Ноён хутагт Оточ Манал бурхныг заллаа

 

             Намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр тохиож, нар хур тэгширсэн энэ өдөр сүсэгтэн олон төдийгүй нийт монголчуудын хувьд чухал үйл явдал боллоо. Учир нь  говийн ноён хутагт Данзанлувсантүдэв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпил дацанд Оточ манал бурхан залав. Өнгөрөгч хавар Монгол орон даяар улаан бурхан өвчин элбэгшиж, нялхасын эндэгдэл ч чамгүй дайрч өнгөрсөн билээ. Харин говийн ноён хутагтын санаачилгаар Оточ манал бурхныг ийнхүү Дашчойнпил хийднээ залсан нь энэ өвчнөөс сэргийлэх, нялхасыг элдэв өвчнөөс сэргийлэхэд зориулагдсан аж. Тус бурхныг бүтээхэд олон хүний гар бие, сэтгэл  оролцсон бөгөөд Хүүхдийн банзрагч, Бумчин, Загд зүсэм гэсэн гурван номоор шүншиглэн аравнайлсан байна. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпил дацангийн лам хуврагууд болон сүсэгтэн олон чуулж, мандал өргөн ном айлдлаа. Мөн энэ үеэр Говийн ноён хутагт Данзанлувсантүдэв айлдахдаа:

 

   -Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд, хүмүүсийн эрүүл энхийн төлөө миний бие Оточ манал бурхныг санаачилан бүтээж, улмаар Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпил дацанд залж байна. Үүнийг залахыг дэмжсэн Дашчойнпил дацангийнханд нийт ард түмнийхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Өнгөрөгч хавар улаанбурхан өвчин элбэгшиж, хүүхэд багачууд өвдөж зовох, эндэх аюул гарлаа. Тиймээс тэдний эрүүл энх сайн сайхны төлөө энэ бурхныг бүтээн залж байгаа юм. Бурхныг бүтээхэд Хүүхдийн банзрагч, Бумчин, Загд зүсэм гэсэн гурван номоор гол төлөв шүншиглэн аравнайллаа. Монголын маань ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл энх өсөх учиртай хэмээн бодож олон хүмүүсийн сэтгэлийн дэмээр энэхүү бурхныг бүтээлээ” хэмээсэн юм.

 

      Дашрамд дурдахад, Говийн ноён хутагт Данзанлувсантүдэв нь авьяас билгээрээ Монголдоо төдийгүй дэлхийд нэрлэгдсэн Догшин хутагт Данзанравжаагийн ес дэх дүрээр 2013 онд тодорсон юм. Тэрбээр Догшин хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн Отгоннамжилын хүү юм. Тахилчдад уламжилж ирсэн олон нууц байдаг төдийгүй хутагтын хойд дүр, залгамжлагчийн хэлж ирэх дохио, тэмдгийг хэнд ч үл дуулгадаг байна. Энэ заншлын дагуу говийн ноён хутагтын 9 дэхь хойд дүр тодорсон бөгөөд 400 гаруй хүнээс Дээрхийн гэгээн Далай лам тодруулсан гэдгийг бид мэдэх билээ. Тэрбээр өмнө нь Хамарын хийдэд шавилан сууж байгаад Энэтхэг улсад Буддын гүн ухааны номонд олон жил суралцсан юм. Ийнхүү говьчуудын төдийгүй монголчуудын олон жил хүсэн хүлээсэн хутагтыг тодруулсан билээ.
 

 


2016.12.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Хүртээмжтэй боловсролыг хос мэргэжилтэй эзэмшээрэй

...

Дэлгэрэнгүй » 2015.09.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Хот хоорондын тээвэрт 152 автобус нэмэлтээр үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Засгийн газар төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.29

Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.15

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

“Ноолуур хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Н.Тэгшбаяр Геологийн төв лабораторийг удирдахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.28