МУ-ын Засгийн газраас 2016 оны төсвийн тодотголд эрүүл мэндийн мэндийн салбарт 25-аас дээш жил ажилласан эмч, ажилтнуудад тэтгэвэрт гарахад олгодог 24-36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулахаар тусгасан талаар салбарын ҮЭ-ийн холбооноос өнөөгийн хүрсэн түвшнээс нь бууруулахгүй байх тухай албан тоотуудыг энэ оны 8-р сарын 25-наас хойш тасралтгүй УИХ, Засгийн газар, НББСШУ-ны болон Төсвийн байнгын хороо, намын бүлгүүдэд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй бөгөөд төсвийн тодотголыг батлахаар хэлэлцэж байгааг эмч, эмнэлгийн ажилтнууд эрс эсэргүүцэж байна.
Хэдийгээр 2016 оны төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын төсвийг танахгүй гэж байгаа боловч Төсвийн тодотголоор дагаж гарсан хууль, Засгийн газрын тогтоолуудын хүрээнд эрүүл мэндийн салбарт 25-аас дээш жил ажилласан эрүүл мэндийн ажилтанд 24-36 сарын тэтгэмж олгодог байсныг 1-12 сар болгон бууруулахаар, тусгасан нь хэрээс хэтэрсэн ачааллыг үүрч хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажилладаг эмнэлгийн ажилтнуудыг улам хүнд байдалд оруулахаар болоод байна.
Тэтгэмжийг бууруулсан нь Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн заалтыг, нэмэгдэл цалинг бууруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.1 дүгээр заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.
Иймд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга гишүүд, Засгийн газар, НББСШУ-ны болон Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яаманд хандаж дараах ШААРДЛАГА-ыг хүргүүлж байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-д тусгагдсан Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмч, ажилтнуудад ажилласан жилтэй уялдуулан олгож байгаа мөнгөн тэтгэмжийг бууруулахгүй байх,
Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй тохиолдолд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, жагсаал цуглаан, ажил хаялт хийх хүртэл тэмцэхээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.
2016.09.08
...
...
...
...
...
...
...