Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

Дэлхийн банкны тооцоолол мэдээллээр манай улс нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээгээр бага дунд гэсэн ангилал руу уруудаж орсон байна. 2011 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлснээр дунджаас дээш орлоготой орны тоонд багтаж байв. Гэвч түүнээс хойш эдийн засаг суларсаар дээрх ангилалд оржээ. Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 3850 ам.доллараас багагүй болсон үед дунджаас дээш орлоготой орны жагсаалтад багтдаг бол өнөөдөр 2000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй болсон байна. Аливаа улс орлогын ангилал дэвшээд буцаж унах нь ховор тохиолдол боловч энэ оны хувьд түүхий эдийн экспортод суурилсан эдийн засагтай долоон улс ангилал буурсны нэг нь манайх болжээ. Гэвч Дэлхийн банк Монголд үзүүлэх хөнгөлөлттэй тусламжаа багасгахгүй, харин ч ядуурлыг бууруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Үүний баталгаа болгож экспортыг тэлэх, төрөлжүүлэх зорилгоор Олон улсын хөгжлийн агентлагаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэхүү зээлийн нөхцөл, экспортыг хөгжүүлэх төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс наадмын өмнө баталсан байна. “Энэ төсөл нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг бэхжүүлэхэд чиглэх болно” гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Жэймс Андерсон онцоллоо. Өнгөрсөн онд манай улсын экспортын 87 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байсан бол дээрх төслийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод түлхүү анхаарах юм байна.

2016.07.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Ой хээрийн түймрээс хэрхэн сэргийлэх, түүний санамж

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Төрийн банк “WESTERN UNION” үйлчилгээндээ урамшууллын аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.08.07

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Дотуур байрны бүртгэл 28-нд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19

Тавантолгойг ашиггүй болгосон гол гавьяаг Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан үүрнэ !!!

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

З.Баянсэлэнгэ: Ё.Отгонбаяр танд эмгэнэл илэрхийлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.29

Б.Галаарид: “Эздийн” гэгддэг сэтгүүлзүй хэсэг хугацаанд л оршин тогтнодог

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Арын сайхан хангай нутгийн хүү Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүү магнай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

Ардын Төрийн наадмын аварга цолтой бөхчүүд-21: Г.Эрхэмбаяр

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Монголчууд хэдий болтол сүлжээчдэд залилуулах вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.09

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13