Сангийн сайд бүлэг рүүгээ буруу чихэв үү?


55552-600x439

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулганаар хэлэлцэгдэхдээ нэлээд асуудал дагуулж байна.Аж ахуй нэгжүүд 20 тэрбумын орлоготой мөртлөө,19 тэрбумын зарлага гаргаж байгаа гэж тайлангаа гаргаад л энэ хөнгөлөлтөд хамрагдчих юм байна. Ингэж хавтгайруулах юм бол саналаа тат. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй гэсэн байсныг та нар татварт ногдох орлого гэж өөрчлөөд оруулаад ирсэн байна гэж Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн юм. Ер нь бол Сангийн сайд Б.Чойжилсүрэнг зүсийг нь хувиргасан хуулийн төсөл оруулж ирлээ гэж бухимдсан гишүүд цөөнгүй байлаа. Ж.Энхбаяр гишүүн хэлэхдээ ”Сангийн сайд Б.Чойжилсүрэнд анхааруулга хэлмээр байна. Хоёр удаа намын бодлогыг унагаж, олон түмнийг бужигнууллаа. 2016 оны төсвийн тодотгол дээр цалин, тэтгэвэр, нийгмийн асуудалтай холбоотой юу болов. Өнөөдрийн татварын хууль. Шулуухан хэлэхэд ашиг сонирхолын зөрчилтэй хууль оруулж ирж намын бүлэг, УИХ-ыг эвгүй байдалд оруулж байна. Засгийн газар энэ асуудлаа дотооддоо ярилцаарай. Борлуулалтын орлого гэж анхны хувилбар дээр орж ирснийг санаж байна. Сонгуулиар ч бид ингэж ярьсан. Гэтэл өнөөдөр ашигт ногдох татвар нь 1.5 тэрбум буюу 100 тэрбумын орлоготой компани ч хөнгөлөлтөд хамрахаар оруулж ирсэн байна”  гэсэн юм.

Нэг ёсондоо Сангийн сайдын оруулж ирж байгаа төслөөр бол том компаниуд ч хөнгөлөлт эдэлж, эхэлж яригдсан хуулийн ач холбогдлын тухай яриа хөөс болох магадлалтай байгаа юм. Эхлээд өгч байсан мэдээллүүдээр бол хуулийн төсөл батлагдсанаар 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн салбар татварын хөнгөлөлт эдэлнэ. Хэрэгжих хугацаа нь  2017.1.1-2021.1.1-ний хооронд гэж буй.

Гэтэл Сангийн сайд эхэлж боловсруулагдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд зориулагдсан байсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ ашигт ногдох татвар нь 1.5-аас ихгүй ААН-үүдэд үйлчлэхээр болж зүс нь хувирсан нь үнэхээр анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Ямартай ч тэгээд уг асуудлыг засгийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Сангийн сайд уг асуудлыг намын бүлэг рүүгээ чихэхээ бас мартаагүй. Хуулийн төслийг татах эсэхээ засгаар хэлэлцсэний дараа эргэж мэдэгдэнэ гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

2016.10.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Монгол хүү Энэтхэгт амиа хорложээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

НӨАТ-ын сугалаагаар 100 саяын азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.18

"Мобиком корпораци"-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшиж, бидний мэдээлэлд хяналт тавьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.03

МАН: Хүн нэмбэл хэрүүл нэмнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.05

Зарим дээд сургууль ЭЕШ өгөөгүй оюутнуудыг элсүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.27

Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Б.Мягмар: Баярынх нь энэ өдөр эмч нартаа урам хайрлаарай

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Хөдөлмөрийн тухай хуулинд "Ажлын байран дээрх бэлгийн дарамтыг тусгах нь зөв үү"

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15