Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхаарууллаа


 

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
 

Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэд дийлэнх хувийг эзлэж байна. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий.
 

Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-40 насны ид хөдөлмөрийн насны идэвхитэй амьдралд яваа залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байна.  Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодсоны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 30 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна. 
 

Өнгөрсөн 2015 оны 12 дугаар сард улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2883 бүртгэгдсэнээс нийслэлд 1878 байна. Улсын хэмжээнд 2 хүний амь нас хохирсон байна.
 

Байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна эдгэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хэдхэн жилийн өмнө Талархлын бичигээ тэврээд хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарч байсныг бид санах хэрэгтэй. 
 

Иймд Замын цагдаагийн албанаас хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн болон бусдыг аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож тэмдэглэхийг уриалж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

 

  1. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ байгууллага, аж ахуй нэгжүүд баярын арга хэмжээнд оролцож байгаа алба хаагч, ажилчидын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах.
  2. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах.
  3. Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой  тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.


2016.12.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн нэгнийх нь бие мууджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Хэн ялагдуулсан түүнтэй хариуцлага тооц

...

Дэлгэрэнгүй » 2017.08.24

“NOMADIC BALLET” продакшны анхны тоглолт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.16

”Хүрхрээ” лигийн эргэн тойронд.....

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

Малчны зээлийн хүү өнөөдрөөс 10 хувь болж буурлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Засгийн газарт зээл олдохгүй аргаа барахдаа л Давост очиж "царай" алдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Л.Маанда: Сүүлийн үед хүмүүс аз жаргал гэхээс илүү, материаллаг зүйлд анхаарлаа хандуулдаг болж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.26

Хулсны баавгай шинэхэн цасанд баярлан тоглож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25