Шилдэг 12 баг “C” зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхээ авлаа

Волейболын спортыг сонирхдог залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор Монголын Волейболын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ИЗОУИС, УСУГ, “Хүч” спорт хорооны зааланд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийслэлийн дүүргээс 4, хөдөө орон нутгаас 26, төрийн байгууллагаас 2 баг, ААН байгууллагаас 3, боловсорлын салбараас 8, волейболын клубээс 4, ТББ-аас 1 , Найз нөхөд хамт олноороо баг бүрдүүлж орсон 8 багийн 600 гаруй тамирчид оролцож хоёр бүсэд хуваагдан, гурван зааланд өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байранд “Сэлэнгэ Зүүн Хараа”, удаах байранд “Мөрөн Алтай”, “Өмнөговь /Говийн Өгөөж/  багууд тус тус шалгарлаа. Харин эмэгтэй төрлийн тэргүүн байранд “Ганзам” баг, удаах байранд “Зэвсэгт хүчний 0353-р анги”, “БХИС” багууд тус тус шалгарч шилдгээр тодорсон юм.

Тэмцээний хаалтын үеэр Монголын волейболын залуучуудын холбооны үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяртай ярилцлаа.

-"Медальд хүрэх зам" "D" зэрэглэлийн тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний онцлог юу байв?

 -Энэ удаагийн “D” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 58 багийн 600 гаруй тамирчид оролцож, тэмцээн маань хоёр өдрийн турш гурван зааланд зэрэг болсноороо онцлогтой байлаа. Мөн манай холбооноос зохион байгуулдаг “D”, “C” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдож эхэлснээсээ хойш маш олон хүнийг хамарч чадсан тэр дундаа хөдөө орон нутгаас Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ гэх мэт маш олон аймгийн баг тамирчид  зорин ирж оролцож байгаа нь манай тэмцээний чанарыг өндөрт өргөж байна. Мөн энэ удаагийн тэмцээнд оролцож баруун, зүүн бүсээс эхний гурваар гарч ирсэн эрэгтэй 6, эмэгтэй 6 нийт 12 баг ирэх аравдугаар сарын 21-23-нд болох “C” зэрэглэлийн тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.

 -“D” зэрэглэлийн тэмцээнийг  анх яагаад зохион байгуулахаар болсон бэ?

-Улаанбаатар хотод мэргэжлийн тамирчдаасаа илүү сонирхогчийн түвшинд тамирчдаа эхлээд бэлтгэх ёстой. Дараа нь тэр бэлтгэсэн тамирчдаа ур чадвараар нь ангилан түвшин түвшинд нь тэмцээнийг зохион байгуулах юм бол өрсөлдөөн гарна. Клубын аварга шалгаруулах тэмцээнд гэхэд ур чадваргүй тоглогчид байна. Тамирчин болж төлөвшөөгүй тоглогчид мэр сэр харагддаг. Тэдгээр тамирчдад шат дамжлагатай ритингээ өсгөж дээшээ улсын чанартай тэмцээнд ордог байх хэрэгтэй. Энгэснээр тэмцээний нэр хүнд болоод өрсөлдөөнийг жигд болгож өгнө. Энэ маань юуг хэлээд байна вэ гэхлээр, ур чадвараар нь ангилсан тэмцээн ховор байгаагийн нэг илрэл юм.

-Тэмцээн зохион байгуулж эхэлснээс хойш “D” зэрэглэлийн тамирчдын ур чадварт ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Анх “D” зэрэглэлийн тэмцээнийг хийж эхэлсэн үеийг бодвол тамирчдын ур чадвар хамаагүй дээшилж байгаа. Учир нь баг тамирчдын бэлтгэл жигдэрч, тэмцээндээ маш их ач холбогдол өгдөг болсон байна. Мөн хөдөө орон нутгаас орох багийн тоо эрс нэмэгдсэн.Энэ удаагийн тэмцээнд л гэхэд нийт 58 багийн 600 гаруй тамирчид оролцлоо.

-Танай холбооноос ойрын хугацаанд ямар ямар тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-“С” зэрэглэлийн УАШТ маань  ирэх аравдугаар сарын 21-23-нд болно. Харин “B” зэрэглэлийн УАШТ арваннэгдүгээр сарын 4-6-нд болно.

-“B” зэрэглэлийн тэмцээнд ямар тамирчид оролцох боломжтой вэ?

-“С” зэрэглэлийн тэмцээний эхний зургаан баг болон клубуудын 2-р зиндааны тамирчид, спортын мастер тамирчид оролцох боломжтой.

"С" зэрэглэлийн тэмцээнд оролцох эрхээ авсан багууд:

Т.Гэрэл

2016.09.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147