Опра Уинфри: Түүхийн хар үе дахин давтагдаж магадгүй байна

1302e90f7512fd31original АНУ-ын түүхэнд мөнхрөн үлдсэн африк гаралтай америкчуудын үндэсний музейн нээлт өнгөрсөн сарын 25-нд Вашингтон хотод болсон билээ. Тус музейн нээлтэд АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Обама, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, хөтлөгч Опра Уинфри тэргүүтэй нөлөө бүхий эрхмүүд оролцсон юм. Нийт 540 сая ам.долларын өртгөөр боссон уг музейн зардлын тал хувийг Холбооны Засгийн газраас гаргасан бол үлдсэнийг нь хувь хүмүүсийн хандив, дэмжлэгээр бүрдүүлсэн байна. Үүнээс хамгийн их буюу 21 сая ам.долларын хандив өргөсөн хүн нь телевизийн салбарын үнэт эрдэнэ гэгддэг Опра Уинфри аж. Түүнчлэн тус музейд Опрагийн нэрэмжит 350 хүний суудалтай театр босгож нэрийг нь мөнхөлсөн гэнэ. Түүний “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Та африк гаралтай америкчуудын түүхийн талаар боолчлолын үеэс өнөөг хүртэл өгүүлэх үндэсний музейн бүтээн босголтод чамгүй их хэмжээний мөнгө хандивлалаа. Хамгийн гол нь музейн барилга байгууламжид биш түүх, уламжлалд нь ач холбогдол өгч анхаарч байгаа байх. Тийм үү?

-Уг музей бол өнгөрсөн үеийн түүхийг эдүгээ үетэй хэрхэн холбогдож буйг харуулах асар том өв юм. Эндээс боолын оромж, талбайд ажиллаж гол зогоодог байсан боол, ойр дотнын хамаатан садан, гэр бүлээ өөр нэгний боол болж буйг харж буй гунигт харц, далай дамнасан боолын наймаа зэргийн тухай тодорхой мэдэж болно. Хэн ч биш байх, хаягдаж, хагацах, бие болоод сэтгэлийн шархыг мэдэрч, ойлгож болохоороо онцгой ач холбогдолтой гэж бодож байна.

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал хэрээс хэтэрч байсан үе бий. Шинэ зуун эхэлж, цагийн эргэлтээр хүн бүр тэгш эрхтэй болсон. Гэхдээ сүүлийн үед урьдын хар өдрүүд дахин давтагдах хандлагатай байна?

-Амьдрал өөрөө давтамж гэж боддог. Арьс өнгөний үзлийн эсрэг хар арьстнуудын тууштай тэмцлийн ачаар тайван цаг тогтсон. Гэхдээ нийгэмд их, бага хэмжээгээр гадуурхах үзэл байсаар ирсэн. Магадгүй одоо тэмцлээс үүдсэн өшөө хорслын нөлөөгөөр түүхийн нэгэн хар үе дахин давтагдаж магадгүй байна.

-Сүүлийн хоёр жилд цагдаагийн ажилтан энгийн иргэнийг буудан хөнөөжээ гэх мэдээлэл сэтгэл эмзэглүүлэх боллоо. Тохиолдлоор эсвэл шалтгаантай эсэхийг нь мэдэхгүй ч ихэнх тохиолдолд цагаан арьст цагдаа өнгөт арьстныг буудсан байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ музейн хамгийн хөл хөдөлгөөнтэй, олны анхаарлыг татдаг хэсэг бол хар арьстан болж төрснийхөө төлөө буудуулсан 14 настай Эммет Тилл хүүгийн нээлттэй авсны зургийг байрлуулсан булан. Бяцхан хүүг цагаан арьст охинтой ярих гэснийх нь төлөө зэрлэгээр эрэмдэглэн хөнөөсөн явдал иргэний эрх чөлөөний хөдөлгөөнийг эрс өөрчилсөн. Энэ бол нийгэм тэднийг хэр их үзэн ядаж, гадуурхаж байсны тод жишээ. Харин өнөөдөр буюу уг хэргээс 60 жилийн дараа дахиад л зэвсэггүй энгийн иргэнийг шууд буудаж байгаа нь долоо хоног бүр Эммет Тиллийн хэрэг давтагдаж байна гэсэн үг юм.

