Оросуудаар Монголын Засгийн газрыг дарамтлуулдаг том артай О.Орхон захирал зээлийн хүүг бууруулахгүй гэж 7 сар бултаж явна


7d47cf4eed66bd0fbig


Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон гэж нөхрийг дэндүү том байгааг, том артайдаа сагаж байгааг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлээд байгаа. Тэгвэл О.Орхон гэж нөхөр бас худлаа ярьж чаддаг, бултаж чаддаг нөхөр аж. Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн  Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд О.Орхон захирлын талаар анхаарал татсан зүйлийг бичжээ. Тэрбээр  “Монголын банкны холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны захирал Орхонтой 3 сард уулзан зээлийн хүү, шимтгэлийг бууруулах талаар ярилцан албан бичгээр асуудлыг тавин үр дүнд хүрэх талаар тохиролцсон ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл бултсаар байна. Банкууд хэрэглэгчдийн эрхийг нэгэнт хангаж чадахгүй бол гадны чадвартай банк сонгон шалгаруулалтаар оруулж ирэх цаг болжээ. Монголын банкны холбоог татан буулгая” гэсэн байгаа юм. Тэгэхээр О.Орхон гэж захирал 7 сарын турш түүнээс бултсан гэж ойлгогдож байна. МХЭАХННХ-ны зүгээс уг нь Монголын банкны холбоонд Монголчуудын эрх ашигтай холбоотой л асуудлыг гаргаж тавьсан байгаа юм. Өнөөдрийн Монголд зээлийн хэрэгцээгүй хүн бараг байхгүй биз ээ.


14681779_722690031212809_2119036472919794060_n


Гэтэл монопольдож данхалзаж байгаа банкуудын холбооны Ерөнхийлөгч гуай зээлийн хүүгээ бууруулахгүй гэж зугтаж янз бүр болж байдаг. Бас болоогүй тэгж бултаж байх зуураа Эрдэнэтийн 49 хувийг авах санхүүжилтийг босгосон гэж байгаа.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Эрдэнэтийн асуудлыг ярилцах үед О.Орхон гэж өөртөө хир халдаахгүй байсан. Ц.Нямдорж хэлэхдээ  “-Үүний цаана байгаа нууц хүнээ гаргаад ир. Үхэхээсээ наана тэр хүнийг чинь үзмээр байна. Тэр Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг чинь Монголын ард түмэн үзэг л дээ. Энэ ганц Эрдэнэт үйлдвэрийн асуудал биш. Бизнесийн ийм бүлэглэл төрийн толгойд гарч, хүссэн бүхнээ хийдэг болох уу гэсэн асуудал яригдаж байна. Ер нь бид өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор засгийн газартай байсан юм байна гэдэг нь өнөөдөр ойлгогдлоо. “Ростех”-ээс нэг бичиг явуулснаар Монголын засгийн газар бүх шаардлагыг нь биелүүлсэн байгаа юм. Ингэж болох уу. УИХ-аас бүрдэх ажлын хэсэгт АН-ын гишүүдээс оруулсан нь дээр. Дээр нь О.Баасанхүү, С.Жавхлан нарыг ч оруулах хэрэгтэй. Монгол хүний сэтгэлээр улстөржилгүй энэ асуудлыг шийдмээр байна. Орхоон, чи их том байна аа. Цаанаа том хүчтэй болохоор чи ингэж  чанга дуугарч байгаа юм”  гэж байсан юм.

Үнэхээр ч О.Орхоны ар том гэдгийг Ч.Сайханбилэгийн хэлж ярьж байгаа зүйлсээс харж болно. Ч.Сайханбилэг хэлэхдээ  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх боломжийн талаар Засгийн газар, төрийн эрх мэдэлтнүүд огт бодоогүй байхад Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ОХУ-ын “Ростех” улсын корпорацитай ярилцсан байсан бөгөөд тус корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагаас үүдэн Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүхэлдээ Монголын талд шилжиж ирсэн” гэж байсан. Тэгэхээр О.Орхоны ар талд байгаа том хүмүүс Оросуудаар Монголын Засгийн газарт шахалт үзүүлж гэж л ойлгогдож байна.

ХХБ-ны захирал О.Орхон  эхлээд ярихдаа 400 сая долларын үнэтэй гэрээний 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа гэж байсан бол сүүлдээ “Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан.” гэж ярьсан.

Гэтэл нөгөө “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар гэж нөхөр ярихдаа “Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан гээд байдаг. Тэгвэл хууль зүйн байнгын хорооны хуралдаанд О.Орхон захирал оролцож үгээ хэлэхдээ 400 сая долларын 200 саяыг нь босгосон уу, бүгдийг нь босгосон уу гэдгээ хэлээгүй. Томорч пээдийсээр байгаад таарсан.

Эх сурвалж: Шуурхай.мн

2016.10.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” дууны клип мэндэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Энэрмед” компанийн эмнэлгийн барилгыг улсыг комисс хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.05.17

С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно

...

Дэлгэрэнгүй » 2019.05.16

Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Г.Занданшатар Туул гол дагуу хайрга, дайрга олборлолтыг нэн даруй зогсоох үүрэг даалгавар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Сайжруулсан шахмал түлш зарагдаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

ИЗНН МАХН-тай эвсэх эсэхийг ярилцав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Хавдрын эсрэг сайн хууль хэрэгтэй юмсан, Д.Ганбат гишүүн ээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.14

Үндэсний мөнгөн тэмдэгт болох “төгрөг”-тэй зүй ёсоор харьцъя

...

Дэлгэрэнгүй » 2017.05.30

Б.Мөнхтэмүүлэн: Бид олон улсын тэмцээнд оролцох зорилготой

...

Дэлгэрэнгүй » 2018.06.27

Улс төрийн намуудын бэлгэдэл юу илэрхийлдэг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04

“Монголын зэс”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар О.Орхон захирлын өмнөөс тайлбар хийхийн учир юу вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.10.12

Шилдэг 12 баг “C” зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхээ авлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.09.28

Бондын луйварчдыг яллаж, Хөгжлийн банкны шинэ хөрөнгө оруулалтыг “0”-ээс эхэлье

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхав

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06