Атаархмаар Сонгинохайрханчууд

 

        Яг сонгуулийн үеэр “Сонго тэгээд уйл биш сонголтоороо тэднийг уйлуул” нэртэй нийтлэл бичсэн юм. Тэнд дөрвөн жилд ганц удаа болдог сонгуулиар ард түмэн хэд хэдэн өндөр хариуцлагыг үүрдэг.

 

Эхнийх нь өнгөрсөн дөрвөн жил төр барьсан улстөрчдөд үнэлгээ тавих. Мөн алдаагаа ухамсарлаж, хариуцлагаа хүлээх тэнхээтэй, улсаа хөгжүүлэх бодлогыг тодорхойлчих боловсролтой ажилч хичээнгүй, ёс зүйтэй тийм л хүнийг сонгох нь чухал. Ингэж гэмээнэ ирэх дөрвөн жилийн ард түмний амьдралын өнгө тодорхойлогдоно. Тиймээс сонгогч та бүхэн дүн тавих, ирээдүйгээ тодорхойлох, улсынхаа бодлогыг бариулах хүнд саналаа өгөхдөө тун ухаалаг байх учиртай. Товчхондоо иргэд сонголтоороо улстөрч гэх сэтэртэй тэднийг хүмүүжүүлэх цаг нь болсон талаар өгүүлсэн байв.

 

 

Уг нийтлэлийг бичсэнээс хойш хэдхэн хоногийн дараа сонгууль болдгоороо болж, бид саналаа өгдгөөрөө л өгсөн юм. Харин хэр зөв сонголт хийсэн бэ гэдгийг ирэх дөрвөн жил л харуулна. Миний хувьд Чингэлтэй дүүргийн иргэн бөгөөд “Будаг нь ханхалсан” УИХ-ын гишүүнийхээ барааг сонгуулиас хойш огт харсангүй. Түүний бараа нь битгий хэл сүүдэр нь ч алга аа. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 72-р тойргийнхон тун ч азтай улс юм. Тус тойргоос үнэмлэхүй ялалт байгуулан гарсан Н.Учрал 8 сарын 26-нд иргэдтэйгээ уулзаж “Баярлалаа” гэж хэлжээ. Би битүүхэндээ атаархав. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал ‘Чингис Соосэ’ их сургуулийн өмнөх талбай дээр иргэддээ зориулсан хүндэтгэлийн индэр зассан харагдана. Олон нийт ч их цугласан байх бөгөөд дор бүрнээ л эрхэм гишүүнд хэлэх үг байгаа бололтой суудалдаа өндөлзөх ажээ. Зарим нь ч “Алив хүү минь гишүүнтэй уулзуулаад орхи” хэмээн хамгаалалтынханаас шаардана. Харин хар хувцастай хамгаалалтынхан уриалгахнаар “Та бие төлөөлөгчтэй нь уулзаад өөрийн саналаа бичгээр болон аман хэлбэрээр өгч болно. Өнөөдрөөс Н.Учрал гишүүний бие төлөөлөгчийн газар энд нээгдэж байгаа. Төлөөлөгчөөр нь Н.Ганхуяг гэдэг хүн ажиллана. УИХ-ын гишүүн Н.Учрал тун удахгүй ирнэ. Та түр хүлээнэ үү” гэв.

 

 

Товлосон цаг болоход Н.Учрал индэр дээр гарч ирэхэд хүн бүр алга ташин хүлээж авлаа. Дахиад л сонгууль, наадам, АСЕМ болж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Харин Н.Учрал нэг л өөр. Тэр илүү тайван, илүү энгийн болжээ. Тэрбээр “Та бүхэндээ баярлалаа. Энэ үгийг энэ индэр дээрээс хэлж байгаадаа баяртай байна. Намайг сонгуульд өрсөлдөж байхад ахмад буурлууд та бүхэн минь УИХ-ын гишүүн болчихоод эргэх холбоотой байгаарай ард түмнээ битгий мартаарай гэж захисан. Өнгөрсөн хугацаанд миний бие ажилтайгаа танилцах, тоо баримтыг судлах, өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх гээд олон ажил амжуулсан тул та нартайгаа уулзаж чадсангүй. Харин өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж байна. Энэ уулзалтыг сар бүр тогтмол хийж байх болно. Учир нь УИХ-ын гишүүн гэдэг бол иргэд та бүхний үгийг төрд хүргэх улаач юм. Би тэнд өөрийнхөө биш та бүхний үгийг л хүргэх болно” гэв.

