ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн отрын бүс нутгуудаар ажиллалаа

 

ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нутагт ажиллаж өвсний гарц, бэлчээрийн даац, өвөл отор хийх бүс нутгийн байдалтай газар дээр нь танилцлаа.

 

Ажлын хэсэгт ХХААХҮ-ийн Яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтэс,Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга нар, Хэнтий аймаг,Говьсүмбэр аймаг.Төв аймгийн засаг дарга нар болон албаны бусад хүмүүс байлаа.   Эртнээс нааш 1000 өвөлжөө,100 булагтай хатуу өвлийг өнөтэй давах ээл буянаа хайрласан Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өнөө жил өвсний гарц муу, бэлчээр талхлагдан даац хэтэрч ургамлын бүтэц өөрчлөгдсөн байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумын нутгийг оролцуулсан  192 мянган га газрыг 1998 онд отрын бүс нутаг болгон зарласан юм. Энэхүү отрын бүсийг анх Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн сангийн аж ахуй хэмээх нэртэйгээр байгуулж байсан түүхтэй.Сүүлийн жилүүдэд Ховд, Увс, Говь-Алтай аймгаас малчид олноор ирж суурьших болсон байна. Отрын бүсэд малчид суурьших бус заасан хугацаанд өвөлжиж, хаваржаад буцах ёстой ч малчид  шаардлага биелүүлдэггүй байна. 

 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх 150 хоногт отрын бэлчээрийг ашиглаж байхаар тогтсон. Гэтэл малчид заасан хугацаанаас өмнө отрын бүс нутагт малаа оруулж, зарим нь эндээ тогтмол суурьшсанаас бэлчээрийн даац хэтэрч олон талын хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байна. Энэ жил отрын бүсэд өвөлжих малын тоо өмнөх жилүүдийнхээс өсч, салбар яаманд зөвхөн Хэнтий аймгийн отрын бүсэд гэхэд 600 мянга орчим мал өвөлжүүлэх саналыг зэргэлдээх аймгуудаас ирүүлжээ

 

Мөн малчид отрын бүс нутагт дур мэдэн нутаглах, отрын бүсэд өвөлжсөн малчид хавар хуулийн хугацаандаа нүүж гарахгүй байгаа, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг тулгамдаад буй олон асуудлуудыг зөв бодлогоор түргэн шуурхай  шийдвэрлэх талаар аймаг,сумдын засаг дарга нар,ХХААХҮЯамны газар, хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө. 

 

 

Ажлын хэсэг дараа нь Хэрлэнбаян-Улаан суманд уулзалт хийж тулгамдаад байгаа асуудал, хийж хэрэгжүүлэх ажлууд,өвөлжилт хүндэрсэн тохиолдолд хэрхэн бэлчээрээ зохицуулах, цаашид отрын бүс нутагт мал бэлчээлгүй нэг жил өнжөөж бэлчээрийн ургамлуудыг сэргээх шаардлага тулгараад байгааг хэлэлцэн, аймгийн засаг дарга нар,газрын мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонссон юм.  

Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд энэ жил аймгийнхаа сумдаас 188 өрхийн 420 мянган мал өвөлжүүлэхээс гадна Багануур дүүрэг, Төв, Дундговь зэрэг аймгийн ойролцоох сумдын малчид өвөлжих төлөвлөгөөтэй байгаа гэж тус тосгоны захирагч С.Баясгалан ярилаа. 

-Зуны улиралд малчдад отрын бүсээс гарах шаардлага тавьдаг ч айл өрхүүд малынхаа тарга тэвээргийг бодоод нүүдэггүй. Үүнийг шийдвэрлэх эрхзүйн орчин дутмаг байдаг. Тиймээс үүнийг бэлчээрийн тухай хуулиар зохицуулдаг баймаар байна гэлээ.

 

 

Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд нутгийн 100, Аварга, Долоод багийн газар нутгийн  80 гаруй хувь нь ордог.  Энэ гурван багийн малын тоо хонин толгойд шилжүүлэхээр 290 гаруй мянган толгой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай аймгийн бэлчээрийн бүс нутгийн даац хэтэрсэн. Хэтрэх хэтрэхдээ манай гурван багийн малын тоо бэлчээрийн даацаас илүү гарсан болохоор бусад аймаг, сумаас мал оруулж ирэхэд хүндрэлтэй байна гэлээ.

 Ажлын хэсэг Хэнтий аймгийн  Цагаан хөтөл, Сонгинын даваа, Дэлгэр нугын тал , Хэрлэнбаян-Улаан тосгоноор дайрч Говьсүмбэр аймгийн отрын бүс болох Малхын талыг зорилоо. 

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Малхын талд байрлах Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны ажил байдалтай танилцаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн санал солилцлоо.
Малхын талын отрын бүсэд нийтдээ 73 мянган га талбай багтдаг байна. Үүнээс 69 мян­ган га нь Сүмбэр сумын VI багийн нутаг дэвсгэр.Аймаг, сумын удирдлагууд хоорондоо тохиролцсоны үндсэнд отрын бүсэд өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог гаргадаг байна.

 Малхын талд жилд дунджаар 20-30 мянган мал оруулан өвөлжүүлж хаваржуулдаг гэнэ. Энэ жилийн хувьд өнгөрсөн долоодугаар сарын 16-наас шүлхий өвчин гарсан учраас отрын бүсийг ашиглахад хүндрэлтэй байгаа аж. Учир нь, эрүүл бүсээс өвчний голомттой бүс рүү орсон мал өвчлөх магадлал өндөр байдаг гэнэ. Иймээс Малхын талд отрын малыг оруулах боломжгүй гэдгийг  Говьсүмбэр аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Даваахүү хэлэв.

