Сайдад яригдаж буй эрхэмүүдийн хэн нь хэн бэ

УИХ-ын сонгууль, Үндэсний их баяр наадам, АСЕМ  гээд тун чиг завгүй басхүү хариуцлагатай өдрүүдийг монголчууд бид амжилттай үдлээ.  Тэр дундаа олон улсын нэр хүндтэй томоохон хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан нь түүхэнд бичигдэн үлдэх нь дамжиггүй.  Харин одоо дотоод дахь гол ажил Засгийн газраа байгуулах л үлдэж байна.  Мэргэжлийн Засгийн газар байгуулахаар зорьж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай санал солилцох үеэрээ үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-аас бусдыг гаднаас томилох байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Үндсэн чиг үүргийн яамдад Гадаад хэрэг, Хууль зүй, Байгаль орчин ногоон хөгжил,аялал жуучлалын яам Сангийн яам хамаарч буй. Одоогийн байдлаар Засгийн газрын бүтэц 11-13 яам, дэд сайдтай байх хувилбар яригдаж байгаа бөгөөд энэ бүтцийг оруулж ирнэ гэвэл таван сайдыг УИХ-аас санал болгож болох юм.  Мөн дээрх яамдыг удирдах сайд нарын нэрс урьдчилсан байдлаар яригдаж буйг дор сийрүүлье.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам - Б.Саранчимэг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өнөөгийн дүр төрхөнд нь оруулж чадсан гэгддэг Б.Саранчимэг "өрсөлдөгчгүйгээр" Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын сэндтийд суух нь тодорхой бололтой.  Энэ нь ч зөв сонголт байж болох.  Түүнийг  УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлсэн "Ногоон хатагтай" гэдгээр нь хүмүүс мэднэ. "Эгч дүүсээрээ төр рүү зүтгэлээ" гэх шүүмжлэл дагуулсан ч хийж бүтээж чаддагаа харуулсан нэгэн. 2010 онд  Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж улаанаараа эргэсэн шороотой газар хүлээж аваад ямар болгосныг нийслэлчүүд сайн мэднэ. Өдгөө  Улаанбаатар хотын ногоон байгууламжийн  23 хувийг бүрдүүлдэг.  Зуны дэлгэр цагт өдөртөө 5-10.000 хүн орж гарч амарч саатдаг гэсэн судалгаа бий.  Хийсэн ажилдаа хариуцлагатай, сэтгэл зүтгэлтэй ханддаг түүнийг энэ албанд хамгийн сайн тохирох хүн гэж намын нөхөд нь дэмжиж байгаа аж. Ногоон орчин, цэцэрлэгт хүрээлэн, цэцэг навч ярьж явдаг энэ эмэгтэй мэргэжлийн Засгийн газарт ажиллахад гайхах зүйл үгүй биз ээ.

 

 

Гадаад хэргийн яам - Д.Цогтбаатар /Г.Занданшатар

Д.Цогтбаатар шиг боловсрол өндөртэй, ёс зүйтэй, ажлын туршлагатай хүн Гадаад хэргийн яамыг толгойлж, улсынхаа нэрийн хуудас болж чадна гэж эрх баригч хүчин үзэж байгаа аж. Дипломат албанд нэвтэрхий, ёстой л мэргэжлийн байж чадах цөөн хүний нэг гэдгийг улс төрийн хүрээнийхэн ч онцолдог. Түүнд туршлага, мэдлэг аль аль нь бий. Д.Цогтбаатар өмнө нь Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Ардын Намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан бидээ. МУ-ын гадаад харилцааг өргөжүүлэхээр олон уулзалтуудад биечлэн оролцож тодорхой үр дүнг авчирж байсан түүнийг энэ удаад "таньдаг" газрынх нь сайдаар томилж магадгүй байна. Оффшор данстан, Сү.Батболдын фракцийн хүн гэх хэл аманд өртөж байсан ч хэний ч, аль ч засгийн үед ч авлига хээл хахууль зэрэг янз бүрийн асуудалд холбогдож байгаагүй гэдэг.

Мөн Д.Цогтбаатараас гадна Г.Занданшатар гэх нэг хувилбар байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Түүний хувьд  МАН-ын генсекийн албан тушаалыг хашиж байсан туршлагатай, өндөр боловсролтой, МАН-ын өсөж буй боловсон хүчин. Тэрбээр Гадаад хэргийн сайд,  Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр түлхүү ажиллаж байсан  түүнийг энэ албанд хэн тохирохгүй гэх билээ.

