Туурга тусгаар Монгол Улсын амин зүрх дархан хилийн халдашгүй дархан байдлыг амь нас үл хайрлан хамгаалсан дайчин нөхдийн мөнхийн гавьяаг дуурсган Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэгэн хэсэг болсон Эх орныхоо дархан хилийг сахин хамгаалах хариуцлагатай үүргээ амжилттай хэрэгжүүлж буй хилчин генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, ахмад хилчин болон ХХТХГ-д, ХХЕГ-ын удирдлага хамт олондоо эзэн чингис хааны төрж өссөн өлгий нутаг Хан Хэнтий хилчдээс орчин үеийн Хил Хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 83 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.
Он оныг дамжин өртөөлөх түүхийн шаргал хуудаснаа Монгол хэмээх их айлыг тод үсгээр сийлсэн тэр л цаг хугацаанаас эхлэн газар шороонд минь шунах сэтгэлтэн олон байв ч хөх толбот монгол эрсийн сүрлэг уухай эх нутгаа гэсэн элгэн халуун сэтгэл чинь зоригийг ялан дийлсэн түүх үгүй билээ.
Тийм ч учраас өнөөдөр бид залуу халуун нас, амь биеэ үл хайрлан тэмцсэн баатар хилчидийнхээ омогшил шингэсэн гэгээн үйлсийг магтан дуулаж алдаршуулах учиртай.
Эр зориг тэсвэр тэвчээрийн үлгэрлэл болсон домогт хилчиддээ эх орны торгон эмжээр Улсын хил хамгаалах нэр төртэй ариун үйлсдээ сэтгэл итгэлээ шингээн амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Хөх тэнгэрт агаарын хил тайван байна
Хөх сувдан усан хил тайван байна
Хөрст газрын хэвлийн хил тайван байна
Хүн зон жаргалтай
Хөх монголын хил тайван байна
2016.09.17
...
...
...
...
...
...
...
...