Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон: Тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгодог, хэн нэгэн завших боломжгүй

 

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонтой ярилцлаа.

 

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг Эрүүл мэндийн дэд сай­даар ажиллах үедээ тусгай зөвшөөр­лийг хувьдаа ашиг­ласан гэсэн мэдээлэл гарч байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

 

-Өнөөдөр улс төр ид өрнөж байгаа үед бие биеэ янз бүрээр гүтгэх асуудал их гардаг л даа. Түүний нэг хэлбэр гэж би хувьдаа бодож байгаа. Би дэд сайдын алба хашиж байх хугацаандаа иргэдийн асуудлыг мэргэжлийн төвшинд, шуурхай зөв шийдэх баг бүрдүүлж ажиллаж байсан. Нэг ч цаасыг өөр дээрээ хураахгүйгээр нөхцөл байдлыг судлаад асуудлыг шийдэж өгдөг байв. Хэрвээ шаардлагатай бол газрын дарга нараа дуудаад тухайн иргэнийг нь байлцуулаад асуудлыг шийддэг байсан. Түүнээс биш алдаа гаргасан хойно тухайн хүнийг шийтгэх биш, алдаа гаргахаас нь өмнө урьдчилан сэргийлж ажилладаг байсан. Өнөөдөр миний талаар гүтгэлгийн чанартай мэдээлэл өгсөн “Бадамгарав” эмнэлгийн эмчийг санаж байна. Энэ хүн 2010 оны 11 дүгээр сард өргөдөл гаргаад хандах үед 2008 онд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан юм.

 

-Тусгай зөвшөөрлийг ямар нөх­цөлөөр сунгадаг юм бэ?

 

-Тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгана гэдэг нь үйл ажиллагаагаа тасал­дуулахгүй явуулах үүд­нээс өргөдлөө гаргаад зохих шаардлага хууль дүрмийн дагуу баримт бичгээ бүрдүүлээд сунгал­таа хийлгэдэг. “Бадам­гарав” эмнэлгийн хувьд лицензийнх нь хугацаа аль 2008 онд дууссан хэрнээ өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзвэл энэ нь хууль бус юм. Хууль бус үйл ажиллагаа эрхлээд хэн нэгэн иргэний амь нас хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Энэ тохиолдолд хуулийн дагуу зогсоох ёстой. Тухайн үед мөрдөж байсан хууль ямар байсан гэхээр Мэргэжлийн хяналт ажлын байрны дүгнэлт гаргаад Эрүүл мэндийн яаманд явуулсны дагуу бид хугацааг сунгаж өгөх юм уу, гэрчилгээ олгодог. Ингээд үзсэн чинь Мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны дүгнэлт гаргаж өгөөгүй болох нь тогтоогдсон. Тиймээс бид “Бадамгарав” эмнэлгийнхэнд ажлын байрны дүгнэлт гараагүй байна гэдгийг албан ёсоор хэлсэн.

 

-Анхнаасаа ажлын байр бэлдээгүй эмнэлэгт ямар тус­гай зөвшөөрөл олгодог юм бэ?

 

-Өнөөдөр яригдаад байгаа гол асуудал энэ л дээ. Тус эмнэлгийнхэн ажлын байргүй хэрнээ гэрээр ирж үйлчлүүлж болно гэсэн байгаа юм. Энэ бол маш хариуцлагагүй байдал. Тухайн өвчтөнг ямар нөхцөлд яаж эмчлэх вэ гэдэг чинь хатуу хуультай, стандарт журамтай. Ийм асуудал гаргангуут тухайн эмнэлгийн их эмч Х.Оюундэлгэрт хууль бус үйл ажиллагаагаа зогсоох талаар са­нуулсан. Эрүүл мэндийн яамны зүгээс ямар тайлбар хэлсэн бэ гэхээр, та эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол хууль дүрмийн дагуу баримтаа бүрдүүл гэсэн. Харамсалтай нь бүрдүүлж өгөөгүй. Мөн Д.Туяа сайдын үед тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож байсан юм билээ. Энэ нэг юм хэлээд байгаа биз дээ.

 

-Эрүүл мэндийн Дэд сайд хувь хүний компанийн тусгай зөвшөөрлийг авна гэж байдаг хэрэг үү?

 

-Ийм зүйл гэж юу гэж байхав дээ. Хувь хүний нэр дээр гарсан тусгай зөвшөөрлийг тухайн хүн л ашиглах эрхтэй. Тусгай зөвшөөрлийг ашиглахын тулд, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирэхийн тулд түр зөвшөөрөл авдаг. Энэ түр зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгодог бөгөөд тусгай зөвшөөрлийг эзэмшигч өөрөө оруулж ирж байна уу, зөвшөөрлийн хугацаа нь хуулийн хүрээнд байна уу, энэ бүтээгдэхүүн орж ирлээ гэхэд ажлын байр нь байна уу гээд тодорхой хэмжээний материал бүрдүүлээд нэг удаагийн лиценз олгодог. Энэ лицензийн дагуу татвар, гаалийн төлбөрийг төлөөд оруулж ирнэ. Тиймээс ийм боломж байхгүй, хуулийн цоорхой ч байхгүй. Тиймээс энэ бол дэндүү гүжирдсэн мэдээлэл. Энэ мэдээлэл зөвхөн намайг чиглээд байгаа мэт боловч одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа жирийн албан хаагчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсан үйл явц гэж би харж байгаа. Х.Оюундэлгэр эмч маань бүх материалаа хуулийн дагуу бүрдүүлээд л ирвэл хэзээ ч тусгай зөвшөөрлөө авах боломжтой шүү дээ. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, “Эрүүл мэндийн газрын хурлаар оруул, тэр үед нь би утасдаад хэлье, манай туслах Энхцэцэгтэй холбогдоорой гэсэн” гэж худлаа ярьсныг залруулмаар байна. Учир нь ЭМЯ улсын хэмжээний үйл ажиллагаатай байгууллагад тусгай зөвшөөр­лийг олгодог, бусад тохиолдолд Эрүүл мэндийн газарт олгоно. Хоёрдугаарт, Энхцэцэг нь миний туслах биш мэргэжлийн дагуу, хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэж байсан ЭМЯ-ны Стратегийн бодлого, төлөв­лөл­тийн газрын төр хувийн хэвшлийн түншлэл, тусгай зөв­шөөрлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн байсан.

 

С.Баяр


2016.07.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.10.22

“Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.09.26

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

С.Өлзийхүүгийн охины хөхний асуудал

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

Хотын даргын өр тавьж хийсэн шинэчлэл нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

“Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Тамхины хяналтын асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.03.15

Улаанбурхны эсрэг “2000 төгрөгийн аян” өрнүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

И.Мөнхцэцэг: Орон сууц, сургалтын төлбөр төлсөн иргэдийн тайланг Төрийн сан руу илгээнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

Ц.Мөнхбаатар: Цахим сэтгүүл зүй бол энэ зууны хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Өндөр настан, бага насны хүүхдийг осгож амь насаа алдахаас аварлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

НАМЗХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24