МАН-ынхан эдийн засагчдаар эдийн засгаа авруулахаар шийджээ

УИХ-ын 2016 оны сонгуулийг дүнд МАН-ынхан 65 суудал авч үнэмлэхүй болсон учир энэ өдрүүдэд засаглах эрхийнхээ хүрээнд улс төрийн зарим томилгоонуудыг хийж байна.

Анхдугаар чуулганаар намын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар томилсон юм. Үүний дараа хамгийн чухал томилгоо болох Ерөнхий сайдын томилгоог тэд өчигдөр эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, өчигдөр үдээс өмнө МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлж хэлэлцсэн юм. Ингээд Удирдах Зөвлөлийн хурлаас С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэрээ татсанаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатын нэрийг Ерөнхий сайдад томилуулахаар Бага хуралд оруулсан.

Ийнхүү үдээс хойш хуралдсан Бага хурлаас Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Тиймээс өнөө маргаашдаа багтаад УИХ-ын дарга чуулган зарлан хуралдуулж Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх нь тодорхой.

Ингээд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар эдийн засагч мэргэжилтэй хүн томилогдох нь бараг л тодорхой боллоо. Ж.Эрдэнэбат гэдэг сонголт яригдаж эхлэх үеэс зарим хүмүүс залуу хүн тавих гэж байна хэмээх яриаг өрнүүлж байсан. Гэвч магадгүй энэ сонголт энэ цаг үеийн хамгийн зөв сонголт байх. Учир нь эдийн засаг нь уналтад ороод буй энэ цаг үед улсын төсвийг гольдролд оруулж, эдийн засгийн оновчтой тооцоотойгоор удирдана явуулах биз. Тэрбээр өнгөрсөн парламентын үед найман сар Сангийн сайдын албыг хашиж үзсэн. Ингэхдээ олон шинэ өөрчлөлт, ашигтай үзүүлэлтүүдийг бий болгож чадсан хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг.

Тиймээс Ерөнхий сайдад томилогдохоор нэр дэвшээд буй Ж.Эрдэнэбат "элгээрээ хэвтээд" буй эдийн засгийг буцаан сэргээнэ гэдэгт маш олон хүн итгэж байна. Ирэх жилээс эхлэн монголчууд бид бүхэн хатуу сорилттой тулгарна. Өөрөөр хэлбэл бондуудын өрийг ирэх жилээс төлж эхэлнэ. Ер нь МАН-ынхан энэ удаагийн улс төрийн томилгоонуудыг нэлээд бодож хийж байгаа нь харагдаж байгаа юм. Жишээлбэл, тэд УИХ-ын даргаар эдийн засагч мэргэжилтэй намын даргаа томилсон. Бүлгийн даргаа ч мөн адил эдийн засагч мэргэжилтэй, өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваа гишүүнийг томилсон. Хамгийн сүүлд Ерөнхий сайдад эдийн засагч мэргэжилтэй Ж.Эрдэнэбатыг томилохоор зэхэж буй юм.

Б.Баяр

2016.07.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Цензургүй Яриа - Д.Ганцэцэг МУСТА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хэдий болтол азанд найдаж амьдрах вэ, Монголчууд аа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147