Агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна

 

 

        Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны 47-д Улаанбаатар хот орсон талаар харамсалтай тоо баримт байна. Агаарын бохирдлын улмаас иргэд, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, амьсгалын замын өвчин хүндрэх нөхцөл болж буйн зэрэгцээ ураг амьгүй болох зэрэг ноцтой асуудал үүсэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл болон энэ сарын 23 ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Өргөдлийн байнгын хороо “ Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

 

 

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Хүний эрүүл мэнд ба агаарын бохирдол, шийдвэрлэх арга зам" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр агаарын бохирдол нь хүн амын  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт тохиолдлын түвшинг ихэсгэх, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг талаар дурдлаа. Мөн Нийслэлд агаарын бохирдолоос болж ургийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаанаас үзэхэд өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байдаг. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа уялдаа холбоог өргөжүүлэх, Иргэдиийг агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, амны хаалт, хөхөөр хооллолт, шүүлтүүр, эрүүл амьдралын хэвшилтэй болгох иргэдийн эко хэрэглээг дэмжих зэрэг алхамууд хийх нь чухал гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.

 

 

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, Холбогдох яамд, Нийслэл, Төрийн бус байгууллагууд, Иргэд, эрдэмтэн судлаач нар оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Агаарын бохирдолыг бууруулах асуудлаар дорвитой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд бид бие биенээ шүүмжлэх бус, харин агаарын бохирдлыг бууруулахад ямар шийдэл, гарц байх вэ гэдэг талаар хэлэлцэж, үр дүнтэй шийдвэр гаргах нь чухал гэдгийг хэллээ.


2016.12.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Ц.Мөнх-Оргилд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол олголоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Баривчилгаа” шударга ёс тогтох эхлэл үү?

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Дуучин Ч.Ану үтрээний булчинг залуужуулах сурталчилгаанд нялх хүүхэд ашиглав

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар сургууль барина

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Хар тамхины хэргээр манай улсын 10 гаруй иргэн Хятадад цаазын ял сонсчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар сургууль барина

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Ц.Мөнх-Оргилд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол олголоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Баривчилгаа” шударга ёс тогтох эхлэл үү?

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

“Батзүү”-гийн дүрэмт хувцас 35-55 мянган төгрөгийн үнэтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2015.08.25

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

Дэлхийн жишигт хүрсэн цементийн үйлдвэртэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.08.18

Төрийн банк 3 дах жилдээ “Оюутны тангарагийн баяр”-ыг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Нийслэлийн прокурорын байгууллагын 85 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.31

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулсан нь үнэн гэв

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Монголын хамгийн том авто шоуны аварга шалгаруулах хаалтын тэмцээн болно

...

Дэлгэрэнгүй » 2016.09.22

Өршөөгдсөн иргэд айдастай байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06