Д.Баттөр: Барилгын салбарт шинэ хүн, шилдэг менежер хэрэгтэй

3_210.jpg.610x259_q85Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэлдэхүүн эцэслэн томилогдоогүй байгаа энэ цаг мөчид бид Монгол Улсын Гавьяат барилгачин “Жигүүр Гранд ХХК”-ын захирал Д.Баттөртэй тус салбарын талаар цөөн хором ярилцсан юм. Тэрээр 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл тус салбарт ажиллаж яваа нэгэн билээ. 

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж байна. Та барилгын салбарт сүүлийн 26 жил ажиллаж байгаа. Тус салбарын сайдад нэр дэвшигчийн талаар ямар бодолтой байна вэ?

Юуны өмнө шинэ УИХ, Засгийн газартаа ажлын амжилт хүсье. Барилга хот байгуулалтын сайдад Д.Өнөрболорыг нэр дэвшүүлснийг зөвхөн би төдийгүй манай салбарынхан маш талархалтай хүлээж авсан. Бид барилгын салбарын өрсөлдөгчид боловч салбарын ирээдүй, улс орныхоо ирээдүйн төлөө нэг л зүрх сэтгэлтэй яваа улс. Д.Өнөрболор бол барилгын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг удирдагч. Олон Монгол хүнийг ажлын байраар хангаж, салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, тэргүүлэгч технологийг нэвтрүүлж ирсэн, хурдтай бүтээлч эмэгтэй. Д.Өнөрболорыг барилгын салбарын сайдын ажлыг хийх бүрэн бололцоотой, салбарынхаа жаргал зовлонг сайн мэддэг хүн гэдгийг онцолмоор байна. Барилгын салбар бол эрсдэл өндөр. Хүнээс асар их тэвчээр, зүтгэл шаарддаг салбар. Ийм хүнд салбарт нугаралгүй явж, хүчтэй өрсөлдөнө гэдэг эмэгтэй хүний хувьд маш хүнд даваа. Д.Өнөрболорын Монголд нэвтрүүлсэн технологи, туршлагууд ажлынх нь бүтээмж чанарын талаар хэрэглэгчид нь надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тийм болохоор Д.Өнөрболорыг барилгын салбарт шинэчлэл авчирч чадах, чадвартай мэргэшсэн хүн гэдэг үүднээс дэмжиж байгаа.

Нэр дэвшигчтэй холбоотой сөрөг мэдээлэл цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн сувгаар багагүй явсан. Та тэдгээрийг уншсан уу? Ямар бодол төрсөн бэ?

Хүн мэдэхгүй зүйлдээ дайсан байдаг. Д.Өнөрболорыг хүмүүс сайн мэдэхгүй байж болно. Харин салбарынхан нь сайн мэднэ. Өөрийг нь огт танихгүй, мэдэхгүй, хамтарч ажиллаж үзээгүй байж элдэв янзаар дайрч доромжлох нь жудагтай үйлдэл биш? Мэдэхгүй бол мэдэх хэрэгтэй биз дээ. Үүрэг хариуцлагыг нь өгөөд ажлын нь үр дүнг хүлээж харж, дүгнэх эрүүл ухаан, хүлээц тэвчээр байх ёстой. Хийж бүтээе гэсэн сэтгэлээр нэр дэвшиж байхад нь түүн рүү нь ус цацах хэрэггүй. Хүний амьдралын хамгийн эрхэм зүйл бол гэр  бүл. Гэтэл гэр бүлийг нь хүртэл оролцуулж дайрч давшилсан нь зохимжгүй санагдсан. Д.Өнөрболор бол эх орноо гэсэн сэтгэлээр олон зуун Монголчуудыг ажлын байртай байлгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж яваа хүн. Энэ талаас нь харж байгаа хүн олон бий гэдэгт итгэлтэй байна.

Хэдий тус салбараас дэвшүүлж байгаа хүн ч ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн асуудал тавигдаад байгаа. Үүнд ямар бодолтой байна вэ?

Мэргэжлийн Засгийн газарт салбарын мэргэшсэн хүн байх ёстой гээд байгаа. Тэгээд салбараасаа хүн дэвшүүлэхээр ашиг сонирхлын зөрчилтэй гээд байх юм. Үүнийг нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Хэрвээ барилгын салбарт мэргэшсэн хүн дэвшүүлнэ гэвэл энэ салбарын бүтээн байгуулагчдаас, эсвэл дипломоо хуучиртал ширээнд суусан хуучны хүнд сурталчдаас л аль нэгийг нь дэвшүүлнэ. Тэгэхээр салбарын хүн дэвшиж болохгүй юм бол хуучны хүнд сурталчдаасаа л дэвшүүлнэ гэсэн үг биздээ.

Та барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Цаашдын гарц гаргалгааг юу гэж тодорхойлж байна вэ?

Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалж удааширсан, ажил саармагжсан, хувийн хэвшлүүд хүндэрсэн зүйл бий. Гэхдээ бид үүнийг анх удаа туулж байгаа юм биш ээ. Миний хувьд ардчилсан хувьсгалтай нас чацуу энэ салбарт ажиллаа. Сайн муу юу эсийг л туулсан. Өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болоход манай салбарт бугшисан хоцрогдол, хүнд суртал, ойлгомжгүй байдал ихээхэн нөлөөлсөн. Тиймээс барилгын салбарт салхи оруулах цаг болсон гэж бодож байна. Энэ шинэчлэлийн үзүүрт Д.Өнөрболор бат зогсож, хувийн хэвшлиийн жаргал зовлонг мэддэг хүний хувьд хүнд суртлыг халж, эрчимтэй шинэчлэл хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүндээ бид ард иргэдээ хямд, чанартай орон сууцаар богино хугацаанд хангахын төлөө ажиллах хэрэгтэй. Барилгын материалын импортын хараат байдлыг багасгаж, эх орондоо бүтээх шаардлагатай. Бас барилга барихад тулгардаг хүнд суртлыг багасгахгүйгээр барилгын өртгийг бууруулах, тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Тийм болохоор энэ салбарын хөгжлийг бодсон ч ард иргэдийн эрх ашгийг бодсон ч гарцаагүй шинэ хүн, шилдэг менежер хэрэгтэй гэдгийг онцолмоор байна.

 

Г.МӨНХ

2016.07.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖ УРАН ЗУРГУУДЫГ ХУРААН АВЛАА

...

Дэлгэрэнгүй » 2019.03.20

Нүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг арилгах арга

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

​Эхнэр нь нөхрөө цайны аяганы хэлтэрхийгээр хутгалжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

Арктикийн мөс 20 жилийн дараа хайлна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

Сахарын өвчний ганц эмчилгээ нь рашаан

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

И.Мөнхцэцэг: Орон сууц, сургалтын төлбөр төлсөн иргэдийн тайланг Төрийн сан руу илгээнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

“Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Ажил олгогчдын төлөөлөл хоёр компанийн бизнесийн гэрээг цуцлах шаардлагыг хөндлөнгөөс тавих эрхгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Ерөнхий сайд та хариуцлагын “СЭЛМЭЭ” татварын салбарт эргүүлээч

...

Дэлгэрэнгүй » 2018.11.02

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.30

Монгол - Төвийг сахих

...

Дэлгэрэнгүй » 2015.09.09

Хан-Уул дүүргийн Капитал банкинд халдлага гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.25

Албан хаагчдад байрны урьдчилгааны 10 хувийн тусламж үзүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс Дархан-Уул аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

Авто машины ухаалаг “Хөтөч ЖПС” таны итгэлт анд

...

Дэлгэрэнгүй » 2015.11.25