М.Даваасүрэн: Монгол Улсын төрийн дэмжлэг л одоо бидэнд хэрэгтэй байна

 

        Манай улсын барилгын, тэр дундаа төмөр бетон үйлдвэрлэлийн салбарт олон жил бүтээгдэхүүн үйлдвэрлэн эдийн засагт асар их хувь нэмэр оруулж байгаа  “Ган хийц” компанийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тус компани төмөр замын бетон дэрний үйлдвэрийг Чойбалсан хотод саяхан байгуулаад буй. Тиймээс Монгол Улсын Зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” компанийн ерөнхий захирал М.Даваасүрэнтэй ярилцлаа. 

 

-Танай “Ган хийц” компани барилгын салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ бетон дэрний үйлдвэрийг саяхан байгуулжээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

 

-Монгол Улсын хөгжлийн асуудлыг харахаар гадаад руу валют их хэмжээгээр урсч байна. Тиймээс энэ урсгалыг зогсоохын тулд бид эх орондоо яагаад юм хийж чаддаггүй юм бэ гэж бодсон. Бидэнд Монгол Улсаа хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин байхгүй гэж бодож буй бол эндүүрэл. Тэгэхээр манай компанийн хувьд өнөөдрийн байдлаар 11 үйлдвэр ажиллуулж, Монгол Улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх, ирээдүйн бүтээн байгуулалт хөгжлийн асуудалд гадаадаас худалдан авах бараа бүтээгдэхүүн бүрийг эх орондоо үйлдвэрлэхийг зорьж байна. Ингэсний хүчинд Засгийн газар, УИХ “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан. Бүсчилсэн хөгжил гэдэг нь зүүн бүсийг хөгжүүлэхийн тулд гэхэд л Дорнод аймагт гарц байгаа нь харагдаж байна. Тиймээс манай компани Дорнод аймагт “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК руу эрчим хүчний шугамуудыг тавихаас өмнө, 2005 онд бид эрчим хүчний тулгуурын үйлдвэрийг тэнд байгуулсан. Үүний хүчинд зүүн бүс эрчим хүчний тулгуураа гадаадаас авахааргүй болж, дээрх компани руу тавьсан 186 км дахь эрчим хүчний тулгуурыг бид үйлдвэрлсэн шүү дээ. Энэ нь, гадаадын валютыг Монголдоо бэлтгэж байна. Хоёрдугаарт, Монголын үндэсний үйлдвэрлэгчдэд эдийн засгийн боломжтой нөхцөл нь хангагдаж байна гэсэн үг. Тэр хэрээрээ ажлын байр нэмэгдэж, айл өрх ажилтай, орлоготой болно. Энэ бол Монгол Улсын хөгжлийн гарц. Аливаа нэг үйлдвэр байгуулж, түүнийхээ хүчинд л улс орноо хөгжүүлэх ёстой. Яг үүнтэй адил 2010 онд УИХ 32 дугаар тогтоол гаргасан. Энэ тоглоолыг гаргахдаа Монгол Улсын хөгжлийн гарцыг төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй. Газар доорх баялгийг экспортолхын тулд төмөр замын хүчтэй сүлжээ бий болгосон цагт л улс орноо хөгжилд нь хүргэж чадна гэж үзсэн. Өнгөрсөн хугацааг эргээд харахад Ю.Цэдэнбал гэдэг агуу хүн бүтээн байгуулалтыг хийхдээ буюу Эрдэнэт, Дархан, Багануур, Бор-Өндөр... гээд хот тосгодыг бүгдийг төмөр замтай нь хамт байгуулж чаддаг байж. Үүний үр дүнд манай улс бүтээн байгуулалтадаа гадаадаас худалдан авалт хийж буй бараа материал, техник тоног төхөөрөмжийг тээвэрлэхэд төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Машинаар тээвэрлэхэд хэдэн хоног алдаж ирэх вэ, төмөр замаар тээвэрлэвэл ямар хугацаа шаардах вэ гэдгийг бид үргэлж бодох ёстой. Зүүн бүсийн хөгжлийн төв Чойбалсангаас Хөөт, Хөөхөөс Бичигтийн боомт хүртэлх төмөр замыг бид хийвэл манай улс босоо тэнхлэгийн хоёр төмөр замтай болно. Нэг нь 1921-1990 он хүртэл байгуулж чадсан Эрээн-Наушик хоорондын энэ төмөр зам маань байна. Үүний хажуугаар дутуу орхисон байгаа Чойбалсан-Хөөт, Баянтүмэний төмөр замыг үргэлжлүүлэн Хөөт хүргээд, тэндээсээ Тяньжины боомт хүргэх нь хамгийн дөт зам. Энэ нь олон улсын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Чита, Сибирээс бүх төрлийн барилгын материал, ачаа тээврийг хамгийн дөт замаар Тяньжины боомтод хүргэх боломж нь энэ. Хэрэв бид Бичигтийн боомтод ирсэн төмөр замтай холбож чадвал Оросоос, тэр дундаа зүүн Сибирээс урсан орж ирж буй зүүн хойд орнуудын тээвэр логистик бүгд л Монголын нутгаар дайран өнгөрөхөөр манай улсын төмөр замын ачаа тээврийн эргэлт нэмэгдэнэ. Тийм ч учраас бид үүнийг харсаны үндсэн дээр төмөр замын дэр бетоны үйлдвэрийг Дорнод аймагт байгууллаа. 

