Б.Нарантуяа: Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн 8-10 дуслыг хэрэглэхэд ойд 3 цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг өгдөг

img1475098676875

Улаанбаатар хотын агаарын бохирдол 10  сараас эхлэн, 12, 1, 2-р сард ихэсч оргил хэмжээнд хүрэн дараа оны 3 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Ингэхдээ жил ирэх тусам агаарын чанарын стандарт хэмжээнээс давж бохирдох тохиолдлын тоо нь ихэссээр байгаа юм. Тэгэхээр бид, бидний үр хүүхэд эдгээр саруудад хортой орчинд амьдарч, ажиллаж, сурч байна гэсэн үг. Хүний хамгийн эрхэм зүйл эрүүл мэнд. Хүн амьтаны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хоромч байж чадахгүй. Тэгвэл бидэнд өөрсдийгөө энэ хортой нөхцлөөс аврах хамгийн эхний зам бол цэвэр агаар, хүчилтөрөгч. Тэгвэл “Новалинк” компани дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн  “Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл”-ийг оруулж ирэн худалдаалж байгаа юм. Ингээд “Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл”-ийн талаар болон хэрхэн эрүүл, идэвхитэй амьдрах талаар НоваЛинк Эмнэлгийн Хүний Их эмч, Клиникийн профессор, АУ-ны магистр Б.Нарантуяатай ярилцлаа.

–    Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл гэж юу вэ?

Шингэн хүчилтөрөгчийн орцонд нэрмэл ус, содын хлорид, шингээгдэж ууссан хүчилтөрөгч ба шаардлагатай идэвхитэй минереалуудын нэгдэл юм. Жирэмсэн эмэгтэйчүүд хүүхэд багачууд, хөгшид гээд бүх насны хүмүүсийг хүчилтөрөгчөөр хангах, хордлого тайлах зориулалтаар бэлтгэгдсэн АНУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн бэлдмэл юм.

–    Шингэн хүчилтөрөгчийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэхүү бэлдмэлийн 8-10 дуслыг хэрэглэхэд ойд 3 цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг хүний биед өгдөг. Мөн биеийн хордлого тайлдаг. Хордлого тайлах гэдэгт агаарын бохирдол, жирэмсний хордлого, эмийн хордлого, ажлын нөхцөл байдлаас үүссэн хордлого зэрэгт хэрэглэх юм. Хүний биеийн бодисын солилцоог идэвхижүүлснээр энерги нэмэгдэж, ядаргааг тайлна. Биеийн дархлааг дэмжиж, өвчин эсргүүцэх чадвар дээшилнэ.

–    Хүчилтөрөгчийн коктейл гэж гадуур нилээд зарагддаг. Тэгэхээр шингэн хүчилтөрөгчийн  бэлдмэлийн коктейлээс ялгагдах онцлог, давуу тал нь  юу вэ?

– Хүчилтөрөгчийн коктейл гэдэг нь хөөс хэлбэртэй, зарим эмнэлэг эмийн санд өндөгний хөөсрөх чанарыг ашиглан гарган авдаг. Энэ нь хүн биедээ хичнээн хэмжээний хүчилтөрөгч авч байна гэдэг нь тодорхойгүй. Мөн түүхий өндөгний цагааныг ашигладаг учир жирэмсэн эмэгтэйд зохисгүй гэж үздэг.  Харин шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн найрлагад амьтны гаралтай түүхий эд ордоггүй. Мөн шууд ууж хэрэглэхэд хялбар, авч явахад амар.

–    Шингэн хүчилтөрөгч хүний биед хэрхэн хэрхэн шингэнэ гэсэн үг вэ?

– Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл нь ходоодны салстаар шимэгдэж, хялгасан судсаар дамжиж цаашлаад хүчилтөрөгчийн молекулууд нь цусны эргэлтэнд орж эд эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл гемоглобин нь хүчилтөрөгчтэй нэгдэхдээ заавал микро элемент болон минералуудын  /Fe гм/ тусламжтайгаар холбогддог.
Хүний бие дэх хүчилтөрөгчжих процесст оролцох минералууд /өөрийн биед байгаа/, үүн дээр бүтээгдэхүүнд агуулагдах идэвхитэй минералууд нь  нэмэгдэж хүчилтөрөгчжих процессыг хурдасгаж, хангамжийг нэмэгдүүлж өгдөг. Уг бэлдмэлд агуулагдах идэвхитэй минералууд нь: Сод, Хлорид, Хром, Иод, Магнезм, Потазиум, Карбон, Кальци, Зэс, Төмөр, Фосфор, Цайр гм, ордог ба шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн биеийг хүчилтөрөгчжүүлэх гол механизм нь болж өгдөг юм.
Цааш хүчилтөрөгч /о2/ агуулсан гемоглобин нь цусны урсгалд орж бие эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Хүчилтөрөгчөөр баяжсан цус нь /oxy Hb/ хялгасан судсаар биеийн дундуур дайрч урсахдаа  биеийн эд эсүүдэд хүчилтөрөгч, шимт бодисуудыг хүргэж өгөөд тэндээс бодисын солилцооных нь бүх хаягдал илүүдлийг /СО2/ /di oxy Hb/ татан авч тээвэрлэн гадагшлуулдаг цикл процесс юм.
Эд эсүүд нь шаардлагатай байгаа хүчилтөрөгч О2 болон шимт бодисуудыг авснаар бодисын солилцоо идэвхижнэ. /бүх хаягдал илүүдэл элементүүд болон СО2-г биеэс гадагшлуулдаг/.
Хүчилтөрөгчийн хангамж сайжирснаар, хамгийн эхний үр дүн:1-рт Хордлого тайлагдана, 2-рт ядаргаа арилна, 3-рт Хүч тамир /энерги/ нэмэгдэж биеийн дархлаа сайжирч, өвчин эсэргүүцэх чадвар нэмэгдэнэ.

–    Зөвхөн жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдүүд нэмэлтээр хүчилтөрөгч хэрэглэх ёстой гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг?

-Үгүй. Энэ бол буруу ойлголт. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд хамгийн мэдрэг байдаг. Жирэмсэн эмэгтэйн дотор үүсч бүрэлдэж буй урагт нэмэлт хүчилтөрөгчийн хэрэглээ заавал шаардлагатай болдог. Зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэлтгүй эрүүл болон эмгэг өвчтэй хэн бүхэн, энгийн та бид ч хэрэглэж болно. Учир нь бид утаатай, агаарын бохирдолтой орчин нөхцөлд амьдардаг, хэт олноороо нэг танхимд ажилладаг ажилчид болон сурагчид, оюутнууд бүгд хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд байдаг гэдэг нь батлагдсан шүү дээ. Өвчтэй хүмүүсийн тухайд зүрх судас, амьсгалын замын өвчтэй (зүрхний хэм алдалт, астма, гм) мөн хөдөлгөөн хязгаарлагдсан буюу хэвтэрийн хүмүүс цаашлаад тархины цусан хангамжийн өөрчлөлттэй хүмүүс хэрэглэхэд маш үр дүнтэй байна. Нялхсын тухайд гэвэл нэг хоногтой няр