С.Төмөрхүү: Цахилгаанд шинээр холбогдох хугацаа, зардлыг бууруулсан

Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлд маань цахилгаан хэрэглэгчийн тоо цаг тутам нэмэгдсээр байна. Мэдээлэл багатай иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаанд шинээр холбогдохдоо чамгүй урт хугацаа, багагүй мөнгийг зарцуулдаг талаар гомдоллодог. Иймд хүсэлт гаргахаас эхлээд хүчдэл авах хүртэл шат дамжлагыг бууруулахаар  авч буй арга хэмжээний талаар Улаанбатаар цахилгаан түгээх сүлжээ компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодрууллаа.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани эрчим хүчний шинэ холболтын  журмаа шинэчилсэн гэсэн. Яг ямар өөрчлөлт орсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Иргэд, аж ахуйн нэгжүүд шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдоход нэлээд урт хугацаа зарцуулж, өндөр зардал гаргадаг байсан. Үүнийг багасгахын тулд шат дамжлага болон бусад байгууллагуудаас хамаарах хугацааг багасгалаа. Мөн зардлыг нь өсгөхгүй байхын тулд албан ёсны үнэлгээг нь тогтоох аргачлалыг гаргаж ЭХЗХ-оор батлуулсан. Одоо шинээр холбогдох хүсэлтэй иргэн  хэдий хэмжээний чадалтай цахилгаан авч байна вэ, түүндээ таарсан төлбөрийг л төлнө.

Тодруулбал ...?

Цахилгаанд шинээр холбогдож буй хүн эмч, багш, жүжигчин гээд ямар ч мэргэжилтэй байж болно.  Тэд заавал цахилгааны мэдлэгтэй байх албагүй. Тэгэхээр би эхлээд цахилгаанд холбогддог байсан өмнөх процедурын талаар ярья. Иргэд эхлээд хүсэлтээ гаргана. Манай байгууллага хэсэг хугацааны дараа техникийн нөхцөлийг нь гаргаж өгдөг. Үүний дараа хэрэглэгч мэргэжлийн байгууллагуудаас аль нэгийг нь сонгож зураг төслөө хийлгээд, тоног төхөөрөмжөө худалдаж авахаар урагшаа явдаг. Тэнд трансформатор гэхэд шинэ эсвэл зөвхөн гаднахыг нь шинэчилсэн, доторх нь хуучин, эсвэл бүр гадна доторх нь хоёулаа хуучин хэрнээ гаднаас нь будаж, өнгийг нь зассан гээд үзүүлэлт нь адилхан мөртлөө гурван янзын трансформатор байдаг. Хэрэглэгч голдуу хямдыг нь буюу хуучныг сонгодог. Энэ нь мэдээж эдэлгээний хугацаа багассан, найдваргүй байдаг. Тэгээд  засвар үйлчилгээ хийхгүй хэдэн ч жил болж мэднэ. Ямар нэг гэмтэл гарахаар л мэргэжлийн байгууллагад ханддаг. Судалгаанаас харахад, хувийн эзэмшилд байгаа трансформаторын 98% нь засвар үйлчилгээгүй хийгдээгүй байсан. Манайхаас тэдгээр тоног төхөөрөмжүүдэд чанарын нэгдсэн хяналт тавих боломжгүй л дээ. Үүнээс гадна зэрэгцээ олон шугам, бага чадлын трансформаторууд нь зардлыг хоёроос гурав дахин өсгөдөг. Мөн ачаалал нь жигд биш. Тухайлбал, нийт трансформаторуудын 60 хувь нь бага ачаалалтай бол 40 хувь нь хэт ачаалалтай байна. Мөн тухайн иргэн цахилгаанд холбогдохын тулд хувийн шугамын эздээс зөвшөөрөл авах шаардлага байнга гарч байна. Гэх мэтчилэн сул тал маш их бий.

