Шинэ үеийн залуу лидер төрлөө


       Улстөрийн ууган хүчний үнэмлэхүй ялалт, улмаар улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн цагийг бид тосон уулзаж байна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын гол албыг цэл залуухан гишүүн Ж.Мөнхбатад даатгасан нь санаандгүй хэрэг биш. Түүний хувьд гуч гаруйхан настайдаа тухайн үед ялагдал хүлээгээд байсан МАН хэмээх том айлын гал тогооны ажлыг хүлээн авч, улмаар намаа үнэмлэхүй ялалт байгуулахад тэргүүлсэн хүн. Нэгэн зууны шахам түүхтэй том намд үе үеийн төлөөлөл байгаагаас гадна Төрийн өндөр дээд алба удаа дараа залгуулж явсан эрхмүүдийг нэрлэж яаж барах билээ. Ийм л сүр хүчтэй багийг гуч гаруйхан настай залуу нэгэн тугийн дор зангидна гэдэгт тухайн цагт хэн ч итгээгүй биз ээ. Гэтэл бага залуугаасаа төр, улстөрийн ажилд нухлуулсан Ж.Мөнхбат үе үеийн сайд дарга нар, төрийн түшээдийг нэгэн тугийн дор нэгтгэж, өнгөрөгч 2016 оны сонгуульд намаа удирдан орсон нь өнөөдрийн үнэмлэхүй ялалт байгуулах шалтгаан болов. Зуу шахам жилийн түүхтэй МАН-ыг эмхлэн цэгцлэнэ гэдэг  Монгол Улсын хувь заяаны асуудал байсан шүү гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. 2012 оны ялагдлын дараах МАН-ын дотоод байдал ч тийм сайн байгаагүйг нуугаад яахав. Ялагдлаас ашиг хонжоо хайгчдын хатгаас ч тал талаас боорлож асан хүнд үед тэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, намын дотоод шинэчлэл, эв эеийг хичээж ажилласан нь олон талын үр дүнд авчирсан. Тэр цагт улстөрийн туршлага бүхий намыг эв эеийн дор зангидаж чадсан учраас түүнийг “шинэ үеийн шилдэг лидер төржээ” хэмээн улстөр судлаачид, ажиглагчид дурдаж байсан нь талаар болсонгүй.
       Тиймдээ ч шинээр бүрэлдсэн Засгийн газар залуу гишүүн Ж.Мөнхбатыг өндөр хариуцлага бүхий албанд тохоож, нийгэм, эдийн засгийн таагүй байдлыг эрсдэл багатай гэтлэх гэсэн нь  санаандгүй хэрэг биш. Өнгөрөгч XX зууны их бүтээн байгуулалт, үе үеийн удирдагчдыг төрүүлсэн улстөрийн ууган хүчин ямар хүнээр улс орноо удирдуулахаа  цаг ямагт санаж сэдэж ирсэн билээ. Өнгөрөгч зуунаас өнөөдрийнх хүртэлх Монгол Улсын хөгжил цэцэгжилт, алдаа оноо бүхэн энэ намтай салшгүй холбоотой. Ерөөсөө шинэ цагийн Монгол Улсын түүх бол МАН юм. Учир иймээс ид хийж бүтээхийн хүслээр жигүүрлэсэн залуу удирдагчаа хамгийн адармаатай албанд томилсон нь ч сайн цагийн дохио хэмээх ахмадууд цөөнгүй байна.

