Төв аймгийн Засаг ноён шахаа хийв үү


 

     Аливаа улсын үнэт зүйл бол хүн ам хийгээд хүүхэд ирээдүй.  Үүнийг ухамсарласан төр улс хаа хаанаа уян хатан бодлого явуулж, “Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн дагуу өнгөтэй өөдтэй бүхнээ ирээдүйдээ тэмтрэх бодлого барьж байгаа нь сайн хэрэг. Алагтай цоогтой ч Монгол Улсын төр ийм бодлого барьж байгааг сайшаахаас өөр аргагүй. 

 

      Гэвч Үндсэн хуулиа бүү хэл төр улсаа үл ойшоох удирдлагууд хаа сайгүй  байгааг хөдөө орон нутгаас бидэнд сануулсан юм. Энэ тухайд Төв аймгийн хэсэг иргэд манай мэдээллийн сайтад хандан өөрсдийнхөө бухимдлыг илэрхийлэхийг хүслээ. Бидний хувьд ч иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэн ямар нэг хачиргүйгээр энэ мэдээллийг хүргэх гэсэн хэрэг. Тэдний хувьд “Хичээлийн шинэ жил дөхөж байгаа энэ үед хямрал нүүрлээд хүнд байна. Гэтэл дотоодын сайн чанарын дүрэмт хувцас сонгох гэтэл аймгийн удирдлагуудаас үнэтэй дүрэмт хувцас сургуулиудад санал болгосон гээд болдоггүй. Нөгөө талаар сургуулийн багш нар тийм компанийн ийм хувцас авах ёстой хэмээн шахаа хийх маягаар хандаж байгаа нь бидэнд дарамт учруулаад байна” хэмээсэн юм.

 

     Бид үүний дагуу албаны хүмүүстэй холбогдох гэсэн боловч тоймтой хариу өгсөнгүй. Харин олны ярьж байгаагаар бол Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гэгч нөхөр “далд лүндэн” буулгаж, тодорхой нэр ус заан дүрэмт хувцас авахыг шаардсан бололтой. Тийм учраас Төв аймгийн сургуулиудын захирал, багш нар сурагчиддаа Засаг ноёны буулгасан “далд” захирамжийн дагуу үүрэгдсэн бололтой юм. Тус аймгийн Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа Ж.Батжаргал засаг ноёныхоо ажлыг ирээдүйгээ хорлох тэдний ахуйгаас хумслахаас эхэлж байна гэх гомдол ч цухуйлгаж байсныг нуух юун. Тодотговол, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Могол ноос” компанийн үйлдвэрлэсэн гэх дүрэмт хувцасыг 78 мянгаас 100 гаруй мянган төгрөгөөр авахыг шахсан тухай мэдээллийг эцэг эхчүүд бидэнд хүргүүлсэн. Хамгийн гол нь энэ компанийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцас Засгийн газраас баталж өгсөн загвар биш гэдгийг ч эцэг эхчүүд хэлж байна. Аливаа зүйлд төр улсаас зааж өгсөн стандарт гэж бий. Гэтэл энэ дүрэм заалтыг зөрчин хувийн ашиг сонирхлоо илүүд тавьж байгаа Засаг ноёндоо анхаарал хандуулах цаг нь ч болжээ. 

 

    Зарим хөдөө орон нутагт байгаа энэ мэт бусармаг зүйлд БСШУ-ны сайд анхаарал хандуулахгүй бол газар авах төлөв ч ажиглагдаж байгааг сануулахад илүүдэхгүй. Хамгийн гол нь Засаг ноён болон сургуулийн захирал, багш нарын санал болгож байгаа сурагчийн дүрэмт хувцас өндөр үнэтэй, чанарын хувьд бусдаас ялгарах юмгүй байгаад эцэг эхчүүд бухимдаж байгаа юм. Уг нь манай зах зээлд олон жил үйл ажиллагаа явуулсан хэрэглэгч олны таашаалд нийсэн тийм дүрэмт хувцас үйлдвэрлэгчид байгааг ч манай Боловсролын сайд сайн мэдэж байгаа. Тэдний хувьд аль болох хямд үнэ өндөр чанарыг эрхэмлэж байдгийг ч манай хэрэглэгчид ам нэгтэй хэлж байдаг. Гэтэл шинэхэн Засаг дарга маань сургуулиудынхаа удирдлагтай нийлэн шахааны бизнес хийж байна уу гэмээр хардлага төрүүлж байгаа нь харамсалтай.  

 

      Өнөөдөр нийгэм эдийн засгийн байдал таагүй байна, эцэг эхчүүд аль болох өндөр чанартай, удаан эдлэх, хямд өртөг бүхий дүрэмт хувцас авахыг зорьдог. Гэтэл аймаг орон нутгаас, сургуулийн захиргаанаас аль болох өндөр үнэтэй хувцас санал болгож байгаа нь яагаад ч зүйд нийцэхгүй хэрэг.  Аймгийн Засаг дарга нь ийнхүү ирээдүйгээ хорлож шахааны бизнес хийв үү, эсвэл үүний цаана ямар нэг бизнесийн бүлэглэл байна уу гэдгийг тодруулах нь зөв болно. Энэ бүх асуудлыг боловсролын сайд маань анхааралдаа авахгүй бол бусад олон аймагт халдварлах төлөв ажиглагдаж байна шүү.  Хөдөө орон нутагт байдал ийн үргэлжилж байгаа бол нийслэлийн зарим сургуулиудад ч энэ байдал ажиглагдаж байгааг эх сурвалж хэлсэн. Тухайлбал, нийслэлийн зарим сургуулиудад “Өүлэн менч”, Төмөр трейд” компанийн үйлдвэрлэсэн хувцасыг шахах оролдлого ч байсаар байна. Тэр ч бүү хэл сургуулийн захирлуудаар дамжуулан энэ шахааны бизнесийг үргэлжлүүлж байгаа гэх мэдээллийг ч бидэнд хүргүүлсэн юм. Дашрамд дурдахад жилийн жилд л дүрэмт хувцасны хэрүүл маргаан гарч байдаг. Тэнд жинхэнэ үндэсний гэсэн үйлдвэрлэгчид байдаг уу гэвэл хуруу дарам цөөн. Харин хилийн чанадаас өндөр үнэтэй хувцас авчирч танил талын нүүрээр шахдаг, харин хөдөлмөрөө зарж, хөлсөө урсгасан үндэсний үйлдвэрлэгчид хохирч байдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байна.  Тиймээс бид энэ тухайд эргэн сурвалжах болно. 

 

Н.Дөл


2016.08.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Ромд дизель хөдөлгүүртэй автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

С.Оюун бид хоёр "Зоригийн хэргийг илрүүл" гээд лоозон бариад зогсох нь зохимжгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19

Ерөнхий сайд сайдуудын нэрсийг өнөөдөр өргөн барих гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

Монголд ”эрүүл мэнд”-ийн асуудлаар Олон улсын хурал болно VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Д.Оюунхорол: “Энигма”-д олгогдсон газраас 3 га-г цуцална

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2015.11.25

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.12.09