Бүх насны хүүхдийн Хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах тухай

baby-in-grass_fmaovr

Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг Хүүхдүүд хэрэглэх тухай

Манай сайт болон пэйж хуудсаар олон эцэг эхчүүд хүүхдийн хүчилтөрөгчийн хэрэглээний талаар асууж, мэдээлэл авах сонирхолтой байдаг юм. Энэ удаад бидэнд хандсан асуултуудыг түүвэрлэн хариултууд, заавар зөвлөгөөг өгч байна.   “Нова Линк” эмнэлгийн эмч Клиникийн профессор Б.Нарантуяа хариулж байна.

1. Манай хүүхэд төрөөд 7 хоног болж байгаа юм. Хүчилтөрөгчийн дутагдалтай гэсэн. Танай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж болох уу?

Эхчүүд жирэмсэн байхдаа орчны нөлөөлөл (агаарын болон хөрсний бохирдол), өөрнийнх нь биеийн байдлаас (өвчлөл, стресс гм.) шалтгаалан хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Энэ нь давхар урагийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж байдаг байна. Хүүхдийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг зохих хэмжээгээр хэрэглэж болно. Нярай, нялх, бага насныханд хэрэглэхэд хялбар, сайн үр дүнтэй байна.

2. Хүүхдэд өгөхөд ямар нэгэн гаж нөлөө бий юу? Эмчилгээ хийлгэж байгаа учир эмчилгээнд нөлөөлөх үү?

Орц найрлагын хувьд цэвэршүүлсэн ус, шингээгдсэн хүчилтөрөгч, минералуудын нэгдэл юм. Минералууд нь бидний биед байдаг минералууд электролит хэлбэрээр суурилагдсан байдаг. Ус, хүчилтөрөгч, электролит минералууд нь хүний байгалийн байнгын хэрэглээ учраас хүний биед ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй. Хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулахаас гадна, бодисын солилцоог идэвхжүүлэх үйлчилгээг өгдөг. Энэ нь ямар нэгэн эм эмчилгээтэй хамт хэрэглэж болно эм эмчилгээний үйлчилгээг дэмжиж, үр дүнд сайнаар нөлөөлдөг.

3. Би одоогоор жирэмсэн би хэрэглэж байгаа. Манай 2 хүүхэд цуг хэрэглэж болох уу?  1 нь 2 настай, нөгөө нь 5 настай.

Хэрэглэж болно. Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бүтээгдэхүүн юм. Хүүхдүүдтэйгээ цуг хэрэглэж байгаа тохиолдолд сайн үр дүнтэй байгаа. Цэвэр ус жүүсэнд дусааж уулгах ба шууд хэлэн дээр нь дуслын тоогоор нь дусааж өгч болно. Сулавтар давслаг амттай гаж амтгүй. Хэрэглэхэд хялбар. Бүтээгдэхүүнд өөрт нь байх зориулалтын дусаагуураар дусааж хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэх зааврыг танд өгье.

4. Бага насны хүүхдийг хүчилтөрөгчийн дутагдалтай болсныг яаж мэдэх вэ? Энэ Шингэн Хүчилтөрөгчийг уугаад хүчилтөрөгч сайжирсныг хэрхэн мэдэх вэ?

Хүчилтөрөгчийн дутмагшил буюу гипокси-д байгаа бага насны хүүхдүүд ихэвчлэн хамар амны гурвалжин хөхрөх, нүдний зовхины доогуур хөхрөлт үүсэх зарим тохиолдолд арьс эрээнтэх, цонхийж цайх, идэвхгүй ихэвчлэн унтаа байдалд байгаа зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Нялх бага насныханд тохиолдох байнга яраглах, нойрондоо муу байх цочих, шилэн хүзүүгээ шөргөөж гэдийх, их хөлрөх,  байнга уйлагнах, зарим тохиолдолд гэдэс дүүрч цанхайх, дух орчмоор хөхөлбөр туяатай байх зэрэг шинж тэмдгүүд ихэвчлэн ажиглагдана.

Ууж эхлэснээс хойш 1-2 хоногийн дараа тайван унтаж амрах нь сайжирч, зовиурууд багасч ирнэ. 3-7 хоногийн дараа шинж тэмдэгүүд арилж сэргэлэн цовоо болж ирж байна.

5. Үндсэн үйлчилгээг нь тайлбарлаад өгөөч? Нэг шил Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг хэр удаан хэрэглэх вэ? 

Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг ууснаар амаар дамжин ходоодны салстаар нэвчин хялгасан судсанд ордог. Хүчилтөрөгч нь минералуудын тусламжтайгаар цусны улаан эсэд суурилагдах ба хүчилтөрөгчөөр баяжсан улаан эс мань эд эсүүдийг хүчилтөрөгчөөр баяжуулна эргээд нүүрсхүчлийг авч гадагшлуулдаг. Ингэснээр бодисын солилцоо идэвхжиж ирэх ба энэ нь хордлого тайлах үйлчилгээг давхар явуулж байдаг. Хүүхдийн дархлааг дэмжиж өгдөг ба хэвийн өсөлт бойжилтонд сайнаар нөлөөлдөг. Нэг ширхэг Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл-д ойролцоогоор 600-аад дусал шингэн агуулагдах ба энэ нь хүүхдийн 3-4 сарын хэрэглээ болдог.

6. Манай хүүхэд хичээлдээ яваад их ядардаг, унтахдаа их хөлөрдөг. Шингэн Хүчилтөрөгчийг хэрэглэх шаардлагатай юу? Танайх хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулдаг гэсэн үр дүнгүүдийг танилцуулж болох уу?

Сүүлийн үед агаарын, хөрсний бохирдол болон нэг танхимд стандартаас олон тооны хүүхэд сурдаг зэргээс шалтгаалан цэцэрлэг сургуулийн хүүхдүүд хүчилтөрөгчийн дутмагшилд орох болсон. Дээр дурьдсан шинж тэмдгүүд илэрч байвал бэлдмэлийг ууж хэрэглэ гэж зөвлөе. Учир нь дунд насныхан дунд толгой таллаж өвдөх, амархан ядарч сульдах, залхуу унтаа байдалтай байх зэрэг шинж тэмдгүүд их харагддаг. Толгойн өвдөлтийг дарах эсвэл өөр төрлийн эм байнга уух нь өсвөр насныханы өсөлт, хөгжилд муугаар нөлөөлдөг. Иймд гипокси буюу хүчилтөрөгчийн дутмагшлаас үүдсэн хүндрэлүүдээс сэргийлэх, дээрхи зовиуруудаас салах, хэвийн өсөлт бойжилтыг нь дэмжих үүднээс Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай байна.

Бид хэрэглэгчдийн дунд бүртгэл хөтлөн түүвэр судалгааг явуулсан ба 250 орчим бага насны хүүхдүүдэд дараахь үр дүн гарсан юм.

Нярай болон бага насны хүүхдүүд  Хүчилтөрөгчийн хомсдлоос үүссэн зовиурууд арилах, тархины даралт багасах арилах, байнга уйлагнах зовиурлах шинж тэмдгүүд арилж, хоол нойрондоо сайжирч байна. Хэвийн өсөлт бойжилт дэмжигдэж байна. Сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хүчилтөрөгчийн хомсдлоос үүссэн зовиурууд арилж сэргэлэн цовоо, хичээл номондоо сайжирч, эрүүл өсч байгаа нь ажиглагдаж байна.

Мөн Аутизмын болон ДЦП- тэй хүүхдүүд хэрэглэхэд онцгой сайн үр дүн гарч байна. Хэрэглэж эхлэснээс 5-7 хоногийн дараа тайван байдалтай цочих нь багасч гэдэсний дүүрэнг нь арилж байна. Нойрондоо сайжирч, хурц цочмог байдлууд нь багасч байна. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн хөдөлгөөний дутагдалтай, агаар солилцоонд муу оролцдог тул хүчилтөрөгчийн хомсдолд ордог юм байна.

Төрөлхийн хүчилтөрөгчийн хомсдолтын өвчлөлтэй байнгын унтаа байдалд байдаг, амин үзүүлэлт нь унадаг хүүхдэд хэрэглэхэд маш сайн үр дүн гарч одоогоор эрүүл сэргэлэн өсч бойжиж байна.

Ийм олон сайн үр дүнд хүрсээр байгаа тул үр хүүхдүүнхээ эрүүл мэнд, өсөлт бойжилтын төлөө та бүхэн Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг хэрэглэж заншина уу.

 Б.Нарантуяа (Их эмч, Клиникийн профессор)

Дэлгэрэнгүйг: www.novalink.mn сайтаас үзнэ үү.

14686647_1124404577613129_951415509_n

2016.10.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

...

Дэлгэрэнгүй » 2018.01.25

Үүлэн үст Мэрүүд

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

Ногоон худалдан авалтыг төр өөрөөсөө эхлүүлдэг

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Өөдрөг тооцоолол ба өнөөгийн эдийн засаг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Тусгай замын автобусыг Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил БОАЖЯ-тай салшгүй холбоотой

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

Иргэн, аж ахуйн нэгжийг орчноо тохижуулахыг уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.21