Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хуульчдын холбоотой хамтран “Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хэлэлцүүлгийг өчигдөр буюу  /2016.11.02/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

 

 

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Н.Учрал нээж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан боловч өнөөг хүртэл Монгол Улсын Арбитрын шийдвэрийг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Арбитрын тухай хуулийг шинэчлэн баталж, өөрийн оронд нутагшуулах шаардлага үүсээд байгааг нотолж байна хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

 

 

Мөн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өөрийн орны онцлог, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны Арбитрын тухай загвар хуульд нийцүүлэн, шинэчлэн баталснаар Монгол Улс дахь Арбитрын үйл ажиллагаа, олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж өгөх бөгөөд өндөр түвшний Арбитрчдыг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг заавал гадаадын Арбитрын байгууллагад бус дотоодын Арбитраар шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх, Арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэж УИХ гишүүн Н.Учрал үзэж байна.

 


“Монгол Улс дахь Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр MDSKHANLEX хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульч Д.Дүгэржав хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хуульчдад илтгэл тавьлаа.

 

Түүнчлэн Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва илтгэл тавьсан юм.

 

Нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж хэлэлцэх юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


2016.11.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Цементийн галзуурсан үнэ буурч, тогтворжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Ж.Ганхуяг: 60 тэрбумын замыг гурван өөр санхүүжилтээр уйгагүй хөөцөлдөж байж тавьж чадлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

“Алив мөнгөө” гэж нэхүүлэхгүй цахим карт уншуулдаг боллоо. Дэвшил гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147