29 дэх Ерөнхий сайдыг томилно

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлсэн. Хоёр хоногийн өмнө хуралдсан МАН-ын Бага хурлаас олонхын саналаар Сэлэнгэ аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа  сонгогдоод буй Ж.Эрдэнэбат гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн юм. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтэй уг асуудлаар зөвшилцсөн билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг зарлан хуралдуулж, шинэ Ерөнхий сайдаа үүрэгт ажилд нь томилохоор зэхэж байгаа аж. Учир нь Ерөнхийлөгч наадмаас урьтаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын томилгоог хийх чиглэл өгсөн. Тиймээс өнөөдөр наадмын өмнө хамгийн сүүлийн ажлын өдөр учир ийнхүү асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байна.

Ж.Эрдэнэбат гэдэг сонголт яригдаж эхлэх үеэс зарим хүмүүс залуу хүн тавих гэж байна хэмээх яриаг өрнүүлж байсан. Гэвч магадгүй энэ сонголт энэ цаг үеийн хамгийн зөв сонголт байх. Учир нь эдийн засаг нь уналтад ороод буй энэ цаг үед улсын төсвийг гольдролд оруулж, эдийн засгийн оновчтой тооцоотойгоор удирдана явуулах биз. Тэрбээр өнгөрсөн парламентын үед найман сар Сангийн сайдын албыг хашиж үзсэн. Ингэхдээ олон шинэ өөрчлөлт, ашигтай үзүүлэлтүүдийг бий болгож чадсан хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг.

Тиймээс Ерөнхий сайдад томилогдохоор нэр дэвшээд буй Ж.Эрдэнэбат "элгээрээ хэвтээд" буй эдийн засгийг буцаан сэргээнэ гэдэгт маш олон хүн итгэж байна. Ирэх жилээс эхлэн монголчууд бид бүхэн хатуу сорилттой тулгарна. Энэ бүх хариуцлагыг хүлээж ачааны хүндийг үүрч гарах хүн бол Ж.Эрдэнэбат.

Б.Баяр

2016.07.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147