Ж.Од: Нэг удаа ч гэсэн мэргэжлийн хүн гарах нь дээ гэсэн хүлээлттэй байгаа

4_109.png.610x259_q85


Энэ жил барилгын салбарын 90 жилийн ой тохиож байгаа. Гэвч тус салбарын сайдын асуудал хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Уг нь МАН-аас Барилга хот байгуулалтын сайдад Монголын Үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Д.Өнөрболор нэр дэвшээд байсан ч бусад гурван сайдын хамтаар түр хойшлуулаад байгаа. Тэгвэл МБҮА-ын дэд Ерөнхийлөгч Д.Өнөрболорыг сайдаар томилохыг барилгын салбарынхан бүрэн зураглалаараа дэмжсээр байгаа юм. Энэ талаар МСS группийн Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Одын байр суурийг хүргэж байна.

-Дөрвөн салбарын сайд нарыг томилох асуудал ид яригдаж байна. Ямар хүн сайд болох ёстой гэж та бодож байна вэ?

-Ер нь аль ч салбарыг тухайн салбарынхаа бэрхшээлийг мэддэг хүн удирдвал сайн л даа. Ялангуяа манайх шиг жижиг орон асуудалд прагматик хандах хэрэгтэй. Заавал улс төрийн томилгоо гэдэг утгаар нь харалгүйгээр мэргэжлийн Засгийн газар гэж байгаа юм бол манай барилгын салбарт үнэхээр барилга барьж үзсэн ч юм уу, борлуулж үзсэн гэдэг талаас нь үзэх юм бол Д.Өнөрболор захирал бол зөв хүн. Яагаад ч юм тодорхойгүй хугацаагаар хойшлоод байх шиг байна.

– Таны хувьд ямар шалгуураар Д.Өнөрболорыг дэмжиж байгаа вэ?

-Яам гэдэг бол гол бодлого тодорхойлдог байгууллага. Бодлого тодорхойлохын тулд яг байшин барихад, зөвшөөрөл авахад гардаг бүх бэрхшээлүүд, дэд бүтцийн бэрхшээлүүд зэргийг үнэхээр барилгын компанийг 20 жил удирдсан, мөн Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч хийж байгаа энэ бүсгүй хамгийн сайн мэддэг хүний нэг гэж үзэж байгаа. Тийм учраас энэ бүх зовлонг өөрийн биеэрээ туулсан, энэ зовлон дундуур 20 жил явсан хүн бол бодлогыг нь зөв гаргах хамгийн найдвартай хүн гэж бодож байна. Барилга барихаас гадна борлуултын асуудал чухал. Борлуулалтын тухайд ямар асуудал байна, борлуулахад юу болдоггүй юм бэ, нөгөө олон зөвшөөрлүүд, татвар гээд энэ бүх зовлонг биеэрээ амссан хүн бол Д.Өнөрболор байгаа юм.

Д.Өнөрболорын давуу тал юунд байна вэ?

-Төр барилгын салбар руу янз бүрийн гоё гоё нэртэй төслүүд оруулж ирж, мөрөөрөө явж байсан маш олон төслүүдтэй төр өөрөө өрсөлдөж, барилгын салбарын зах зээлийг дээш доош, дэгэн догон болгож байдаг. Энэ бүх асуудлуудыг өөрөө нөгөө талд нь буюу хувийн хэвшлийн талдаа биеэрээ туулсан учраас маш зөв бодлого гаргаж чадна гэж манай барилгынхан бүгд ярьж байгаа.

Макро эдийн засгийн түвшинд барилгын борлуулалттай холбоотой бэрхшээлүүд байгаа. Энэ нь мэдээж гадаад, дотоод зах зээлээс шалтгаалдаг. Гэхдээ барилгын салбар гэдэг бол маш бодит салбар. Энэ дээр үнэхээр салбарынхаа зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулсан зөв хүн нэр дэвшсэн байсныг яагаад ч юм хойш нь татаад байна. Манай барилгынхан уулзах болгондоо зөв хүн гарах нь дээ, нэг удаа ч гэсэн мэргэжлийн хүн гарах нь дээ гэсэн хүлээлттэй байгаа.

