Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна

 

        Ерөнхий боловсролын сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхээр Төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхэд нэмэлтээр эслүүлэхээр болсон байна. Энэ тухай бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаас тодрууллаа.  
 

-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хичнээн хүүхэд байгаа вэ?
 

- Энэ жил цэцэрлэгийн гадна 43,000 гаруй хүүхэд үлдсэн. Эдгээр хүүхдийн 3087 –г нь Төрийн бус өмчийн цэцэрлэгт элсүүлэх талаар судлан ажиллаж байсан. Энэ талаар холбогдох яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд мэдэгдэж, УИХ-д өргөн барьснаар сая асуудал  шийдэгдлээ. Нийтдээ Төрийн өмчийн 72 цэцэрлэгт элсэн орох байсан 3087 хүүхдийг Төрийн бус өмчийн 118 цэцэрлэгт элсүүлэхээр болоод байна.
 

- Эдгээр “Азтай - 3087” хүүхдүүдийн төлбөрийг хэрхэн шийдэж байгаа юм бол...
 

-Сангийн сайдын 2016 оны 319-р тушаалыг үндэслэн хувьсах болон хоолны зардалд энэ оныг дуустал 1,4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл Төрийн бус өмчийн цэцэрлэг тухайн хүүхдээс төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хоолны болон хувьсах зардлыг төрөөс авч байна гэж ойлгоход болно.
 

- Хувийн цэцэрлэгт хүүхдүүд хэрхэн элсэх бэ? 
 

-2016 оны 9-р сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийг дуустал  Төрийн өмчийн зарим цэцэрлэг дээр бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд тус бүртгэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын цахим хуудсанд байрлуулах болно.
 

Мөн цэцэрлэгт нэмэлтээр орох хүүхдүүдийн элсэлтийг Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч болон Төрийн бус өмчийн цэцэрлэгийн төлөөлөл, багш, ажилтан, хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар боллоо.
 

- 2016-2017 оны хичээлийн жилд зорилтот бүлгээс нийт цэцэрлэгт элсэгчдийн 20% -с багагүй хүүхдийг авахаар шийдвэрлэсэн. Энэ асуудал өмнө нь яригддаг байсан боловч тодорхой хувь хэмжээ заадаггүй байсан. Тодорхой квот тогтоож өгснөөр үр дүн болон хэрэгжилтийг хянахад илүү дөхөм боллоо гэж би ойлгож байна. Энэ удаагийн нэмэлт элсэлт дээр ч мөн адил квот тогтоож өгч байгаа болов уу? 
 

- 3087 хүүхдийн 30 хувь хүртэл хүүхдийг зорилтот бүлгээс сонгохоор болоод байна. Энэхүү бүлэгт хүн амын амжиргааны түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хагас буюу бүтэн өнчин эсвэл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг хамааруулж байна.
 

- Сургуулийн өмнөх боловсрол заавал эзэмшүүлэх зорилгоор 5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт илүү түлхүү хамруулж, 2 настангуудыг харин шинээр элсүүлсэн. Үүнээс хамааран 3-4 настай хүүхдүүд шилжилт хөдөлгөөн зэргээс шалтгаалж цэцэрлэгт ороход хүндрэлтэй болоод байсан. Энэ асуудал дээр хэрхэн анхаарч байгаа вэ? 
 

-Нийслэлийн төрийн бус өмчийн цэцэрлэгт 2-5 насны хүүхдийг элсүүлэх боломжтой учир энэ удаа эцэг эхчүүд маань хүүхдүүдээ Нийслэлийн боловсролын газрын цахим хуудсанд заасны дагуу яаралтай бүртгүүлэх, нэмэлт элсэлтэд идэвхитэй оролцох нь чухал юм.


2016.09.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Гурван хүний аминд хүрсэн П.Батбаяр хэргээ хүлээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Монгол туургатан миссийн тэмцээний тайзнаа ААВ, ОХИН хоёр 15 жилийн дараа анх удаа уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Нохой устгалд 800 саяыг төсөвлөсөн ч золбин нохой хүн “БАРЬСААР” байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Люмино хамтлаг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолтоо хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.18

УИХ-ын дарга З.Энхболдын " Clean Coal Technology" семинарт хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Я.Ариунболд: Солонгосын виз мэдүүлсэн төрийн албан хаагчдаас барьцаа мөнгө шаардахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

УИХ дахь АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

Шатахуун импортлогчдын таалалд нийцүүлж онцгой албан татварыг тэглэв

...

Дэлгэрэнгүй » 2018.01.25