 

 

Сангийн яам - Ч.Хүрэлбаатар /Б.Чойжилсүрэн

Мэргэжлийн Засгийн газар байгуулахыг зорьж ажиллаж буй шинэ засгийн Сангийн сайдад эдийн засагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар томилогдох магадлал өндөр байгааг эх сурвалжууд хэлж байна. Н.Энхбаярын Засгийн үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо дээшилж, Сангийн дэд сайд, Түлш эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж, Сү.Батболдын үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн гэлцдэг. Ч.Хүрэлбаатараас гадна нам дотроо яригдаж буй бас нэг эрхэм бол Б.Чойжилсүрэн. Нутаг нэгтэй хоёр эрхэмийн хэн нь сайдын сэнтийд залрах нь олон нийтийн төдийгүй улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж буй юм. Нутгийнхаа бөхийг амлаж аваад унаад өгчихдөг шиг тэдэнд ч дороо бодсон бодол бий биз.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувьд сайдын албан тушаал хашиж байгаагүй ч хувийн тохмоохон бизнестнй  тэрбумтан гэдгээр нь хүмүүс андахгүй.

 

 

Хуульзүйн яам - Ц.Нямдорж

Төрийн хар хүн гэгддэг Ц.Нямдорж хуульзүйн яамны сайдад яригдаж байна. 2008-2012 он хүртэл дөрвөн жил энэ яамыг удирдаж байсан туршлагатай, ясны хуульч түүнд хэцүү даваа биш гэдэг нь ойлгомжтой. Шулуухан үгтэй, басхүү төрийн албанд тэр дундаа төрийн өндөр албан тушаалыг олон жил хашсан Ц.Нямдоржийг журмын нөхөд нь "мэргэжлийн" гэж үзсэн нь гарцаагүй.

 Зөвхөн төрийн ажил хийдэг, ямар ч хөрөнгөгүй гэдэг мөртлөө хоёр ч хүүхэддээ тэрбумаар үнэлэгдэх хаус бариулсан зэргээр хааяахан хэл аманд өртдөг ч  хуулийн хүн гэсэндээ аятайхан тайлбарлаад өнгөрдөг. Ямартай ч энэ салбарт түүнтэй өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч нам дотор нь одоохондоо алга байгаа бололтой.

 

 

Батлан хамгаалахын яам- Ж.Энхбаяр

Нас залуу ч парламентад гурван удаа сонгогдсон Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдын албыг хоёр дахь удаагаа хашиж магадгүй нь. Тэрбээр 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан юм. Түүний эцгийг Батлан хамгаалахын сайд, улс төр, цэргийн нэртэй зүтгэлтэн, дэслэгч генерал Шагалын Жадамбаа гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Ж.Энхбаярыг 2012 онд Батлан хамгаалахын сайд болоход эцгийнхээ нэрээр сайд боллоо гэх хүмүүс ч байсан. Бүр зарим нь түүнийг  намынхаа нөхдүүдийг лоббидон байж томилогдсон гэж ярьдаг.   Батлан хамгаалахын сайд болсныхоо дараа түүнийг төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга Жаргалсайхан, хэвлэлийн төлөөлөгч Батцэнгэл зэрэг хүмүүсийн хууль бусаар ажлаас нь халсан тухай хэвлэлээр шуугиж үүнийг шалгах ажлын хэсэг ч байгуулагдаж байсан юм. 

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам - Ё.Отгонбаяр

УИХ, Засгийн Газрын гишүүн асан Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар дахин ажиллах уу гэдэг ихээхэн анхаарал татаж байна.  Мэргэжлийн дипломатч тэрбээр ГЯЯ-нд атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, МАХН буюу одоогийн МАН-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, генсек, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд зэрэг албыг хашиж байсан туршлагатай парламентчдын нэг.  

Сү.Батболдын хүн гэгддэг  Ё.Отгонбаярыг сайны хажуугаар саар мэдээллүүд ч дагасаар ирсэн нь нууц биш.  Олон нийтэд ил болсон мэдээллээр "Гаалийн" Х.Баатарт 100 сая төгрөгийн тодорхойлолт хийж өгч том толгой гаргасан гэх дуулианаас эхлээд 46 сая ам.долларын тендерийг санаатайгаар будилуулж, тендерийн ялагч болсон "ZTE" компаниас 10 хувийг нь авсан, эхнэр О.Эрдэнэсолонгын дансаар "Зоос", "Голомт", Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд онц их хэмжээний буюу 300 орчим сая ам.доллар байршуулан угаасан байж болзошгүй гээд элдэв хэргүүд яригддаг ч төдийлөн шалгагдаж, эцэслэгдээгүй нам жим болж байв. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газарт намтар түүх тийм ч сонин биш байж болох л юм.