 

-Хүчин чадалын хувьд ямар үйлдвэр болов?

 

-Жилдээ 350 мянган ширхэг дэр үйлдвэрлэхдээ гурван ээлжээр ажиллах гурван каниверийн шугамтай. 24 цаг тасралтгүй ажиллахад өдөрт 1500-2000 ширхэг тулгуур үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ өнөөдөр мөнгө орж ирэх үү, эсвэл маргааш, нөгөөдөр үү гэсэн айдасыг давах асуудлыг Монголын төр шийдэх ёстой. Бизнес эрхлэгч бид хөрөнгө оруулалт хийгээд Монголд хэрэгтэй, гадаадаас худалдан авдаг бараа материалыг эх орондоо үйлдвэрлэх боломжийг нээчихлээ. Зүүн бүсийн төмөр замыг барих асуудалд Монгол Улс өөрсдөө төмөр замынхаа дэр бетоныг үйлдвэрлээд авч чадвал энэ нь ирээдүйн хөгжилд маш их тустай. Өөрөөр хэлбэл, гадаадаас авах тэр их бетон дэрийг худалдан авах мөнгө, тэдгээрийг авчрах тээврийн зардлаас чөлөөлснөөр улсын эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрөх боломж бүрдэнэ. Үүний тулд “Ган хийц” компанийн хамт олон бүгд тэмцсээр байгаад үйлдвэрээ ашиглалтад орууллаа. 2017 оны нэгдүгээр улирлаас эхлээд бэлтгэл ажлаа хангаж, үйлдвэрлэлээ явуулна. 

 

-Хэрэв үйлдвэрлээд эхэлвэл зүүн бүсийн төмөр замын бетон дэрийг хэр хугацаанд бүрэн хангах вэ?

 

-Жилдээ 350 мянган төмөр бетон дэр үйлдвэрлэхэд Чойбалсан хотоос ОХУ-д хүрэх одоо байгаа бүх төмөр замыг хоёр жилийн дотор бүрэн хангаж чадна. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар үүний төлөө төрийн хатуу бодлогоо явуулах л хэрэгтэй. Нэн тэргүүнд хүнд даацын, төмөр замын бетон дэрийг аваад дэрээ сольчих. Хэрэв тэгж чадвал Дорнод аймагт зүүн хойноосоо бүх ачаа тээвэр ороод ирэх боломж бүрдэнэ. Тэгээд дараа нь Хөөт-Бичигт хүртэлх төмөр замын дэрийг бид нийлүүлэхэд Монгол Улс дөрөвхөн жилийн дотор төмөр замын бүтээн байгуулалтаа хийж чадна. 

 

-Чанар, стандартын хувьд тодорхой мэдээлэл өгнө үү. Аль улсын стандартыг гол болгов?

 

-Бид энэ оны тавдугаар сард эхнийхээ туршилтыг хийж, 20 орчим хоногийн өмнө дөрвөн ширхэг тулгуурын чанарыг шалгуулсан. Европын холбооны стандартын дагуу пандрол бэхэлгээтэй тулгуур үйлдвэрлэсэн. Мөн Хятад, Оросын стандартаар гээд гурван төрлийн тулгуур хийгээд туршууллаа. Нарийн царигтай төмөр замд бид ямарыг хийх вэ гэж шалгуулахад үүнд нэг доголдол гарсан. Манайх өргөн, Хятад нарийн царигтай шүү дээ. Тэгэхээр бид Хятадын ч, Оросын ч талдаа асуудалгүй нарийн, өргөн царигийн төмөр замын тулгуур үйлдвэрлэх боломжийг хангаж, технологио зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, дээрх стандартуудын алийг нь ч ашиглаж болохоор хийсэн гэсэн үг. Бид Хөтөлтийн төмөр бетон дэрний үйлдвэрийн лабораторид дөрөвхөн ширхэг тулгуурыг туршихад “Стандартын дээд зэргийн, олон улсын шаардлага хангасан байна” гэсэн. Одоо Хятадын талд бас шалгуулахаар явуулсан байгаа. Ер нь, бид өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг ямар шаардлага хангасан бэ гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн үйлдвэлэсэн тохиолдолд дотооддоо нийлүүлэх боломжтой. Манай компани аливаа нэг шинэ бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэлээ гэхэд хамгийн түрүүнд чанар стандарт нь ямар байх ёстой вэ гэдэгт анхаардаг. 