-Дурсамж гэдэг байхгүй хэн нэгнийг хажууд байгаа мэт болгох хүчтэй зүйл. Гэхдээ энэ нь хувь хүн биш үндэстэн даяар таниулж, дурсагдаж чадахуйц хүчтэй байх болов уу?

-Энэ бол өвөг дээдсийн маань түүх учраас өөрт минь мэдээж хамааралтай. Гэхдээ тэдгээр өвөг дээдэс минь энэ үндэстний түүхийн нэгээхэн хэсэг болохоор бүгдэд хамааралтай гэж бодож байна. Миний хувьд энэ музейд байхад өнгөрсөн цагийн түүхийн жим дундуур өвөг дээдэс, ахан дүүстэйгээ хамт алхаж буй мэт сэтгэгдэл төрдөг. Яг энэ цаг мөчид яруу найрагч, зохиолч, иргэний эрхийн төлөө тэмцэгч Маяа Энжелоугийн шүлгийн хэсгээс хэлмээр байна. Түүний шүлэгт “Би хүний орчлонд нэг удаа ирэх ч, арван мянган удаа тэмцэх чадалтай” гэсэн байдаг. Энэ бол миний төдийгүй өвөг дээдсийн минь олон зууны туршид сэтгэлдээ хадгалж, сөхөрч сөгдөлгүй тэмцсээр ирсэн замналыг нь тодорхойлох үг байх. Хэцүү цаг мөч бүрт тэднийхээ талаар бодож урам зориг авч, урагшилж, тэмүүлэх хүч чадлыг авдаг. Миний дурсамж бол өнөөгийн амьдралыг минь босгосон хамгийн хүчтэй хөтлөгч юм.

-Африк, америк гаралтай хүмүүсийн түүхэнд боолчлолын үе хамгийн онцгой цаг мөч байх?

-Боолчлолын тухай яривал энэ нь зүгээр нэг зарц, эзний асуудал биш. Энэ бол эрх чөлөөний түүх. Музейд дэлгэсэн бүтээлийг үзвэл тухайн үеийн боолууд ямар их зүйл бүтээн босгосныг харж болно. Боолчлолын тухай онцгойлж яривал энэ музей б о о л ч л о л ы н музей болно шүү дээ. Тиймээс тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй. /Инээв/

-Та музейн бүх үзмэрийг үзсэн үү. Таалагдсан үзмэр байгаа юу?

-Надад Америкийн боолчлолыг эсэргүүцэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч Харриет Тубмэний зүүж байсан алчуур, Өмнөд хэмптоны бослогын удирдагч Нэт Турнерийн библи судар онцгой сэтгэгдэл үлдээсэн. Үнэндээ музейн үзмэрийг үзэж сонирхсоноос хойш гэртээ түүхийн ач холбогдолтой бүтээл байрлуулах санаа төрсөн. Зураач Харри Рөүзландын “Хамгийн их үнэ хаясан нь” гэдэг хоёр метр өндөр том зургийг зочны өрөөндөө байрлуулах гэж байгаа. Уг зурагт бяцхан охиноо борлуулах гэж буй боол эмэгтэйн хөргийг буулгасан байдаг. Мөн боолуудын нэр, үнийн жагсаалт бүхий судалгааны ажлыг түүхэн ач холбогдлыг нь бодож гэртээ хадгалдаг.

-Өөрийн тань гэр бүлийнхний дурсгалт зүйл байдаг уу?

-Эмээгийн маань боол байх үеийн буюу гэрийн үйлчлэгчийн хувцас өмсчихсөн хоёр ч гэрэл зураг бий. Эмээ маань гэрийн үйлчлэгч байхдаа цагаан арьст олон хүүхдийг эх барьж авсан гэдэг. Тэр эх барьж авсан хүүхдээ эзнийх, боолын гэж ялгалгүй сэтгэл гаргаж, хайрладаг эмэгтэй байсан гэсэн. Түүний надад өвлүүлсэн хамгийн эрхэм зүйл нь сайхан сэтгэл, хүнлэг чанар.

-Та эмээтэйгээ хамт өссөн. Эмээгээ хэр үгүйлж байна вэ?

