Зайсангийн уугуул 16 иргэнд газрын гэрчилгээг нь гардууллаа

 

        Нийслэлийн ХУД-ийн 3,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 16 иргэнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.

 

 

Уг ажлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг газрын давхцалгүй, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй эдгээр 16 иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.

 

 

Тус арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол иргэдэд хандан “Богдхан Уулын Зайсангийн ам болон Арцтын аманд олон жил амьдарч байгаа иргэдийн газрын асуудал шийдэгдэхгүй олон жил явж ирсэн. Миний бие эдгээр иргэддээ газар олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг анх гаргаж байсан. Ингээд зөвшөөрөлгүй оршин сууж байсан иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд нийт 571 иргэнд 51.16 га газрыг “Бичил эко аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгоод байна. Газар ашиглах эрхийн гэрчилгээ авч байгаа иргэд газраа байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглаж Хамгаалалтын захиргааны тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

 

 

Уг ажлыг БОАЖ-ын сайдын “Газар ашиглах эрх олгох тухай” А-143 дугаар тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлсэн билээ. Ажлын хэсэг 1966 оноос өмнө амьдарч байсан иргэдийн дунд судалгаа явуулж, уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийн эдгээр 16 иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор болсон байна. Газрын гэрчилгээгээ авсан иргэд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж, талархсанаа илэрхийллээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 


2016.12.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Архангайн зүүн бүсийн залуус спортоор өрсөлдлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Хэн хамгийн хурдан шницель идэх вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Д.НАРАНЗУЛ : Эрүүл мэндийн салбарт өндөр ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэх асуудал нэгдүгээрт байх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Хаягдал ус бол саарал алт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Д.Очирбат: Элэгний С вирусын халдвар бүхий 5000 хүнийг эмчлэхээр “Gilead Sciences” компанитай гэрээ байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.22

Ойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тогтвортой менежмент явуулах хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

“Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хоёрдугаар хурал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

Ерөнхийлөгчийн хүү АН-ын дотоод сонгуульд өрсөлдөж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

Архангайн зүүн бүсийн залуус спортоор өрсөлдлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Хэн хамгийн хурдан шницель идэх вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Хаягдал ус бол саарал алт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Д.НАРАНЗУЛ : Эрүүл мэндийн салбарт өндөр ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэх асуудал нэгдүгээрт байх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

БОАЖЯ-ныхан ажлын байрандаа эко сурагчдаар үнэлгээ хийлгэв

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Б.Дамба Ялагдсан Ч Б.Амармэнд Африкийн Хошиказэ Зулу Омгийн Дайчинг Буулган Авав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

С.Бямбацогт: Сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулах ёстой

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Үндэсний “ЗАЛУУ УДИРДАГЧ”-ийг тодруулна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.05

Монголоороо байгаасай

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

МАХН: Ж.Сүхбаатарыг генсекээр, Э.Эрдэнэжамъяаныг намын дэд даргаар томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

М.Батчимэгийн зөвлөхийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.22