 

-Төр засгийн зүгээс, тэр дундаа салбарын яамнаас таны энэ үйлдвэрийг хэрхэн дэмжиж байна вэ?

 

-Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай олон удаа уулзаж “Олон улсын чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэж ярилцаж байсан. Ер нь, зүүн бүсийг хангасан төмөр замын дэр бетоны үйлдвэр тэнд олон хэрэггүй, ганц байхад л болно. Тиймээс тэнд байгуулсан үйлдвэрийг маань л Монголын төр дэмжих хэрэгтэй байна. Ингэсэн цагт л үндэсний үйлдвэрлэл хөгжинө. Манайхан чинь хэцүү шүү дээ. Тэнд нэг үйлдвэр байгуулсныг харангуутаа л “Энэ чинь зөв юм байна. Хажууд нь дахиад нэг үйлдвэр байгуулчихъя” гэдэг. Жишээ нь, өмнөх Засгийн газрын үед сэндвич хавтангийн Монголын хэрэгцээний 65 хувийг  үйлдвэрлэдэг манай том үйлдвэр байсаар атал Улаанбаатарт 18-ыг нэмж байгуулаад хөрөнгө оруулсан. Энэ нь аль ч үгүй нэг нэгийгээ “татаж унагаад”, эдийн засагт асар их хохирол учируулсан шүү дээ. Тиймээс одоо энэ бэлэн байгаа төмөр бетон дэрний үйлдвэрийг л дэмжээд хөрөнгө оруулчих хэрэгтэй. 

 

-Цаашид та үйлдвэрлэсэн бетон дэрээ экспортлох боломжтой гэж харж байгаа юу?

 

-Манай улс яагаад бусдаас хоцорч явах ёстой юм бэ. Хэрвээ Монгол Улсын төр засаг эдийн засгийн хувьд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг буюу урт хугацаатай, богино хүүтэй зээл олговол бид энэ бүтээгдэхүүнээ дотооддоо төдийгүй экспортод гаргах боломж бий. “Худалдаж авъя” гэсэн санал Чита, Сибирээс ирж байна. Уг нь, би эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад руу биш эх орондоо нийлүүлээд, бүр илүү стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хийгээд хүнд бахархах зүйлтэй болмоор байна. Тэгж чадвал гадаадын компаниуд манайд орж ирээд бүтээн байгуулалт хийхдээ ч “Монгол Улсад шаардлага хангасан компани байдаг, түүнийгээ төр засаг нь дэмждэг юм байна” гэж итгэх итгэл нь илүү төрнө шүү дээ. Нөгөө талаар аливаа улс орны хөгжлийг эргээд харахад “Ногоон хөгжил...” гэж нэг юм ярьдаг. МҮХАҮТ бизнес эрхлэгчиддээ “Байгал сүйтгэхгүйгээр улс орондоо чанарын шаардлага хангасан, хүний эрүүл мэндэд хохиролгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээрэй” гэдэг. Монгол Улсын төмөр зам анх нээлтээ хийж байхаас өнөөг хүртэл Зүүнхараа дахь модон дэрний үйлдвэрээс авдаг байсан. Залуухан модоо тайраад төмөр замын дэр болгодог. Сольсон модоор нь ард түмэн байшин барьж суудаг байсан. Гэтэл хүн болгонд хэрэгтэй хүчил төрөгчийг бий болгодог байгалаа сүйдлэн ард түмнээ хохироож байж бүтээн байгуулалт явуулж болдоггүй. Үүнийг хатуу хорих ёстой. Учир нь, манай улсын найм орчим хувь нь л ой мод шүү дээ. Энэ багахан ойгоо бид сүйдлээд байвал хойч үедээ юу үлдээх юм бэ. 

 

-Гэхдээ манай улсын хувьд цаг уурын эрс тэс амьсгалтайн дээр өгсүүр, уруудуур, тахир тойруу ихтэй төмөр замтай учраас модон дэр байх шаардлагатай гэж үздэг юм бишүү?

