол механизм нь болж өгдөг юм.

 

Цааш хүчилтөрөгч агуулсан гемоглобин нь цусны урсгалд орж бие эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Хүчилтөрөгчөөр баяжсан цус нь /oxy Hb/ хялгасан судсаар биеийн дундуур дайрч урсахдаа биеийн эд эсүүдэд хүчилтөрөгч, шимт бодисуудыг хүргэж өгөөд тэндээс бодисын солилцооных нь бүх хаягдал илүүдлийг /СО2/ /di oxy Hb/ татан авч тээвэрлэн гадагшлуулдаг цикл процесс юм.

 

Эд эсүүд нь шаардлагатай байгаа хүчилтөрөгч О2 болон шимт бодисуудыг авснаар бодисын солилцоо идэвхэжнэ. /бүх хаягдал илүүдэл элементүүд болон СО2-г биеэс гадагшлуулдаг/.

 

Хүчилтөрөгчийн хангамж сайжирснаар, хамгийн эхний үр дүн: Нэгдүгээрт, хордлого тайлагдана. Хоёрдугаарт ядаргаа арилна. Гуравдугаарт хүч тамир /энерги/ нэмэгдэж биеийн дархлаа сайжирч, өвчин эсэргүүцэх чадвар нэмэгдэнэ.

 

-Зөвхөн жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдүүд нэмэлтээр хүчилтөрөгч хэрэглэх ёстой гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг?

 

-Үгүй. Энэ бол буруу ойлголт. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд хамгийн мэдрэг байдаг. Жирэмсэн эмэгтэйн дотор үүсч бүрэлдэж буй урагт нэмэлт хүчилтөрөгчийн хэрэглээ заавал шаардлагатай болдог. Зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэлтгүй эрүүл болон эмгэг өвчтэй хэн бүхэн, энгийн та бид ч хэрэглэж болно. Учир нь бид утаатай, агаарын бохирдолтой орчин нөхцөлд амьдардаг, хэт олноороо нэг танхимд ажилладаг ажилчид болон сурагчид, оюутнууд бүгд хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд байдаг гэдэг нь батлагдсан шүү дээ.

 

Өвчтэй хүмүүсийн тухайд зүрх судас, амьсгалын замын өвчтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан буюу хэвтрийн хүмүүс цаашлаад тархины цусан хангамжийн өөрчлөлттэй хүмүүс хэрэглэхэд маш үр дүнтэй байна.

 

Нялхсын тухайд гэвэл нэг хоногтой нярайгаас эхлэн энэхүү бэлдмэлийг уудаг. Ингэснээр хүүхдийн хүчилтөрөгчийн дутагдлаас үүссэн зовиурууд арилдаг. Жишээ нь, тархины даралттай хүүхдүүд тайван сайхан унтаж амрах, өсөх нөхцөл бүрддэг. Бидний хэлж заншсанаар тархины даралт гэдэг нь тархин дах хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдлаас үүсдэг эмгэгийг хэлдэг.

 

-Энэ бэлдмэлийг хэзээ, хэдий хэр хугацаанд хэрэглэх вэ?

 

-Намар, өвөл, хавар, зуны аль ч улиралд хэрэглэх нь зүйтэй. Мэдээж утаа эхэлсэн агаарын бохирдолтой үед аль болох хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй. Хүчилтөрөгчийн хангамжийн хэмжээ ихэднэ гэж санаа бүү зов. Энгийнээр тайлбарлахад нэгдүгээрт бид далайн түвшнээс дээш 1300 аад метр өндөрт амьдарч байна. Энэ нь бид хүчилтөрөгчийн сийрэг орчинд бид ажиллаж амьдарч байгаагаас гадна сүүлийн үед агаарын бохирдол нэмэгдсэнээс хүний авах ёстой хүчилтөрөгчийн хангамж улам муудсаар байна. Иймд бид хүчилтөрөгчийн хангамжийг улам сайжруулах хэрэгтэй. Хүний биеийн хүчилтөрөгчийн хангамж илүүднэ гэж байхгүй, илүүдэл хүчилтөрөгчийг бие организм өөрөө зохицуулж ялгаруулдаг. Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг хэдий хугацаагаар ч хэрэглэсэн болно. Нэг курс эсвэл хэдий хугацааны турш хэрэглэнэ гэсэн заалт байхгүй. Байнга хэрэглэж ч болно.