 

 

Өнгөрсөн жил Малхын отрын бүсийг ашиглахад Төв аймгийн дөрвөн сумын 27 мянган бог оруулах квот тогтоосон.  Гэхдээ өвөлжилт харьцангуй гайгүй байсан учраас Төв аймгаас тийм хэмжээний бог оруулж ирээгүй. Харин Төв болон Дундговь аймгийн Угтаалаас 20-25 мянган адуу оруулж ирсэн нь бэлчээрийг маш ихээр талхалсан. Улмаар оторчдод багагүй хүндрэл учруулсан. Өнөө жилийн хувьд мөн адил квот тогтоож, өвчний голомттой байгаа учраас хяналтыг маш сайн хийнэ. Одоогоор отрын бүс нутагт долоон өрхийн 5300 мал байна” хэмээн сайдад танилцуулав. 

 

Говьсүмбэр аймаг 7810 га хадлангийн талбайтай бөгөөд энэ зун бороо хур оройтож орсон учраас тэндээс байгалийн хадлан бэлтгэх боломжгүй байгаа гэнэ. Тиймээс одоогийн байдлаар Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаас хадлангийн гурван салаа, нэг хоршоо, таван иргэн нийтдээ 558 тонн байгалийн хадлан бэлтгээд байгаа гэлээ. 

 

Ийнхүү албаны хүмүүс отрын бүсүүдтэй танилцаж дууссаны дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  “Хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Сайдын албан даалгаврыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга нар холбогдох салбарт нь тодорхой чиглэл, үүрэг өгөөд ажиллаж байна.

 

 Хэрлэнбаян-Улааны бүс нутаг 104 мянган га талбайтай. Энэ нутагт үндсэндээ хонин толгойд шилжүүлснээр 200 орчим мянган мал өвөлжүүлэх боломжтой гэж бэлчээрийн даацыг тодорхойлсон байдаг. Одоогийн байдлаар 600 орчим мянган мал өвөлжүүлэх саналыг ойролцоох аймгуудаас яаманд ирүүлээд байгаа. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, зөвлөлдлөө. Отрын бүс нутгийн захиргаанаас дүрэм журамд тодорхой өөрчлөлт оруулах, хяналт шалгалтыг сайжруулахад цаашид анхаарч  ажиллана. Яамны зүгээс отрын бүс нутгийн асуудлаар тодорхой чиглэл заавар өгвөл орон нутгийн удирдлагууд биелүүлж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ ч мөн илэрхийллээ. 

 

ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн ХХААХ-ийн Яамны газар,хэлтсийн дарга нар холбогдох албаны хүмүүс Булган Дашинчилэн сумын нутгийн отрын бүс нутгуудад ажиллалаа.
Ажлын хэсэгт Булган аймгийн засаг дарга, Дашинчилэн сумын засаг дарга болон албаны бусад хүмүүс ажилласан.  

 

Чилэнгийн отрын бүсэд ургамалын гарц гайгүй ч урд жилүүдээс муудсан. Ургамалын бүтцийн хувьд ч шим тэжээл багатай шивээ өвс гэх мэт ургамалууд зонхилон ургасан байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байлаа. Нийт 37 мянга орчим га талбайг хамардаг энэ газар 30 мянга гаруй мал өвөлжих боломжтой гэдэг. Гэсэн ч 200 мянга гаруй мал өвөлжүүлэх хүсэлт бусад аймгуудаас иржээ. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд мал их өсч, бэлчээрийн хомсдол үүссэн даац хэтрээд байгаа.
Аймаг дундын отрын бүс нутагт орж өвөлжих малчдын тоо судалгааг урьдчилан авсны үндсэн дээр тухайн жилийн арваннэгдүгээр сарын 1-ээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл заасан нутагт оруулж өвөлжүүлдэг. Отрын бүсийн захиргаа, сумдын удирдлагуудаас бүрдсэн зөвлөл энэ асуудлыг шийдэж зохицуулдаг.Чилэнгийн отрын бэлчээр нутаг Хэрлэнбаян-Улааны отрын нутгийг бодвол бэлчээрийн ургамлын гарц сайн байгаа ч бэлчээрийн даац хэтрээд отрын мал хүлээн авахад хүндрэлтэй байгааг хэлж байна.

 

ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн: Улсын тусгай хэрэгцээний Аймаг дундын отрын бэлчээр  нутагт нийт 783,4   мянган га байдаг.Отрын бүс нутагт олон айл хуулийн бус хугацаанд зусч, намаржиж байгаа нь бэлчээрийн даацад сөрөгөөр нөлөөлжээ. Ер нь хаа хаанаа хариуцлагагүйн зуд болж байгаа юм байна. Төрийн бодлогоор малчдыг өнтэй сайхан өвөлжүүлэх зорилгоор улсын хамгаалалтад авсан бүс нутагт дураараа авирлах явдал хэтэрсэн байгаа нь  ажиглагдаж байна. Эдгээр асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар авч хэлэлцэнэ” гэлээ.


2016.09.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Тамирчин уу, Бизнесмэн үү, Төрийн түшээ юу, Зураач уу ?

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хөвсгөл аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.30

Миний найз дуучин

...

Дэлгэрэнгүй » 2016.12.05

Мобиком, Юнителийн дугаар барьцаалж зээл олгох нэрийдлээр иргэдийг дээрэмдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13

Т.Цогт, Г.Маралмаа нарт 24 жилийн хорих ял оноожээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08