 

-Японд очоод үзэхэд гол гол магистрал шугамуудаа төмөр бетон дэрээр хийсэн, зарим нэг эргэлттэй газарт нь тохирсон уян налархай үйл ажиллагаатай бэхэлгээнүүд хэрэглэсэн байна билээ. Япончууд манай улсад “Бид танайд төмөр бетон дэрний үйлдвэрийг үнэгүй барьж өгье. Харин бэхэлгээгээ манайхаас ав” гэсэн санал хүртэл өмнө нь тавьж байсан шүү дээ. Тэгээд Японы технологийг Хөтөлийн төмөр бетоны үйлдвэрт туршаад, Мааньтын тойргууд дээр тавин туршиж үзсэн. Төмөр замын дэрийг модоор хийсний давуу тал нь гэвэл хурдтай хөдөлж буй эргэлтэн дээр төмөр замын рейс хөдөлгөөнд ордогт л байгаа юм. Үүнийг төмөр зам нь өөрөө дэрэн дээр нь зохион байгуулж өгөх ёстой. Хүндрэл гарах юм байхгүй шүү дээ. За яах вэ, “Заавал модон дэр байх шаардлагатай байна” гэсэн шийдвэр гарвал огцом эргэлттэй замууд нь нийт хэдэн км болж байна, тэнд модон дэр тавьж болно. Шулуун замд нь бетон дэр байх шаардлагатай. Монголын эрс тэс уур амьсгалд төмөр замын дэр бетоныг яаж бүрэн ашиглаж сурах вэ гэдэгт төр засгийн бодлого л зөв байгаасай гэж би боддог. Дээр нь, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь “Бид хувь нийлүүлсэн нийгэмлэг” гээд зөвхөн нэг юмыг харж ажиллаж болохгүй. “МТЗ” гээд салгаж болохгүй. Хэрэв Монгол Улс төмөр замын нэгдсэн нэг бодлоготой л явах гэж байгаа юм бол бүх замд энэ бодлогоо явуулах ёстой. Тэгж байж бид хөгжлийг харахаас биш хоёр толгойтой могой шиг байж болохгүй. Хоёр толгойтой могой чинь хоёр тийшээ зүтгэж байгаад нэг нь үхдэг биз дээ.

 

-Ер нь, танай компани ойрын хугацаанд “Тэдэн бетон дэр шаардлагатай” гэсэн судалгаа гаргасан уу?

 

-УИХ-ын Төмөр замын талаар авах арга хэмжээний тогтоолд эхний ээлжинд Монгод Улсын нутаг дэвсгэрт 1100 км төмөр зам тавих шийдвэр гарч, энэ нь бетон дэртэй байхаар тооцсон. Гэтэл улстөржилт гэдэг юм нь бүтээн байгуулалтад саад болоод байна. Гэхдээ шинэ Засгийн газар тодорхой хэмжээний ажлыг үргэлжлүүлээд явна гэж итгэж байгаа. Зөвхөн 1100 км төмөр зам барихад хоёр сая 240 мянган ширхэг бетон дэр хэрэгтэй. Үүнийг гаднаас зөөхөд тээврийн зардалд 17 тэрбум төгрөг шаарлагатай. Тэгвэл энэ их мөнгөө хэрэглэхгүйгээр Монгол Улсад байгаа төмөр замын дэр бетоны үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөөр, Хөтөлийн дэр бетонын үнээр Дорнодын төмөр замыг дөрвөн жилд хангах бүрэн боломжтой. Бид ийм л хүчин чадалтай үйлдвэр байгууллаа. Энэ хоёр сая гаруй дэр бетоны үнэ нь 170 гаруй тэрбум төгрөг болно. Тэгэхээр гадагшаа урсах ямар их мөнгө эх орондоо, ард түмний халаасанд үлдэх вэ гэдэг нь тодорхой байгаа биз. Дахин хэлэхэд одоо Монголын төр л бидэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Бүр сайн чанаржуулах, олон улсад нүүр бардам гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлтэл дэмжээд өгөөч ээ. Бид эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Эрчим хүчний төвийн болон зүүн бүсийн тулгууруудыг гаднаас авдаг байсан бол одоо бид үйлдвэрлэж байна. Тэгэхээр энэ цогц бодлого гэдгийг л Засгийн газар, яамдын төвшинд авч, биднийг дэмжмээр байна.

 

-Ярилцсанд баярлалаа, танд ажлын өндөр амжилт хүсье!

 

Эхсурвалж: Ган зам сонин 
М.Наранболд


2016.11.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “ЖДҮ-чдийн "загалмайлсан эцэг" юм байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгожээ, Улсыг хэн хохиролгүй болгох вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

10 жил утаатай ингэж "тэмцсэн", үр дүн хаана байна?

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

20 жилийн өмнөх хүн амины хэргийг шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Хулгай хар мөртэй гэдэг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

НӨАТ-ын сугалааны өчигдрийн тохирлоос 17447 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

П.Лхагвасүрэн:Оюутны үндэсний тэтгэлгийг ирэх сарын дундуур улирлаар нь олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Охиныг битгий түлх

...

Дэлгэрэнгүй » 2016.03.13

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Засгийн газраас малчдад өвс тэжээл олгож дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

С.Амарсайхан Тэргүүлэгчдээ хуралдуулж чадахгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

Замын цагдаагийн газрыг алба болгон өргөтгөлөө

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэл ажилд урьд онуудынхаас илүү анхаарах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Энх цагийн эмгэнэл

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21