Нийслэлийн онцгой комисс хуралдлаа

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын гамшгийн нөхцөл байдалтай танилцлаа. НОБГ-ын дарга, Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Н.Уламбаярын танилцуулснаар Улаанбаатар хотод 2016 оны эхний 10 сарын байдлаар 2525 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол гарчээ. Үүнээс 2115 удаагийн дуудлага буюу 83 хувийг обьектын гал түймэр, 0.3 хувийг ой хээрийн түймэр, 16 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой осол эзэлж байна. Осол болон гал түймрийн улмаас 24 хүн амь насаа алдаж, 15 хүн түлэгдэж, 126 хүн бэртэж гэмтсэнээс гадна 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гэр хороололд зонхилон обьектын гал гарсан байна. Ой хээрийн түймрийн хувьд энэ онд 3 удаа түймэр гарсан нь өмнөх оны мөн үеэс 88.8 хувиар буурчээ.
 

Үерийн аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн аадар бороо энэ онд 11 удаа орсон байна. Өнөөдрийн байдлаар үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх зөвшөөрөлгүй суурьшиж байгаа юм. Урин дулаан цагт усны ослын дуудлага нэмэгддэг. Энэ онд гэхэд 28 удаагийн усны осол бүртгэгдсэн байна.
 

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод гамшгийн нөхцөл байдал тайван байгаа ч цаг агаар хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг онцгой комиссын даргад дуулгалаа.
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга С.Батболд онцгой комиссын гишүүдэд шуурхай байдлыг хангаж ажиллах, шаардлагатай үед хариуцсан алба, салбараа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

2016.11.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

УИХ-ын гишүүн А.Бакей гавьяат эдийн засагч болов

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.16

Р.Бурмаа: Халх голын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ- т өгч шалгуулна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрындарга С.Баярцогтод хуулийн төсөл өргөн барив

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Харилцагчдын анхааралд!

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Үндэсний 55 “ЗАЛУУ УДИРДАГЧ” шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.09