МАН Салбартаа бэлтгэгдсэн хүнээ томилж байна



    
  МАН-аас Засгийн газраа бүрдүүлэхдээ улстөрийн томилгоо гэхээсээ илүүтэй салбар салбарт мэдлэг боловсрол бүхий туршлагатай хүмүүсийг томилох нь зөв гэж үзсэн нь илт. Тэгвэл “мэргэжлийн” Засгийн газрын нэг нүдээ олсон томилгоо бол Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Өнөөдөр шинээр бүрдэж буй Засгийн газрын бүтцийг Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх гэж байна. Эмч, эрдэмтэн, улстөрч Ж.Цолмонгийн хувьд бол яах аргагүй улстөр, эрүүл мэндийн салбарт хослон бэлтгэгдсэн хуруу дарам цөөн бүсгүйчүүдийн нэг.
        Тэрбээр хоёрдугаар эмнэлэгт асрагчаас эхлээд Төрийн сайд болтлоо энэ салбарын төлөө зүтгэхдээ ажлынхаа гарааг Анагаах ухааны их сургуульд багшаар эхэлж байжээ. Ж.Цолмон Төр хувийн хэвшлийн эмнэлэгт эмчээр ажиллаж салбарынхаа цагаан нөмрөгтнүүдийн зовлон жаргалыг өөрийн бие сэтгэлээр туулсан гэхээр яах аргагүй энэ салбарт бэлтгэгдсэн нэгэн. Анагаахын шинжлэх ухаанд өөрийгөө боловсруулах нь түүнд юу юунаас эрхэм байсан учраас АНУ, Япон, Солонгос зэрэг хөгжилтэй орнуудад мэргэжлийнхээ дагуу суралцахын зэрэгцээ Олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд гадаад харилцааны даргаар хүртэл ажиллаад үзсэн нэгэн.
      Нэгэн цагт асрагч, эмч явсан Ж.Цолмон салбарынхаа бүхий л шатны байгууллагын жаргал зовлонг туулж, улмаар Эрүүл мэндийн Дэд сайдын албыг гурван Засгийн газар дамжуулан нэр төртэй залгуулсан гэдгийг салбарынхан нь ам сайтай ярьдаг. Ийнхүү асрагчаас Төрийн сайдад нэр дэвших хүртлээ эрдэм номын зүгт шамдаж, Анагаах ухааны магистр, докторын зэрэг хамгаалсан гээд түүнийг анагаах, эрүүл мэндийн салбараас салгаж ярих аргагүй.
      Нөгөө талаар тэр улстөрийн талбарт өөрийгөө бэлдэж боловсруулсан цөөхөн бүсгүйчүүдийн нэг. МАН-ын Бага Хурлын гишүүнээр 10 жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр зургаан жил, НАМЭХ-ны дэд тэргүүнээр есөн жил, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр 13 жил ажиллахдаа  намынхаа дотоод шинэчлэл эв нэгдлийг эрхэмлэн ирсэн нь түүнийг улстөрийн ноён нуруутай хэмээн хэлүүлэхэд хүргэсэн хэрэг. Ийнхүү улстөрийн талбарт жанжин шугам барьж ноён нуруутай явсан нь түүний удам судрын нөлөөлөл байсны зэрэгцээ дэлхийд тэргүүлэх Харвардын их сургуульд улстөрийн боловсрол эзэмшсэнтэй нь ч холбоотой биз ээ. Ж.Цолмон УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан ч энэ удаагийн сонгуульд намынхаа журамт нөхдөд боломж олгож намынхаа ялалтын төлөө ажилласан билээ. Нөгөө талаар улстөрийн туршлагатай МАН эдийн засаг, нийгмийн байдал хүнд үед “мэргэжлийн” Засгийн газар байгуулахаар туршлага бүхий лидерүүдээ сонгуульд өрсөлдүүлэлгүй авч үлдсэн гэх яриа ч бий. Энэ бол МАН-аас явуулсан зөв бодлого гэдгийг ч улстөр судлаачид үзэж буй.

2016.07.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн нэгнийх нь бие мууджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.10

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Маршал Ю.Цэдэнбалыг огцруулсан хуйвалдааны нууцыг хэн хэзээ илчилсэн бэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.09.28

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

ЭМЯ-ны ТНБД асан Н.Түмэндэмбэрэлийн ялыг хэвээр үлдээж, н.Мөнхтуулыг суллалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.22

АН-ын генсекийн буухиа эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.19

Бэлэг бүхний дээд ном болой

...

Дэлгэрэнгүй » 2016.02.05

Агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27