“Монголын зэс”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар О.Орхон захирлын өмнөөс тайлбар хийхийн учир юу вэ?


kjkfjgkltjlkhyj

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилттэй холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоны зүгээс илэрхийлсэн байр сууриуд үргэлж араасаа эргэлзээ дагуулж ирлээ. Учир нь “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар гэж нөхөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “-Худалдаа хөгжлийн банктай ямар холбоотой юм бэ?  гэсэн асуултад хариулахдаа  “Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Энэ компани маань Монгол Улсын Засгийн газарт зөвлөдөг, томоохон IPO хийчихсэн, IPO хийхэд андеррайтераар ажиллачихсан, санхүүжилт босгох тал дээр туршлагатай.Энэ талаасаа холбогдож байгаа. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан.” гэжээ.

Тэгвэл О.Орхон гүйцэтгэх захирал телевизийн нэвтрүүлэгт ярихдаа “Энэ асуудал  чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа. Энэ хэлцлийг амжилттай хийж чадсандаа баяртай байгаа.” гэж байсан бол medee.mn сайтад 10 дугаар сарын 10-ны өдөр нийтлэгдсэн ярилцлага өгүүлэхдээ “Эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт нь цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа. Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан. Ер нь бол цэвэр зээлийн эх үүсвэр гэсэн үг л дээ. Засгийн газраас өгсөн үүргийн Монголбанк энэ асуудлыг хянаад, тодорхой болгоно.” гэж хэлж ярьсан байгаа.

Нэг ёсондоо түүний илэрхийлсэн байр сууриас харахад Худалдаа хөгжлийн банк санхүүжилтийг босгосон, мөнгийг олсон гэх ойлголтыг хэн ч авахаар байгаа. Харин “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын ярианаас үзэхэд асуудлыг санхүүжилтийг Худалдаа хөгжлийн банкнаас холдуулах гэсэн зорилготойгоор ийм байр суурийг илэрхийлэв үү гэдэг асуудал гарч ирж байна.

Худалдаа хөгжлийн банкнаас ямар байдлаар санхүүжилт босгосон бэ гэдгийг шалгах боломж Төв банкинд хуулийн хүрээнд бий. Тэгээд ч шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл яг ийм мэдээллүүдтэй зэрэгцэн “Монголын зэс”-ийн ТУЗ-ийн дарга Худалдаа хөгжлийн банкийг асуудлаас холдуулж яриад эхэлсэн нь анхаарал татаж байна.

Уг асуудлын талаар эргэн мэдээлнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

2016.10.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Сурагчдын 28.6 хувь нь илүүдэл жинтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.12.07

Цаг агаарын мэдээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.13

Үүлийг ч, агаарын бохирдлыг ч ”нүүлгэн” хөөх цаг болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

ОХУ-ын , техникийн улсын захиалгын биелэлт 97 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Монголынхоо кино уран бүтээлчдийг дэмжээч "ӨРГӨӨ" I MAX-ийнхан

...

Дэлгэрэнгүй » 2017.11.17

So it Goes

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Төр ба илжиг

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

Жагсаалтын сайн, муу жишиг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13