АН-ын генсекийн буухиа эхэлжээ

 

        Бууриа засч, өрхөө татсан цагаас хойш 26 жилийн нүүр үзэж буй Ардчилсан нам өнгөрөгч сонгуулиар үнэмлэхүй ялагдал хүлээсэн билээ. Ялагдлын үндэс чухам юундаа байгааг гишүүд дэмжигчид дор бүрнээ тунгааж, шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг хүртэл байгуулаад авсан. Хот хөдөөгүй давхилдаж, гишүүд дэмжигчдийнхээ саналыг сонсож яваа юм байх. Энэ нь үнэн хэрэгтээ “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх”-ийн үлгэр болж байгаа хэрэг. Бидний ойлгож байгаагаар АН-ын ялагдлын гол үндэс нь олон фракц бүлэглэлд хуваагдахын зэрэгцээ хөрөнгөтнүүдийн хоорондын “зодоон”-оос үүдэлтэй. Нөгөө талаар хөрөнгөтнүүд өрсөлдөгч намынхаа нөхөдтэй ч хэтэвч, ашиг сонирхлоор нэгддэг нь ялагдлын гол үндэс болсон байх талтай. Түүнээс бус намдаа итгэл үнэмшлээ өгсөн олон мянган гишүүд дэмжигчдийн буруу гэж үгүй. 

 

       Ямартай ч АН дараагийн дарга болон удирдлагаа сонгох ил далд тулаанд хэдийнээ очсон. Хамгийн гол нь ахиад л хөрөнгөтнүүд, бүлэглэлийн эрх ашигт нийцсэн дарга сонгохгүй байхыг нийт гишүүд дэмжигчид хүсч байгаа. Өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Лу.Болд, Р.Амаржаргал, Лу.Гантөмөр нарын нэр яригдаж, фракц бүлэглэлийнхэн тус тусынхаа хүнийг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий. Энэ намын үнэт зүйлсийг үгүй хийхэд хамгийн том нөлөөлөл үзүүлсэн нөхөд өөрсдөө нам тэргүүлэхээр зүтгэж байгаа нь хачирхалтай. Засгийн эрх барьж байсан намыг үнэмлэхүй ялагдал хүлээхэд Д.Эрдэнэбат УИХ дахь бүлгийн дарга, Аж Үйлдвэрийн сайдаар дамжин ажиллаж байсан. Лу.Гантөмөр, С.Эрдэнэ УИХ, Засгийн газрын гишүүн, Лу.Болд, Р.Амаржаргал нар УИХ-д ажиллаж байсан нь шууд утгаараа ялагдлын гол баатрууд гэж ч болно. Хэрвээ эдгээр ялагдалд хүргэсэн гол дүрүүд дарга болсон болоогүй энэ намд нэр цэвэр, ажлын дадлага туршлагатай, эрч хүчтэй Ерөнхий нарийн бичгийн дарга юу юунаас чухал байж таарна. 

 