Манай шинэ холболтын шинэчилсэн журам нь эдгээрийг засч сайжруулахад чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, трансформаторууд нийтийн эзэмшилд байх юм бол манай байгууллага аюулгүй байдлыг нь хариуцаж, тогтмол хугацаанд засвар үйлчилгээ хийгээд явах боломжтой. Үүний тулд шинээр холболт хийхдээ эхлээд ирүүлсэн хүсэлтийн дагуу судалгаа хийгээд, мэргэжлийн байгууллагуудын дунд тендер зарлаж, сонгогдсон компаниар зураг төсөл болон угсралтын ажлыг гүйцэтгүүлнэ. Харин манай байгуулллага дээр хэлсэнчлэн трансорматорын бүрэн бүтэн, найдвартай ажиллагааг хариуцах юм.

Тэгэхээр хувийн трансформаторыг нийтийн ээмшил рүү шилжүүлнэ гэж үү?

Үгүй ээ, иргэд эсвэл байгууллага өөрсдөө зардлаа гаргаад нэгэнт угсарчихсан трансформатор бол хувийн өмч. Бид хувийн хөрөнгөнд халдахгүй. Харин цаашид нийслэлтэй хамтарч ажиллаад, хот төлөвлөлтийн дагуу судалгаа хийгээд, шинэ суурьшлын бүст бууж буй айл өрхүүдийг цахилгаанаар хангах ажлыг гардаж хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Шинэ холболт жигдрээд явчих юм бол таван жилийн дараа гэхэд нийт шугам сүлжээнд нийтийн эзэмшлийн трансформаторын  эзлэх хувь  нэлээд дээшилнэ.

Одоо мөрдөж буй шинэ холболтын журам яг ямар үр дүн авчрав?

Бид шинэ холболтын үйл ажиллагаагаа сайжруулахын тулд энэ чиглэлээр дэлхийд эхний аравт жагсдаг улс орнуудын туршлагыг судлаад, Шведийн туршлагыг нэвтрүүлэхээр сонгосон. Өнгөрөгч тавдугаар сараас хойш нийт 400 хэрэглэгч энэ журмаар шинэ холболт хийлгээд байна. Ингэснээр 2013 оны судалгаагаар манай улсад нэг хэрэглэгч цахилгаанд холбогдохын тулд  нийт 126 хоног зарцуулдаг  байсан бол 2016 оны эхэн гэхэд энэ үзүүлэлт 79 хоног хүртэл, шат дамжлага нь найм хүртэл буурсан. Ингэснээр өмнө нь  дэлхийн 189 орноос  169-д бичигдэж байсан бол 2016 онд 134-т орж урагшилсан. Цаашид шинэ журмаараа ажиллаад явахад эхний 50 улсад багтах боломжтой гэж үзэж байгаа. Дэлхийд хэддүгээрт орох нь чухал биш санагдаж болох ч гол нь иргэн, аж ахуйн нэгжид хүрч байгаа үйлчилгээг илүү шуурхай бас хямд болгох нь чухал шүү дээ.

Шинэ холболтын журмыг хууль, эрхзүйн хувьд баталгаажуулж өгсөн үү?

-Тийм ээ, энэ талаар тодорхой ажлууд ЭХЯ, ЭХЗХ-ны дэмжлэгтэйгээр хийгдсэн. Тухайлбал, 2015 онд “Эрчим хүчний тухай” хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 оны 91-р тогтоолоор “Шинэ холболтын журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, 2015 оны 275 дугаар тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн холболтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг  баталсан байгаа.

Эх сурвалж:  Үндэсний шуудан

2016.09.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Хонгконгийн кино маркетын тухай мэдээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

"МАК" компаниас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ил захидал хүргүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Сүмо бөхчүүдийн сарын цалин

...

Дэлгэрэнгүй » 2016.02.03

Сурвалжлага: Хямрал дагуулсан шинэ жил айсуй

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нийслэлийн засаг даргад хүсэлт хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.30

Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой дансыг Швейцарийн шүүх царцаажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.20

“Diva make up studio” охид, бүсгүйчүүддээ зориулж онцгой бэлгээ задаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.14

“Сансар” сүлжээ дэлгүүр “Улаанбаатар өвлийн наадам-2018”-д ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.02.05