Томоохон зах, худалдааны төвүүдэд нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж байна

              


Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүнг иргэд, даатгуулагчдад таниулах зорилгоор “Засгийн газар 100 хоног” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулж байна.

Өчигдөр Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд Нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, хууль тогтоомжинд орсон өөрчлөлтийн талаар нийт 3900 иргэнд мэдээ мэдээлэл өгчээ. Баянгол дүүргийн хувьд найман хэсэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх болон Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЭХЭМҮТ, П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Номин их дэлгүүрт очиж, ажлын явцтай нь танилцлаа.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн хувьд “Талх чихэр” ХХК, “Тесо” ХХК-ний нийт 435 ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан бөгөөд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого, тэтгэвэр тэтгэмжийн тухай зөвлөгөө, мэдээлэл өгч сонирхсон асуултанд нь хариу өгснөөс гадна гарын авлага, сурталчилгааны материал тараажээ. Сүхбаатар дүүргийн хувьд “Улаанбаатар Их Сургууль“, “Их Засаг Их Сургууль“-ийн байранд зохион байгуулж, 30 гаруй оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулан 150 гаруй оюутанд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Сурталчилгааны үеэр өрхийн эмч нар иргэд, даатгуулагчид болон худалдаа эрхлэгч, түрээслэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хөнгөлттэй эмийн жороор эмийг газар дээр нь олгож үйлчиллээ.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар болон шимтгэл төлөлт, хөдөлмөрийн дэвтэр баталгаажуулалт, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримт бичгээ хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар сонирхсон асуултад хариулт тайлбар, зөвлөгөө өгөв.

Эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалт, сайн дурын болон нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг газар дээр нь хийж үйлчилсэнд иргэд даатгуулагчид баяртай байна.

Энэхүү арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
 

2016.10.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

ХХАА-н сайд Р.Бурмаа тариа хураалтын ид үеэр тариаланчаа цагдаад илгээлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.28

Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх 1.5 сая төгрөгийн шагналын сантай уралдаан сурагчдын дунд зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

Цаг агаарын мэдээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.17

Дуучин Г.Дэлгэрцогтын "Учралын намар" дууны клип цацагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.09.09

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.12

Харцага Ц.Содномдорж заан цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

АН-аас ХОЁР, Эвслээс ДӨРВӨН сайд томилогдоно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.29

Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын Удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20