Мэндчилгээ


15747327_911356008996030_3405433680537430707_nБайгаль эх дэлхийгээ шүтэж, дээдэлж, үр шимийг нь хүртэн амьдарч ирсэн Монголын ард түмэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
БОАЖ-ын салбарын хувьд 2016 онд хийж бүтээсэн өрнүүн их ажлын жил байлаа. Миний бие салбарын сайдаар итгэл хүлээн томилогдон ажиллаад тус салбарын бодит байдлыг дүгнэх, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө зорилтоо гаргах, тулгамдсан асуудлуудаа шийдэх, шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлуулах, олон улсын болон дотооддоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон ажлыг хамт олонтойгоо хамтран хийж гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудын эхэнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон явдал юм. “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан нь аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон ахиц авчирлаа. Улмаар тусгай хамгаалалттай газар нутгаа тэлэх, дэлхийд данстай болгох, гол ус, ой мод, хөрс шороогоо хайрлан хамгаалах хууль, журмыг мөрдүүлэх хэвшилд сурахад онцгой анхаарал хандууллаа. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, ард иргэдийн оролцоотой хамгаалах, салбарын бодлого, шийдвэрт эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсох ажлыг эрчимжүүлж эхэлсэндээ ч сэтгэл хангалуун байна.
Ирж буй 2017 ондоо бид эхлүүлсэн томоохон ажлуудынхаа бодит үр дүнг үзэх, хууль, журмыг хэлбэрэлтгүй дагаж мөрдүүлдэг болох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажилдаа ард иргэд Та бүхэнтэйгээ нээлттэй хамтран ажиллах болно.
Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь Та бидний хамтын ариун үүрэг билээ.
Ирж буй ондоо эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

УИХ-ЫН ГИШҮҮН, БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

2016.12.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Цахилгаан хязгаарлалт хийгдэх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.08.25

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Монголын Сайтын Холбооны 6 жилийн ой өнөөдөр тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.29

Ардчилсан намын баярыг Гутлын жагсаал нам дарав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08

Баригдаагүй байрныхаа төлбөрийг хоёр жил төлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.08

МАН, МАХН-ыг зааглаж байсан хана нурж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Нандин дурсамж мөнхөлсөн гайхамшиг үргэлжилсээр...

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Ж.Цолмон: Эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн хурлыг анх удаа зохион байгуулах гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18