 

-Хүчилтөрөгч хүний биед дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 

-Нярай ба бага насны хүүхдүүдэд  дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: тайван биш байх, хоол нойрондоо сайнгүй, цочимтгой байх, хамар уруулын гурвалжин хөхрөлттэй байх, арьс эрээнтэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

 

Ихэнх хүн ажлын идэвхигүй болох, амархан ядарч сульдах, залхуу эсвэл унтаа байдалд орох зэрэг байдал үүсдэг. Эдгээр нь  хүчилтөрөгчийн дутлын хамгийн энгийн эхний шинж тэмдэг. Цаашлаад зарим хүнд бөөлжис цутгах, дотор муухайрах, унтаж чадахгүй байх зэрэг шинж илэрнэ. Ялангуяа оффисийн ажилтнууд үргэлж  “толгой өвдөх” асуудалтай байдаг ба өвчиндөө өвчин намдаах эм уудаг. Ингэж өвчин намдаах эмийг байнга уухад өвчин намдаах ч ходоодны шархлаа үүсгэх эрсдэлтэй. Ингээд хүмүүсийн орчин нөхцлөөс хамаараад хүнд, хөнгөн хэлбэрийн шинж тэмдгүүд илэрч байдаг.

 

-Жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд ямар нөлөө үзүүлэх вэ?

 

-Жирэмсний эхэн үеийн хордлого тайлагдана. Тонус буюу умайн базлалт багасч, дутуу төрөх эрсдлээс сэргийлэх нэг алхам болж байгаа ба ургийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулснаас өсөлт бойжилтыг дэмжиж өгдөг. Мөн жирэмсэн эх эмчийнхээ бичиж өгсөн эм, эмчилгээтэй шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг хамтад нь хэрэглэвэл маш үр дүнтэй байж аливаа зовиур түргэн хугацаанд арилдаг.

 

Эмч нарт тусгайлан хэлэхэд Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлд байгаа микро элемэнтүүд нь электролит хэлбэртэй, ус, хүчилтөрөгчийн нэгдэл тул бүх насныханд харшлах болон хориглох заалтгүй. Тусгайлан ямар нэгэн өвчнийг эмчлэхгүй. Эм эмчилгээг дэмжиж өгдөг ба бусад эмийн болон нэмэлт тэжээлүүдийн үйлчилгээнд харшлах зүйлгүй.

 

ШИНГЭН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭЛДМЭЛИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР:                                    

 

1.Хүчилтөрөгчийн хангамж сайжирна – Биеийн энерги нэмэгдэж, дархлаа сайжирч, эд эсүүдийн чадварыг дээшлүүлэх ба эрүүлжих процессыг хурдасгана.

2. pH орчныг тэнцвэржүүлснээр Бодисын солилцоо идэвхижнэ – Хордлого тайлна, ядаргаа арилна, биеийн хөнгөн зовиуруудыг арилгах зэрэг эерэг үзүүлэлттэй. Дээрх хүний биед үзүүлэх үйлчилгээнээс харахад ямар ч насны, аль ч хүйсний хүн түүнчлэн жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, эрүүл болон эмгэгтэй бүх хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой.

 

 

 

 


2017.01.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Оюунхорол: Тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоог гаргахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

“Бойнг-737” онгоцны нэг дугуйд гэмтэл гарч, техникийн буулт хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Ц.Болд: Хятадын тал 1-2 орцоо л ажиллуулж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулахыг Засгийн газар дэмжинэ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Их хэмжээний тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Д.Оюунхорол: Тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоог гаргахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

“Бойнг-737” онгоцны нэг дугуйд гэмтэл гарч, техникийн буулт хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Ц.Болд: Хятадын тал 1-2 орцоо л ажиллуулж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулахыг Засгийн газар дэмжинэ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэл ажилд урьд онуудынхаас илүү анхаарах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Ард түмэн улс төрчдөд дүн тавьж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

ТАНИЛЦ: Шадар сайд З.Баянсэлэнгэ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

Шүүгчийн цалингийн асуудлаар мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

"15 раунд" Гүндалай нэвтрүүлэгч Даваа 2-ийн халз мэтгэлцээн

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

“Монгол газар” Арбитрын шүүхээр ялалт байгуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24