Гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад шалгалт явуулж, зөвлөмж чиглэл хүргүүллээ

ckzbts6uwaaepz3

Хотын Ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын  гэрээний хэрэгжилтэд ажлын хэсгээс хийсэн хяналт, шинжилгээтэй танилцлаа.

2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97.4%-тай, хотын гэрэлтүүлгийн асалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажил 88,6% “Хангалттай байна” гэж дүгнэснээ ажлын хэсгээс танилцуулав.

Мөн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд холбогдоогүйгээс эрчим хүчний тарифын зөрүүгээс хэрэглээний зардал ихэсдэг зөрчил илэрсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд 397 шитийг нэгдсэн удирдлагын системд холбох замаар цаг хугацаа, хүн хүч, эрчим хүчний зардлыг хэмнэх боломжтой.

Захиалагч, гүйцэтгэгч ашиглагч, ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, гэрээ эрх зүйн зохицуулалт хийх, харилцан хүлээх эрх үүргийг тодорхой болгох асуудлаар холбогдох байгууллагуудад  зөвлөмж хүргүүлнэ гэв.

Түүнчлэн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад хариуцсан зам талбайнхаа гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, сэлбэг материалыг хангалттай хэмжээнд нөөцлөх, доголдол саатал гаргахгүй, гарсан гэмтлийг тухай бүрт нь шийдвэрлэж байх зэрэг  зөвлөмжүүдийг өглөө.

Энэ үеэр Хотын Ерөнхий менежер  ажил сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн гэрэлтүүлгийн “Би Эм Жи Эл” ХХК, “Бажамандал” ХХК, “Новел Нетворк” ХХК, НҮУБН ОНӨААТҮГ -т хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг эргэн шалган танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

2016.10.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147