-Би гэрлэлтээс гадуур төрсөн хүүхэд учраас ээж намайг зүгээр л орхиод явчихсан. Эмээ байхгүй байсан бол гудамжинд гарах байсан байх. Өнөөдөр энд ингээд сууж байгаа, амжилттай ажиллаж, амьдарч буй маань эмээгийн минь ач тус. Тэр надад уншиж, бичихийг заасан нь олон сайхан хаалгыг нээсэн.

-Өөрийн өвөг дээдсээс үлдсэн ямар нэг ховор зүйлийг энэ музейд байрлуулах талаар бодож байв уу?

-Бодож байгаагүй юм байна. Би Маяа Энжелоугийн өөр нэгэн шүлгээс хэлмээр байна. Түүний шүлэгт “Би мөрөөдөл болоод найдвар тээсэн боол. Ургаж буй үр ч надаас илүү эрх чөлөөтэй. Үрнээс нахиалах цэцэг болоод эрх чөлөөтэй байхсан” гэсэн байдаг. Яг энэ шүлэг шиг ганц миний ч өвөг дээдэс биш өнгөт арьстай хүн бүрийн ураг төрөл нь түүхийн үнэт өв. Тиймээс бүгд ижил бодолтой байж, уг музейд ач холбогдол өгөөсэй гэж хүсч байна. Түүнчлэн яруу найрагч Жимми Балдвины шүлэгт “Хонгорхон бүсгүй минь айж, зовох зүйлгүй толгойгоо итгэлтэйгээр өргө. Зүүж буй титмийн чинь үнийг бид аль хэдийнэ төлсөн” гэсэн мөрт ч бий. Энэ музейд ирснээр чухам юуг титэм хэмээн нэрлээд буйг сайн ойлгоно. Сайн сайхны төлөө тэмцсэн бидний өвөг дээдэс өнөөдрийнх шиг ийм сайхан өдөр, эрх тэгш цаг бий болно гэж төсөөлж ч байгаагүй байх. Гэтэл бид тэдний үлдээсэн үнэт өв хөрөнгийн ачаар эрх чөлөөтэй амьдарч байна.

-Таны нэрэмжит театрыг байгуулсан гэсэн. Онцгой үйл явдал болжээ?

-Тийм ээ. Энэ үнэхээр гайхалтай хэрэг биш гэж үү. Өөрийн нэрэмжит театртай болж, нэрийг минь сийлсэн тусгай с у у д а л т а й байна гэдэг хүн бүрт олдох боломж биш. Би уг үйл явдлыг үнэхээр бэлэгшээж байгаа. Цаашид боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт нэрээ мөнхлөхийг хүсч байна.

-Цаашид музейн ажилд оролцож, хамтарч ажиллах уу?

-Чадах чинээгээрээ дэмжиж, хамтарч ажиллах болно. Үр шимийг нь хүртэх хүртлээ хүчин зүтгэхийг хүсч байна.

-Сүүлийн үед хийж буй ажлаасаа сонирхуулна уу?

-Ирэх сарын эхээр “Өөрийн болго: Опра Уинфрийн хэлэх үг” нэртэй шинэ ном гаргахаар бэлдэж байгаа. “Өөрийн болго” ном нь Билл Гейтс, Жак Ма, Стив Жобс зэрэг алдартай эрхмийн туршлага, мэдлэгийг буулгасан бизнесийн салбарынханд зориулсан цуврал бүтээл байдаг. Энэ удаад миний үгийг онцолж гаргаж буйд баяртай байна.

А.Даваахүү

2016.10.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Герман DJ наадмаар бут авна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.08

Н.Одонгуа Монголын эрүүл мэндийн салбарыг атгахаар сэтгэл шулууджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Орон сууц, гэр хорооллын дундах эвдрэл ихтэй замуудыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.10.05

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Эрх хүүхдүүдээ улстөрд хөтөлж оруулдаг, сүлжээ болтлоо өргөжсөн тогтолцоог П.Анужин давтахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

Д.Оюунхорол: Тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоог гаргахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Халуун сэдэв - Эрүүл мэндийн дэд сайд асан Ж Цолмон

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

...

Дэлгэрэнгүй » 2015.07.11