Эрүүл мэндийн эрсдэлт 10 хүчин зүйлд агаарын бохирдол ордог



Нялх, балчир хүүхэдтэй ээж, аавууд нэгдэн өнөөдөр “Хүүхдийн эрүүл мэнд ба агаарын бохирдол“ сэдэвт жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Улирлын чанартай ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн жагсаалд оролцож буй эцэг эхчүүдэд хандан ЭМЯ-ны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон иргэдэд энэ үед урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болох талаар тодорхой зөвлөмжүүдийг өглөө. Тухайлбал, Дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр нийт 756 резидент эмч, сувилагч, оюутнуудыг гэрийн эргэлтэд дайчлан ажиллуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулж, мөн Бямба гарагт ч ажиллаж байгааг дуулгалаа.

Тэрээр цааш хэлэхдээ, эцэг, эхчүүд хүүхдээ ханиад томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд юун түрүүнд хүүхдээ дулаан хувцаслаж, гэр орноо цэвэрхэн байлгаж, чийгтэй цэвэрлэгээ хийх, өрөөндөө тогтмол агаар оруулдаг болох, зориулалтын түлшийг хэрэглэж хэвшихийг зөвлөлөө. Түүнчлэн гэр бүлийн гишүүд дам тамхидалтад өртөх нь эрүүл мэндийн хувьд асар их хор уршигтай болохыг сануулсан юм.

Дэд сайд Л.Бямбасүрэн нийт эцэг, эхчүүдэд хандан агаарын бохирдлыг бууруулах, хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр гаргаж буй төр засгийн бодлогыг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрүүл мэндийн эрсдэлт 10 хүчин зүйлд агаарын бохирдол ордог. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсдэг бөгөөд үүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг байна.  

Бусад улс орнуудад хийгдсэн судалгаанаас харахад агаарын бохирдол нь хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, Амьсгал, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил, хавдар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байна.



2016.12.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Ц.Мөнх-Оргилд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол олголоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Баривчилгаа” шударга ёс тогтох эхлэл үү?

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Дуучин Ч.Ану үтрээний булчинг залуужуулах сурталчилгаанд нялх хүүхэд ашиглав

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар сургууль барина

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Хар тамхины хэргээр манай улсын 10 гаруй иргэн Хятадад цаазын ял сонсчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар сургууль барина

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Ц.Мөнх-Оргилд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол олголоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Баривчилгаа” шударга ёс тогтох эхлэл үү?

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Ипотекийн зээлтэй иргэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тавилга авах боломж бий

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

МАН-ынхан эдийн засагчдаар эдийн засгаа авруулахаар шийджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

З.Энхболд: Засгийн газрынхаа эсрэг байгаа М.Энхсайханыг огцруул

...

Дэлгэрэнгүй » 2016.01.15

АСЕМ-аар албан үүргээ сайн гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдыг урамшуулав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

”Нийгмийн бодлого - Тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл”

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Иргэд ажлын 10 хоногт эрхээ баталгаажуулах ёстой

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

Нэг ч унаагүй байсан озэки Котошёгикү тотари мэхээр ялагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Баянхонгор аймагт цусны салбар төв нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20