Гэхдээ нэг хүнийг гэж ярихаасаа илүү яг одоо улс орноо, салбараа бодох юм бол барилга барих, борлуулах, төртэй харьцах зовлон бэрхшээлийг хувийн хэвшлийн талаас явсан хүн гарч ирээсэй гэж би бодоод байгаа юм. Намаас нь, төрөөс нь томилдог ч юм уу, янз бүрийн хүмүүс гарч ирж болно. Гэхдээ эргээд тэр бүхнийг өөрийн биеэр амссан хүн үнэхээр өөриймсөг байх ёстой. Гадаадын хөгжилтэй, прагматик орнуудын хувьд Засгийн газрын бус байгууллагуудыг их түшиж ажилладаг шүү дээ. Тэгэхээр манай Барилгын ассоциацийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж барилгын 150 гаруй гол компаниудыг нэгтгэсэн байгууллагыг удирдаж яваа хүний хувьд нийтлэг зовлон бэрхшээлийг их сайн мэддэг хүн.

Д.Өнөрболорын хувь хүнийх нь тухайд гэвэл маш ажилсаг, шаргуу хүн. Бизнесмэн гэдэг утгаараа бол үнэхээрийн дайчин бүсгүй.

-Та бүхэн бол томоохон татвар төлөгчид. Засгийн газар, тэр дундаа Барилга хот байгуулалтын салбар гэдэг бол татварын мөнгийг тухайн салбарын хөгжилд нь зарцуулах үйл явц. Ямар шинэчлэлийг хүлээж байна вэ?

-Салбараа мэддэг л сайд бол ажил хурдан хөдөлнө гэсэн үг. Улс төрч хүн томилогдоод, дараа нь салбартайгаа танилцах гэсээр байтал цаг хугацаа их алдана. Барилгын салбарынхаа гол гол тоглогч нартай танилцах, тэдний үгийг сонсох хэрэгтэй болно гээд бас л хугацаа орно. Прагматик гэдэг бол юмыг бодитоор хараад, яаж тэр асуудлуудыг шийдэх вэ гэдэг арга зам юм. Барилгын салбар бодит салбар учраас олон нийтийн байгууллагыг түшиж ажиллаасай гэж бодож байна. Бидний дундаас дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор нэр дэвшсэнд баяртай байсан нь тийм учиртай юм.Хувь хүн гээд Д.Өнөрболор гэдэг эмэгтэйг яриад байгаадаа биш.

Ийнхүү тэрээр ярианы төгсгөлд “Барилгын салбар улс орныг эдийн засгийн хямралаас гаргахад хамгийн чухал салбар. Түүхээс харахад, хямралаас гарахдаа тухайн улс орон зөв бодлого явуулж, барилгын салбарыг хөдөлгөхөөр маш олон хүн ажилтай, орлоготой болдог. Тэд нар нь дагаад маш олон худалдан авалтууд хийх ёстой болно. Ерөнхийдөө барилгын салбараар дамжуулж зөв бодлого явуулж чадвал улс орны эдийн засаг өөдөө босдог.

Тэгэхээр шинэ сайд нар, шинэ засаг үүнийг томоор харж, бодлогоо сайн хийгээсэй гэж бодож байна. Бодлого гэдэг бол бүх нийтэд хүртээлтэй, ямар нэгэн компани, ямар нэгэн хүнд илүү хандах юм байхгүй, бодлого зөв байх юм бол тухайн асуудал аяндаа шийдэгдэнэ. Нийтийн эрх ашгийн өмнө тулгарсан ямар нэг асуудлыг шийдэх гэж байгаа бол тэр асуудлаа яаж шийдэх вэ гэдгээ маш зөв бодлого гаргасан байхад хянаад байх ч шаардлага байхгүй. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэдэг шиг бодлого бол өөрөө маш жижиг, оновчтой чулуу байх ёстой.” гэлээ.

Ю.Халиун

2016.07.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

"Зээлийн боол" нэвтрүүлэг: Хасбанк нэг өдрийн зээлээр иргэдийг мөлжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

“АН Н.Энхбаярын барьцаанд байгаа нь эмгэнэл”

...

Дэлгэрэнгүй » 2015.08.20

Төрийн албан хаагчдын ажлын цаг бол нийтийн өмч юм

...

Дэлгэрэнгүй » 2018.05.24

Төрийн банк хошой аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20

А.Цогцэцэг: 0-6 сартай хүүхдэд нэмэлт бүтээгдэхүүн өгөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.15

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав

...

Дэлгэрэнгүй » 2015.08.17

С.Цэрэнчимэд эхний тойрогт Каори Ичотой учраа таарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29