       МАН эртнээсээ үе үеийн удирдагчдыг бага залуугаас нь системтэй бэлдэж ирсэн учраас өнгөрөгч зууны ололт амжилтыг баталгаажуулж, Монгол Улсын ноён нурууг хазайлгалгүй өнөөдөрт золгуулсан билээ. Үе үеийн удирдагчдын залгамж халаа, шинэ цагийн шилдэг удирдагч бол Ж.Мөнхбат гэдэгтэй хэн маргах билээ. Тэрбээр Арын сайхан хангайд төрж өсөөд, МУИС-ийг Улстөр судлаач, нийгмийн ухааны багшийн мэргэжлээр дүүргэсэн. Оюутны ширээний араас гарсан хорь гаруйхан настай залууг  УИХ-ын даргын ажлын албанд зохион байгуулагч, улмаар УИХ-ын даргын Шадар туслахаар ажиллуулсан нь ууган хүчин ирээдүйн их удирдагчаа бэлдэж эхэлжээ гэдэг нь өнөөдрийн өндөрлөгөөс анзаарагдах аж. Үүний дараа Ж.Мөнхбат Ерөнхийлөгчийн тамгын газарт реферэнтээр ажиллаж төрийн албаны дадлага суусны дараа намын дэргэдэх залуучуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг нэр төртэй залгуулж, залуусын дуу хоолойг нийгэмд хүргэж, тэдний оюун санаа, чадвар чансааг зөв тийш эргүүлсэн юм. Улс оронд үүрлээд байсан шударга бус явдлын төлөө тэмцэж, тухайн цагийн удирдагчдын буруутай үйл ажиллагааг залуусын хамт таслан зогсоохын төлөө тууштай тэмцэж чадсан цөөн залуусын нэг юм. Энэ бол түүний удирдаж хийсэн ажлаа ямархан хэмжээнд гүйцэтгэдгийг харуулсан ганцхан жишээ.
      Оюутны ширээнээс төр, улстөрийн ажилд нухлуулж, улмаар ажлын дөр суусан цагт нь МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд даргаар ажиллуулсан нь ч түүний оюун чадвар, удирдах авьяасыг нь зөвшөөрсөн гэлтэй. Үүний зэрэгцээ бэлтгэгдэж буй залуу удирдагчид өндөр боловсрол зүй ёсоор хэрэг болсон учраас тэрбээр АНУ-ын Жоржтауны их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцаж гадаад ертөнцийг өөрийнхөөрөө нээсэн нэгэн. Ийнхүү гадна дотно боловсорч нүд тайлсан нөхөр Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгчөөр ажилласан. Улмаар 100 шахам жилийн түүхтэй “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, сэтгүүл зүйн ертөнцөд нэгэн шинэлэг хуудас нээж, уран бүтээлчдийн ажиллах орчин, амьдрал ахуйд нөлөөлөхүйц санаачилга гаргасан нь өнөөдөр сэтгүүл зүйд зөв жишиг тогтоохоод ихээхэн нөлөөлөөд буй. 
      Монгол Улсын иргэдийг соён гэгээрүүлэх, шинэ цагт хөтлөх асар өндөр үүрэг бүхий “Үнэн” сонинд манай үе үеийн сэхээтнүүд, төрийн түшээд хамааралтай. Монгол Улсын нэрийн хуудас болж байсан, болж байгаа “Монголын үнэн” сонинд нэрт эрдэмтэн Б.Ренчингээс эхлээд манай үе үеийн бүхий л шилдэг сэхээтэн авьяас билэгтнүүд данстай. Ж.Мөнхбат ийм л буурал түүхтэй өдөр тутмын сонины ерөнхий эрхлэгчийн албанаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг залгуулах болсон. Оюутан ахуй цагаасаа итгэл үнэмшлээ өгч зүтгэсэн намынхаа гал тогоог барих болсон нь түүний хувьд хүндтэй бөгөөд хариуцлагтай алба байсан нь мэдээжийн хэрэг. Тэр ямартай ч энэ хүндтэй үүргээ сайнаас сайн биелүүлж, өнөөдөр бүр ч өндөр хариуцлага бүхий албанд томилогдоод байна.
      Оюутан цагаасаа хариуцсан албандаа эзэн болж, нийгмийг манлайлж явсан түүнийг улстөрийн ажиглагчид судлаачид “Шинэ цагийн удирдагч төрлөө” хэмээн ярьж сууна. Дөч хүрээгүй насандаа төрийн өндөр дээд албанд хариуцлага үүрч байгаа энэ залууд ахиад ч ачаа үүрүүлсэн болно. Тэр бол яах аргагүй бэлтгэгдсэн удирдагч мөн. Ж.Мөнхбатын үүрэг хүлээсэн Засгийн газарт залуусын суудал бас бий. Ерөөсөө энэ удаагийн Засгийн газар өнөөдөр ч маргааш ч мөрдөгдөх сайн жишиг тогтоосон гэхэд болно. Үргэлж ярьдаг ч биелэлээ олдоггүй “давхар дээл”-ний асуудлыг 50 хувь шийдлээ. Олон жилийн өмнөөс ярьж ирсэн жендерийн асуудалд ч бодитой хандсан. Нөгөө талаар Засгийн газарт фракц бүлэглэлийн зүгээс улстөрийн томилгоо хийх, өөр өөрсдийн хүнийг зүтгүүлэх асуудлыг энэ удаад хойш тавьсан гэхэд болно. Учир нь салбар салбараа мэддэг “мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн нь цаашид ч мөрдөгдөх сайн жишиг болж үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монголын улстөрд сайн жишиг тогтоосон онцлогтой Засгийн газрын өндөр хариуцлагтай албыг Ж.Мөнхбат залгуулна. Тэр бусад шиг бэлэн суудал дээр очиж, бэлэн ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхгүй. Улс орны байдал хүнд үед шинэ санаа сэдэл, боловсрол мэдлэг, ажлын өндөр ур чадвар шаардах, эв эеийг хичээх, гадаад дотоод харилцаанд эмзэг хандахаас эхлээд тун чамбай ажиллахаас өөр гарцгүй. Тодотгож хэлбэл, тэр цоо шинийг сэдэж гэмээнэ энэ хүнд байлаас гаргах болно. Бусдын гаргаж элээсэн замаар бус цоо шинэ замаар явж хүрэх газартаа хүрэх учиртай. Түүнд тийм чадвар чансаа байсан учраас улстөрийн ууган хүчин ачааны хүндийг үүрүүлсэн биз ээ.
      Үүнээс ч өндөр хариуцлага, өндөр итгэл түүнийг урьд нь хүлээж байгаа учраас юу юуны өмнө бусдын гаргасан замаар явж амар хялбарыг хайхгүй байх. Удирдагч бол удирдагч л байдаг. Бусдын замаар бус өөрийнхөө гаргасан замаар өрөөл бусдыг хошуучилан дагуулдаг юм. Ж.Мөнхбат бол хэзээ ч ийм л байсан. Хойшид ч ийм байна гэдгийг түүний улстөрд өнгөрүүлсэн  цаг хугацаа хэлээд өгнө. Нэлээд эртнээс учир мэдэх хүмүүс “Шинэ цагийн шилдэг ЛИДЕР төрлөө” хэмээн шивэр авир хийгээд байсан нь оргүй зүйл биш гэдгийг тэр өчигдөр ч харуулсан, өнөөдөр бас харуулж байна. Маргааш бүр ч батлан харуулах нь дамжиггүй.


С.Болд      




2016.07.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147