Шинэ Засгийн газар сонгуулийн дараа тун ч шуурхай ажиллаж эдийн засгийн бодит байдлыг олон нийтэд зарлаж, холбогдох арга хэмжээг авсан. Тухайлбал “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоож, Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулж, халамжаас татгалзаж, улсын төсвийг тодотгоод амжсан.
Эдгээр нь эдийн засгийн хүнд нөхцөлд зайлшгүй авах арга хэмжээ мөн боловч иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Тиймээс Сонгинохайрханчууд Н.Учралаас энэ талаар асуух асуулт хүсэлтэй байгаагаа бие төлөөлөгчид нь хэлж харагдсан.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал ч “Бид хүндхэн эдийн засгийг хүлээж авсан. Нарийн судалгаа шинжилгээ хийхэд бидний мэдээгүй тоо баримт ч их байсан. Тэгэхээр бид гарааны нөхцлөө тодорхой болгох үүднээс эдийн засгийн бодит байдлыг ард иргэддээ мэдээлсэн. Бодит байдлаа хэлж байж арга хэмжээ авахгүй бол олон нийтийн гайхшралыг барна шүү дээ. Нөгөө талдаа хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгыг бууруулсанд та бүхэн нэлээн бухимдалтай байгаа. Үүнийг ойлгож байна. МАН-ын зүгээс хямралаас гарахын тулд 12-18 сарын хугацаа заасан. Жил гаруйн хугацаанд улсаараа бүсээ чангалах аргагүй шаардлага бий. Үүний дараа бид эдийн засгийг тогтворжуулж сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Мөрийн хөтөлбөрт цалинтай ээж, төлбөрийн дарамтгүй төгсөөд ажилтай оюутан, ажилтай орлоготой бат бөх гэр бүл гээд иргэдийн амьдралд ойрхон олон ажил тусгагдсан” гэв. Мөн тэрбээр УИХ-ын гишүүд хүртэл бүсээ чангалж байгаа бөгөөд хот дотор зорчих унааны мөнгөнөөс авахуулаад иргэдтэйгээ уулзах уулзалтын мөнгийг өмнө нь улсын төсвөөс авдаг байсан бол шинэ гишүүд гар дээрээ сохор зоос ч аваагүй байгааг дуулгасан юм. 

 

Гэсэн хэдий ч тэр иргэддээ бэлэгтэй иржээ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан тус дүүргийн 18,19,23,27,29 дүгээр тойргийн амьдралын түвшин доогуур өрхийн 500 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардууллаа. Иргэд ч энэ бэлгэнд тун бэлэгшээлтэй хандсан юм. Сонгинохайрхан дүүргийн иргэн г.Сүрэн “УИХ-ын гишүүн Н.Учралдаа баярлалаа. Түүнд итгээд сонгосон иргэдийнхээ сонголтыг алдалгүй энэ мэт иргээд ирж байгаа нь сайшаалтай. Хөрсөндөө буусан, мэдлэг боловсрол өндөртэй ийм хүн л биднийг төрд төлөөлөх нь зүйн хэрэг. Мөн боловсролын салбарын хүн гэсэндээ дүүргийнхээ хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж байна. Энэ чинь л нүдээ олсон тусламж юм. Өнөөдөр манай дүүргийн 500 хүүхэд хичээлдээ санаа амар явж чадна гэдэг чинь монголын ирээдүйг авч явах 500 сайхан залууг бэлдэж байна л гэсэн үг” гэсэн юм.

 

 

Баярлалаа гэж хэлдэг, бодит байдлыг танилцуулдаг, иргэдийнхээ үгийг сонсдог, та бүгдэд минь хамгийн түрүүнд юу хэрэгтэй байна гээд асуудаг ийм УИХ-ын гишүүнтэй Сонгинохайрханчууд азтай юм аа. Миний хувьд хаа байсан Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллоос харъяа дүүрэгтэй ирж сонгуулиа өгчихөөд байхад манай гишүүний сураг ажиг байхгүй байгаад баахан гомдолтой байгаагаа энэ дашрамд дуулгая. Бэлэг сэлтээр яах вэ. Улсаас унааны мөнгө өгөхгүй байгаа бол нийтийн тээвэрт суугаад тойрогтоо хүрээд ирээ эрхэм гишүүнээ.


2016.08.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Эрчим хүчээ нэмье

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Б.Батбаяр: Улс орныхоо эдийн засагт дэмжлэг болох төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хангаж яваа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Хөгжлийн банкны хөгжил

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Х.Мандахцэцэг: Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспорт үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Хайчлуулсан засаг

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Малчдын улсын зөвлөгөөн бэлчээрийн асуудлыг шийдэхэд чиглэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Төрийн их баяр наадмын нээлт хаалтыг Н.Наранбаатар ингэж найруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

" Эрдэнэт" УБҮ-ийн ашиг улс төрчдөд очдог болсон уу?

...

Дэлгэрэнгүй » 2018.05.12

“Монос”-ынхон хариуцлагаас мултрах уу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Хуульчдын холбоо эрх зүйн чадамжтай юу?

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Төв цэвэрлэх байгууламж, Гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг төслийг эхлүүлэхээр болов

...

Дэлгэрэнгүй » 2018.04.09

28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.07

"Эрдэнэс-таван толгой" хк-ний ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.27

Б.Мягмар: Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь өвчлөх өндөр эрсдэлтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20