       Намын гал тогоо барих амаргүйн зэрэгцээ олон мянган гишүүд дэмжигчдийн итгэлийг дааж явах тийм Ерөнхий нарийн бичгийн дарга энэ намд нэн чухал болжээ. Албан бус мэдээллээс харвал АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох хүсэлтэй залуус ч чамгүй олон байгаа бололтой. Аль нэг бүлэглэлээс бус гишүүд дэмжигчдийн хүсэл сонирхлоор Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох ёстойг ч гишүүд нь дуулгаад эхэлжээ. Фракц бүлэглэлээс сонирхолоо цухалзуулж байгаа нөхдүүдийн хувьд бол дэмий. Яагаад гэхээр энэ бол хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийн төлөө ажиллана гэдгээ хэлж буй хэрэг. Тэгвэл өнөөдөр С. Болд-Эрдэнэ, Н.Тэгшбаяр, Х.Тэмүүжин, Б.Баттүвшин нарыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэх магадлал бүхий мэдээлэл бий. Х.Тэмүүжингийн хувьд АН-ын дотоод шинэчлэлийн тухай ярих болсон. Гэхдээ тэр бол аанай л нам доторхи нэг бүлэглэлд данстай гэх хардлага гишүүдийн дунд бий. Үүгээр ч зогсохгүй фракцийн зарчмаар хоёр удаа УИХ-д сууж, Засгийн газарт багтсан гэх нэр нь улам хардлага дагуулдаг. Үүнээс харвал зарим шинэчлэл яригчид эрх ашгийн төлөө ажиллаж сурсан, ямар нэг бүлэглэл, хөрөнгөтнүүдийн гар хөл болоход бэлэн гэж дэмжигчид хардаж буй. Харин АН-ын залуу гишүүн С.Болд-Эрдэнийн тухайд нэр цэвэр ч туршлага дутах аж. Өдгөө Геологийн төв лабораторийн захирлаар ажиллаж байгаа Н.Тэгшбаярын хувьд бага залуугаасаа энэ намын төлөө зүтгэсэн төдийгүй намынхаа дэргэдэх залуучуудын байгууллагад удирдах албыг олон жил амжилттай залгуулсан туршлага бүхий залуу. Тодотговол, улстөр намын ажилд нухлуулж туршлага суусан нэгэн. Нөгөө талаар Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж, энэ салбарыг дэлхийн түвшинд дөхүүлэхэд нэг алхам ойртуулсан гээд төрийн албаны туршлага ч түүнд бий. Н.Тэгшбаяр, С.Болд-Эрдэнэ хоёрын хувьд аль аль нь нэр цэвэр ч ажлын дадлага туршлагын хувьд газар тэнгэр шиг ялгаатай юм байна. Тэгэхээр намдаа нэр хүнд сайтай, аль нэг хөрөнгөлөг бүлгийн гарт орчихгүй аливаа ажлын дадлага туршлагатай Н.Тэгшбаяр мэт залуус АН-ын гал тогоог барихад гэмгүй. Нөгөө талаас жигүүрлэж байгаа Б.Баттүвшингийн хувьд аавынхаа нэрээр аль ч намтай түншилж чадах учраас тэр бүрий хүмүүс дэмжихгүй л болов уу.  “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гийн захирлаар ажиллаж ахуй цагтаа нам дамжсан хөрөнгөлөг бүлэгт тал алдаагүй гээд сөрөг зүйл олныг дурдаж болно. Энэ мэтчилэн АН-ын генсек болох тухай хэвлэл мэдээллээр үзэгдэж байгаа зарим нэг “шинэчлэгчид” бол энэ намын хувь заяанд эерэгээр нөлөөлөх нь юу л бол. МАН 2012 онд ялагдал хүлээсний дараа намынхаа гал тогоог “Үнэн сонин”-ы Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Мөнхбатад хариуцуулсан. Тиймээс 2016 оны үнэмлэхүй ялалтын үндэс болсон гэж үзэх нэгэн ч бий. Тэрбээр намынхаа генсек болох үедээ өнөөдрийн АН-ын “шинэчлэл” яригчид шиг УИХ, Засгийн газарт ямар нэгэн гишүүн, сайд дарга байгаагүй. Харин намаа гэсэн зүрх сэтгэл, улстөрийн ажлын дадлага туршлагаар эв эеийг хичээж ирсэн нь үнэн. 

 

       Тэгвэл гурван удаа УИХ-д сонгогдож, сайд дарга явсандаа бус, хоёр удаа УИХ-д сонгогдож, сайд байсандаа уналтад ороод буй намыг босгочихдог юм биш. Тэр тусмаа бусдын гар хөл болж, хөрөнгөлөг ах нарынхаа үгийг хууль мэт дагасан ийм нөхөд тэр л замаараа явна. Тодотговол С.Болд-Эрдэнэ шиг, Н.Тэгшбаяр шиг залуус л АН-ын гал тогоог барих ёстой хэмээн гишүүд дэмжигчид үзэж байгааг дуулгах нь ч зүйн хэрэг байх. АН хэмээх намын төлөө итгэл үнэмшлээ өгч амьдралынхаа олон жилийг зориулсан гишүүд дэмжигчдийн үг үйлдэл хоёр зөрөхгүй. Тэдний хүсэл сонирхлыг дагавал амжилт авчирна. Тэдний хүсэл сонирхлоос гажуудвал ялагдал хүлээж байгааг өнгөрөгч дөрвөн жил сөрөг хүчин байсан МАН-аас харж болно. 

 

       Энэ мэт мэдээллийн хучлага хуулвал уналтад ороод буй АН-ыг ахиад л ашиг сонирхлын бүлэглэлийн гарт өгчихгүй юм сан гэсэн гишүүд дэмжигчдийн эмзэглэл байгаа нь илт мэдрэгдэнэ. Энэ намд өнөөдөр хэн нэгэн сайд дарга явсан нөхөр хэрэггүй. Ямар нэгэн газар даахгүй баян тарган нь бүр ч хэрэггүй. Гагцхүү итгэл үнэмшлээ өгөөд ажиллах шударга залуусын орон зай л харагдаж байна. 

 

Б.Өлзийт


2016.08.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

“Ногоон хэрэм” төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10

”Эрүүл далай- Эрүүл дэлхий”

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Б.Эрдэнэхүү: Дуу бол сэтгэлийн тайтгарал

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

Усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02

Шилэн Цогоо ШТС-үүдийг шалгаж шатахууны үнэ буцаад буулаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

MNBC: Супер нэг азтанд Хонгконгийн Disneyland аялах эрх олгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25

G-TIME сүлжээг шалгахыг Ерөнхий прокуророос шаарджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Найралт эх одтой, цагаагчин тахиа өдөр

...

Дэлгэрэнгүй » 2015.08.13