 

 

Зам, тээврийн яам - Л.Энх-Амгалан

Зам тээврийн сайдын суудалд "МСS"-ийн гэх тодотголтой Л.Энх-Амгалан "тухалж" магадгүй нь. УИХ-д сонгогдсон цагаасаа хөвсгөлчүүдийн итгэлийг хүлээсээр рейтингээ алдаагүй яваа улстөрч бол Л.Энх-Амгалан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дундаа боловсрол өндөртэйд эрэмбэлэгддэг түүнийг улстөрийн хүрээнийхэн "Нэг их улстөржөөд байдаггүй, бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг зовлон бэрхшээлийн голыг олж хардаг, нийгмийн өмнө тулгарч байгаа томоохон асуудлыг шийдвэрлэх хүрээнд тодорхой хуулийн төслүүд санаачилж, түүнийгээ батлуулахын төлөө тууштай зүтгэж ирсэн олон эерэг чанартай гэж үнэлэх хүн олон бий. Түүнийг УИХ-ын гишүүн гэхээс илүүтэйгээр "МСS"-ийн Энх-Амгалан гэдгээр нь андахгүй.

 "Юнител", "Эм Си Эс электроникс", "IT zone", "Эм Си Эс ком", "Юнивишн" компаниудыг үүсгэн байгуулж, МСS групп-ын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнийг Мэргэжлийн Засгийн газарт багтах учиртай нэгэн гэж үзэж дээ.

 

 Уул уурхайн яам - Ц.Даваасүрэн


Намдаа “гомдож” гараад, “залагдаж” орсон түүний нэр Уул уурхайн сайдад хамгийн хүчтэй яригдаж байна.
Хэл ам, хэрэгт төвөгт төдийлөн орооцолдоод байдаггүй Ц.Даваасүрэнгийн хувьд парламентад хөвсгөлчүүдийг төлөөлөн суухдаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай гар нийлэн ажиллаж томоохон хөрөнгө оруулалтыг УИХ-ын түвшинд шийдэж байсан гэдгээр нь нутгийнхан нь ам сайтай байдаг. Тэрбээр Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга,  Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх, Төсвийн байнгын хорооны дарга хорооны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан туршлагатай.



Эрчим хүчний яам - А.Тлейхан


Эрчим хүчний сайдаар очих сураг дуулдах болсон А.Тлейханыг улс төрийн хүрээнийхэн тулхтай, ноён нуруутай, ажлыг чамбай хийдэг улстөрч хэмээн үнэлдэг. Техникийн ухааны магистр,  инженер, докторант тэрбээр  1997-1999 онд Эрчим хүчний удирдах газар /ЭХУГ/-ын АХН удирдлагын хэлтсийн дарга, 1999-2002 онд ЭХУГ-ын захиргаа, удирдлагын албаны дарга, 2002-2004 онд ТЭХ-ний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, 2004-2008 онд ТЭХЯ-ны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн  зэрэг хариуцлагатай албыг хашиж ирсэн юм.



Эрүүл мэнд, спортын яам – Ж.Цолмон


Эрүүл мэндийн дэд сайдын албыг багагүй хугацаанд хашиж байсан  Ж.Цолмонгийн нэр сайдын суудалд яригдаж байна. Удам дамжсан эмч хэмээх тодотголтой түүний хувьд Москвагийн Стоматологийн Их Сургууль,  МУИС, гадаад харилцааны сургууль, 1996 онд Монгол улсын Анагаах Ухааны их сургууль, 1996 онд Бүх Энэтхэгийн АУЭШ хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр, 1997 онд Япон улсын Токиогийн Анагаах Ухааны Их Сургууль, 2003 онд БНСУ-ын Эрүү Нүүрний Гажиг Заслын Твидийн Олон улсын Эрдэм шинжилгээний хүрээлэн, 2011 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг  тус тус дүүргэжээ.  


Үүн дээр нэмж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ-аас томилох боломж бий. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын ажлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат авч магадгүй гэх мэдээлэл байна.
Харин Шадар сайдад У.Хүрэлсүх яригдаж байна. Тэрээр Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан нэгэн. У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшээгүй тул ямар нэг албан тушаалын тохироо хийсэн байж таарна. Тэрээр Шадар сайд эс бөгөөс өөр ямар нэгэн албан тушаалд томилогдох нь гарцаагүй.
 Сайд нар тодроход 14 хоногийн хугацаа үлдлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд хуулийн хугацаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулахад долоо хоног үлдээд байна. Харин үлдсэн долоо хоногт УИХ сайдуудын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

2016.07.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Байгаль орчны сайдад горилогч Ц.Гарамжав Туул гол дотор драг хөвүүлэн алт ухах болжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.25

Авилгагүй ардчиллын төлөө эвсье

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Б.Саранцэцэг: Виз олгохоос татгалзсан хариу авсан бол 30 хоногийн дараа дахин хүсэлт гаргах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25

Хүүхдээ тэвэрсэн хүнд суудал тавиад өгчихөд яахав дээ???

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Сайжруулсан зуухыг тараасан ч шатаадаг түлш нь хэвээрээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.02

Энэ сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21

Монголчууд “Рио-2016” олимпийн 20 эрхтэй болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17