Ж.Цолмон: Х.Оюундэлгэр эмч бичиг баримтаа зөв бүрдүүлээд ирвэл одоо ч тусгай зөвшөөрөл авах боломжтой

Х.ХАТАН

Манай сонины өчигдрийн дугаарт “Дэд сайд асан Ж.Цолмон бусдын тусгай зөвшөөрлийг хувьдаа ашигласан уу” нэртэй нийтлэл гарсан билээ. Дэд сайд асан Ж.Цолмонгоос болсон явдлын талаар тодрууллаа. 

-“Бадамгарав” эмнэлгийн эмч Х.Оюундэлгэрийн гомдлыг та уншсан байх. Энэ асуудалд тайлбар өгөөч?

-Улс төр өрнөж байгаа үед аль бие биенээ харлуулах гэж хичээхийг алийг  тэр гэх вэ. Олон жил улс төрд явж хат суусан хүний хувьд иймэрхүү юмыг тоодоггүй. Үнэн юм үнэнээрээ л гараад  ирдэг. Хожуу ч  гэсэн үнэн л байнга ялдаг.

Нэгдүгээрт, хүний тусгай зөвшөөрлийг өөр хүн хувдаа эзэмших ямар ч боломж байхгүй.  Хоёрдугаарт, тэр тусгай зөвшөөрөл чинь тэр хүний өөрийнх нь эзэмшлийн компани дээр гарч байгаа. Компанийн дүрэм, үүсгэн байгуулсан хурлын протокол, үүсгэн байгуулагч гишүүд, захирал гээд хариуцлага үүрч байгаа хүмүүс байгаа. Нэг хүний компани байсан ч тэр хүнд тамга, тэмдэг нь байна. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ямар үйл ажиллагаа явуулж буй, мөн хариуцсан хүнийх нь нэр байна. Дараа нь тэр тусгай зөвшөөрөл хэн нэгэнд алдагдаад өөр хүн ашиглах гэвэл болохгүй. Яагаад гэвэл хилээр оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ тоо ширхэг, хэмжээ, үнэ, марк, үйлдвэрлэсэн он сар, орныг тавьж байж мөн дагалдах бичиг баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлийн гэрчилгээтэй эрх бүхий хүн ЭМЯ-аас нэг удаагийн оруулж ирэх зөвшөөрлийг авна. Тэгээд тэрийгээ бариад хил, гааль дээр очно, тамга тэмдэг дарна, татвараа төлнө, бүртгүүлнэ. Энэ бүгдийг хуурамчаар хийж хэн ч чадахгүй шүү дээ.

Тэгэхээр ор үндэсгүй, асар мэдлэггүй, хүнийг зүгээр л харлуулж, доромжилж хорлох гэсэн атгаг муу санаа явж байгаа юм. Ямар ч хамаагүй мэдээ гарахаар л нүүр номон дээр тавиад шэйрлээд явчихдаг учир хэсэг хугацаанд нэр хүндийг нь унагаж байвал болоо, цаг хожно гэж бодсон шиг байгаа юм. Тэгэхээр гүтгэлэг гэх юм уу даа.

-Та тэр үед дэд сайд байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн юм бэ?

-Анх 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаад өргөдөл бичсэн байдаг юм. Өргөдөл бичих үед тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2008 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаад бараг хоёр жил өнгөрсөн байсан. С.Ламбаа сайд над руу цохоод би “Асуудлыг сайн судалж танилцуулах, Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үндэслэн зохих хариуг өгөх” гэж асуудал хариуцсан мэргэжилтэндээ цохсон. Тэрний дагуу МХЕГ судлаад тус компанийн Уламжлалт анагаах ухааны үүдэн эмнэлэг эрхлэх ЭХ-06/23/3235, эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаа эрхлэх ХХ-06/23/3234 дугаарын тусгай зөвшөөрлийг авах болон хугацааг сунгахад ажлын байр, үйл ажиллагааны тухай улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус гаргаж байгаагүй болно” гэсэн 2010.01.22-ны 5/206 тоот албан тоотыг ЭМЯ-д ирүүлсэн.

-Тусгай зөвшөөрлийг нь сунгах боломжгүй байсан юм уу?

-Тусгай зөвшөөрлийг үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийн хугацаанд нь сунгаж байж сунгалт болдог. Хэрэв хугацаа дууссан бол сунгалт биш шинээр олголт болно. Ингээд ЭМЯ-ны мэргэжилтнүүд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах,  тусгай зөвшөөрлийг авах арга замыг тайлбарлаж, бүрдүүлэх бичиг баримтаа бүрдүүлэн, ажлын байрны дүгнэлтэээ гаргуулаад ирэхийг зөвлөж. Мөн 2010 оны хоёрдугаар сарын 5-нд 1б/66-ө дуаарын хариу албан тоотыг Х.Оюундэлгэр эмчид явуулсан. Гэтэл Х.Оюундэлгэр эмч хууль бусаар тусгай зөвшөөрөл авахаар улайрч, хууль бус үйл ажиллагаа явуулахыг шахан дарамталж манай мэргэжилтнийг АТГ-т өгсөн. Манай мэргэжилтэн очиж үнэн зөв, бодит байдлыг мэдүүлснээр АТГ Х.Оюундэлгэр эмчид хуулийн дагуу материалаа бүрдүүлээд тусгай зөвшөөрлөө авахыг зөвлөсөн.

-Хүчингүй болгосон тушаал нь хэзээ анх гарсан юм бол?

-2007 оны тавдугаар сарын 2-нд Д.Туяа сайдын 122-р тушаал гарч тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож байсан юм билээ. Ийм л түүхтэй.

Бид хуулийн хүрээнд шаардлага тавьж, хяналт тавих үүрэгтэй. Энэ бол ард иргэдийнхээ төлөө ариун үүргээ гүйцэтгэн зүтгэж буй Эрүүл мэндийн салбарын ажиллагсад, төрийн албан хаагчдыг доромжилж гүтгэж байгаа хэрэг гэж үзэж байна. Хүмүүс битгий ийм юм хийж байгаасай гэж хүсч байна.

Харин Х.Оюундэлгэр эмч бичиг баримтаа зүй ёсоор бүрдүүлээд ирвэл одоо ч тусгай зөвшөөрөл авах бүрэн боломжтой шүү дээ. Хамгийн сүүлд 2012 оны арваннэгдүгээр сарын 12-ны 5/455-ө албан тоотоор ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Мөнхбат мөн л бичиг баримт, материалаа хуулийн дагуу бүрдүүлж ирээд ЭМЯ-ны тусгай зөвшөөрлийн комисст хандах албан тоотыг явуулсан байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2016.07.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн нэгнийх нь бие мууджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Д.Оюунхорол: Малчдын нийгмийн асуудалд төр анхаарах ёстой

...

Дэлгэрэнгүй » 2015.12.09

2015 онд 2500 орчим хүүхэд нохойд уруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Сэргээн засах төвийг cэргээх шаардлага

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

Тэрбум гаруй хүн амтай Хятад улсын мастеруудыг Э.Энхмөнх ялжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Аймгийн арслан О.Хангай түрүүлж, Э.Оюунболд арслан үзүүрлэв

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

Н.Энхбаяр: Сонгуулийг бохир мөнгөнөөс цэвэрлэж, шударга болгоё

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24