Дэлхий нийтээрээ түгшиж байна



Агаар мандал дахь озоны давхаргыг хамгаалах-хүлэмжийн хийг бууруулах


ХХ зууны уур амьсгалын дулааралтын нэг үндсэн шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа явдал юм. Аж үйлдвэрийн хувьсгалаас (1750 оноос эхлэн тоолно) хойш агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 31%-иар, намгийн хийн агууламж 151%-иар, азотын дутуу эслийн агууламж 16%-иар өсөж гучаад он хүртэл байгалийн нөхцөлд байгаагүй фреоны төрлийн хийнүүд гарч ирснээс дэлхийн уур амьсгалын дулааралт болж байна. Агаар мандалд хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь ой мод огтолсон, газрын хөрс хагалсан, далайн усыг бохирдуулах зэргээс нүүрстөрөгчийн байгалийн эргэлтийн тэнцвэрийг алдагдуулж байгаатай ч бас холбоотой.


Агаар мандлын дээд давхарга буюу дэлхийн гадаргаас 20-50 км өндөрт байрлах 3-5 орчим мм зузаантай нэг үе давхарга дахь хийн найрлаганд хүчилтөрөгчийн гурван атом агуулсан тунгалаг хий хамгийн их хэмжээтэй байх учраас “озоны давхарга” хэмээн нэрлэдэг.


Озоны давхарга нь дэлхий ертөнцөд оршин байгаа байгалийн бүхий л амьд бодгаль, ус, ургамал, экосистем, түүний бүрэлдэхүүн, шим мандлыг нарны хамгийн богино долгионтой, хүн амьд биест хортой туяанаас нэн ялангуяа хамгийн хортой туяаг дэлхийн гадарга руу нэвтрүүлэхгүй хамгаалж байдаг.


Гэтэл, хүний нийгмийн хөгжил дэвшлийн үр дүнд олон төрлийн химийн бодисыг үйлдвэрлэл, ахуй амьдралд хэрэглэн “хүлэмжийн хий”-г агаарт дэгдээх замаар озоны давхаргыг нимгэрүүлэн сиймхий цоорхой үүсгэхэд нөлөөлж буй үзэгдэл нь ХХ зууны уур амьсгалын дулаарлын хамгийн гол үндсэн шалтгаан гэдгийг эрдэмтэд нотолж, тандан судалгаа явуулж байна.

Хүлэмжийн хий нарны богино долгионт цацрагийг өөртөө бараг шингээхгүй дэлхийн гадарга руу шууд нэвтрүүлдэг боловч, дэлхийгээс туяарах дулаан цацралыг шингээн авч дэлхийн гадарга руу буцааж ойлгон үүгээрээ газар орчмын агаарын үе давхаргад нэмэлт дулааралт үүсгэдэг.


Дэлхийн озоны давхаргын хэмжээ дунджаар 300ДН байгаа боловч, Антрактидын өмнөд туйл дээр үүссэн озоны цоорхой 2000 оноос хойш жилээс жил тутам ихсэж, БНХАУ-ын газар нутгаас 3 дахин том буюу 28.3 сая ам дөрвөлжин км хэмжээтэй болсныг хиймэл дагуулаас ажиглаж байна. Харин Монгол Улсын газар нутгийн дээрхи агаар мандлын озоны дундаж агууламж 320-360 ДН хэмжээтэй байна гэж тогтоосон. Антрактид дээр озоны цоорхой үүссэний дараа улс орнууд хуралдаж, Озоны давхаргыг хамгаалах тухай “Венийн Конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын хэрэглээг хязгаарлах тухай “Монреалын Протокол” –д улс орнуудыг нэгдэх тухай хэлэлцэв.


Энэхүү конвенц болон протоколд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, 1999 оноос Озоны давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж, олон улсын конвенц, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч байгаа болно.

Дэлхий нийтэд өнөөдөр хлортфторт нүүрстөрөгч (CFC) буюу фреоны үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспортыг зогсоож, гидрохлорт нүүрстөрөгч (HCFC) -өөр орлуулж байна. Фреоны озон задлах чадвар 1.0 нэгж буюу хамгийн өндөр байдаг учраас озон задлах чадвараар түүнээс хамаагүй бага буюу 0.055 нэгж чадвартай бодис гидрохлорт нүүрстөрөгчөөр орлуулан хэрэглэх замаар озон хомсдлыг багасгах арга юм.

Манай орны хувьд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд АНУ-ын агаар мандал, далай судлалын үндэсний газар (NOAA)-ын шугамаар 1992 оноос агаар дахь хүлэмжийн хийн байгалийн дэвсгэрт хяналт тавьж байна.

Байгаль экологийн тэнцвэрт байдал, юуны өмнө дэлхийн уур амьсгалын системд агаар мандал дахь хийнүүдийн хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүний нийгмийн хөгжил, үйлдвэржилтийн явцад агаар мандлын бүтэц, түүн дэхь хийнүүдийн харьцаа өөрчлөгдсөний улмаас дэлхийн уур амьсгал, байгаль экологийн тогтолцоо алдагдах нөхцөл бүрдээд байгаад дэлхий нийтээрээ түгшиж байна.

Б.Сэргэлэн


2016.12.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Төмөр замчид Миеэгомбын Энхболдыг дэмжинэ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Өндөр зорилт дэвшүүлсэн "ДЦС-4"-ийнхөн боловсролтой, оюунлаг Ерөнхийлөгчийг сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

ОХУ-ын холбооны хурлын дарга В.Матвиенко М.Энхболдод амжилт хүсэн захидал ирүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Хар пиар ба эвлүүлэгтэй улстөр

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Монгол сонголт-Оюунлаг сонголт

...

Дэлгэрэнгүй » 2017.06.22

Гурван сая хүнийг үймүүлсэн гурван нэр дэвшигч

...

Дэлгэрэнгүй » 2017.06.22

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ДАРГА Ц.ХУЛАНД

...

Дэлгэрэнгүй » 2017.06.22

Намын хагарлаас шидэгдсэн “чулуу” эв нэгдлийг илэрхийлж чадахгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.06.22

Төмөр замчид Миеэгомбын Энхболдыг дэмжинэ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Өндөр зорилт дэвшүүлсэн "ДЦС-4"-ийнхөн боловсролтой, оюунлаг Ерөнхийлөгчийг сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

ОХУ-ын холбооны хурлын дарга В.Матвиенко М.Энхболдод амжилт хүсэн захидал ирүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Дэмжигчгүй дэвэгчдэд итгэх үү, эсвэл..

...

Дэлгэрэнгүй » 2017.06.14

“Женко” Х.Баттулгын оффшорын талаарх 24 баримт

...

Дэлгэрэнгүй » 2017.06.14

Хар пиар ба эвлүүлэгтэй улстөр

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Монгол Төрийн босго өндөр

...

Дэлгэрэнгүй » 2017.06.20

Монголоо алдсан сонгууль

...

Дэлгэрэнгүй » 2017.06.13

”Гайхамшигт бүсгүйчүүд” цомог мэндэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

“Арвайн үндэс” компани Түргэн тусламжийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

З.Баянсэлэнгэ: Ё.Отгонбаяр танд эмгэнэл илэрхийлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.29

Л.Эрдэнэчимэгийг эсэргүүцэж мэдээлэл хийв

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24

М.Энхболд:Дөрвөн жил удирдлага болгох баримт бичгээ МАХН дөрөв хонолгүй өөрчилсөнд итгэл алдарсан

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Өнөөдөр цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Иргэдэд хэрэгтэй, ээлтэй өдөрлөг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27