Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын чуулган хуралдаж Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд  үг хэлж, асуулт асуусан юм.  

Чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж дууссаны дараа нам тус бүрээс гурван хүн үг хэлүүлэх горимын санал гарч дэмжигдсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

-Засгийн газар амаргүй сорилт даван туулна. Тиймээс Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар үнэн тоо баримт ил гаргаж өгөх, мэргэжлийн Засгийн газар байгуулах үүднээс эрдэмтэн судлаач нарын үгийг сонсож, яаралтай Засгийн газраас байгуулаарай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

-Улс орны санхүү эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг бодитоор гаргамаар байна. Засгийн газар ажил авахад бодит байдал ямар байгааг ард түмэнд мэдээллэх хэрэгтэй.   

УИХ-ын гишүүн Л.Болд

-Мөрийн хөтөлбөрийн зорилтууд дээр тодорхой хугацаа гаргаж өгөөч. Бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, цалинтай ээж, тэтгэврийн зээлийг 10 хувьд хүргэх зэрэг ажлууд хэзээнээс хэзээ хүртэл хэрэгжих юм бэ? Гэр хорооллыг хөгжүүлэх ажилд Ардчилсан нам хүч нэмэр оруулсан. Энэ асуудал ч МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа нь сайшаалтай. Гэхдээ хэрэгжих хамрах хүрээ, зээлийн хүү зэрэг асуудал тодорхойгүй байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат                  

-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр байгуулагдсан цагт хөтөлбөрөө боловсруулж танилцуулна. Өнөөдөр эдийн засагт ямар боломж байгааг тодорхой болгох шаардлага байна. Манай намын мөрийн хөтөлбөрийг зарим нөхдүүд халамжийн шинж чанартай гэж ярьж байсан. Гэвч энэ бол хамгааллын шинж чанартай юм. Ард иргэдийн амьдрал сайжраад ирэхэд зарим нэг бодлогоо татдаг  олон улсын жишиг бий.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар

-Аймаг орон нутгийн амьдрал мэдэх, Сангийн сайдаар ажиллаж байхдаа улсын эдийн засгийн дүр зургийг томоор нь мэдэх хүн томилогдож байгаад баяртай байна. Зарим хүмүүс улсын эдийн засаг санасан хэмжээнээс илүү хүнд байгааг хэлж байна. АСЕМ-ын уулзалтаас ажил эхэлнэ. Тиймээс энэ уулзалтанд зориулж гаргасан, мэдээ мэдээлэл байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав

-МАН-ынхан олонх боллоо гээд аливаа асуудлыг хүч түрж шийдэж болохгүй шүү. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд ажиллахдаа эдийн засгийг тийм ч муу болгоогүй. Дэлхийн эдийн засаг нийтээр саарсан. Үүнээс гадна ард түмний 40 гаруй хувь нь биднийг дэмжиж байгаа гэдгийг сануулмаар байна. Эцэст нь АСЕМ дуустал Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллаарай. АСЕМ бол Монголын нэрийг дэлхийд гаргах том арга хэмжээ. Тийм учраас харилцан ярилцаж, хамтран ажиллах хэрэгтэй.  

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат                  

-Миний бие ажлаа аваад АСЕМ-д анхаарал хандуулна. Дараа нь өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарна. Мөн өмнө нь эхэлсэн ажилуудыг дуусгаж байж дараагийн ажилд орно. 

13:27 2016.07.08

Чуулганы хуралдаан эхэлж, Ерөнхийлөгч оролцож байна

УИХ-ын чуулганы хуралдаан 77,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж дэмжигдсэн Ж.Эрдэнэбатын танилцуулгын чуулганы хуралдаанд уншиж танилцууллаа.

Чуулганы хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох тухай, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох тухай, Сум, дүүргийн иргэдийн хурлыг сонгох сонгуулийн товыг зарлан товлох тухай асуулдыг хэлэлцэх юм.


Монгол Улсын Ерөнхий сайдад нэр нь дэмжигдсэн 

ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль

  • 1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр

  • 1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

  • 2002 – 2004 онд Удирдлагын академи

  • 2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч

  • 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч

  • 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

  • 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч

  • 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

  • 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга

  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

  • 2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан

  • 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

  • 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

  • 2010 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи


Авлигатай тэмцэх газрын даргаар дэмжигдсэн

ХҮРЭЛСҮХИЙН ЭНХЖАРГАЛ

  • 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль,

  • 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр

  • 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.

  • Мөн тэрбээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.

  • Одоо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байна.

Эх сурвалж news.mn 

2016.07.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Манай гурван тулаанч мөнгөн медалийн төлөө тулалдана

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

Ерөнхий сайдад "сонголт" байсан

...

Дэлгэрэнгүй » 2015.08.07

Ерөнхийлөгч Б.Бааст гуайд мэндчилгээ илгээжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

"Мэддэг зүйлээ л бусдад түгээх хэрэгтэй гэж боддог"

...

Дэлгэрэнгүй » 2016.06.03

Хилийн боомтууд сар шинээр амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг “амилуулах”-ыг иргэд хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

О.Энхмаа: IV Төрхийг барьж дуусгах 6.7 тэрбум төгрөг хаачив гэж Ерөнхий сайдаас асууя

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Энэ амралтын өдрүүдэд “ДУГУЙН МАРАФОН-2015” болно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04