Шинэ Ерөнхий сайдын "марафон"


Шинэ Ерөнхий сайдын "марафон"

Сонгуульд ялалт байгуулсан МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга боллоо. Харин Ерөнхий сайдаар хэн ажиллах вэ гэдэг нь одоогоор хүлээлт үүсгээд байна. Өмнөх удаад АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажилласан. МАН-ынхан энэ жишгээр явж, намын даргаа УИХ-ын даргаар томиллоо. Тэгвэл Ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр хэд хэдэн нэр яригдаж байна. 

Ж.Эрдэнэбат

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулахаар болсон гэдгийг эх сурвалжууд өчигдрөөс мэдээлж эхлэв. Түүний хувьд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан, МАН-ын шилдэг, залуу эдийн засагч гишүүдийн нэг. Сэлэнгэ аймгаас хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүний мандат “өвөртлөөд” байгаа юм. Өмнө нь мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан түүний хувьд Ерөнхий сайдын албыг түүртэлгүй хийх улстөрчдийн нэг яах аргагүй мөн юм. Тэрээр Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Мөн эдийн засгийн хүндрэлийн үед юуг хэрхэн хийх ёстой вэ гэдгийг ч сайн мэднэ. Аливаа асуудалд улстөржихгүйгээр бодитойгоор хандаж, ханатай ярьж, шийдлийг олдог улстөрч юм.

У.Хүрэлсүх

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

Түүний хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан. Мөн МАН 2008-2012 онд засаглаж байх үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг албыг хашиж байлаа. Түүнчлэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, УИХ-ын гишүүнээр ч ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Энэ удаагийн сонгуульд тэрээр өрсөлдөөгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гаднаас томилогдож ажиллах нь. У.Хүрэлсүх дайчин, зоримог, аливаа асуудлаас ухарч, няцалгүйгээр шууд барьж авч шийддэг.Энэ утгаараа эдийн засгийн хүндрэл, хямралтай үед МАН-д түүн шиг “хурдтай” Ерөнхий сайд хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй.

Н.Энхболд

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

МАН-ын шилдэг улстөрчдийн нэг Нямаагийн Энхболдын нэр ч бас Ерөнхий сайдад яригдаж байна. Тэрээр энэ парламенттай нийлээд УИХ-ын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Мөн өнгөрсөн хугацаанд УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албыг хашир ирсэн. Нам дотроо зарчимч, тулхтай түшээдийн нэг юм. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын төвшний өндөр дээд албан тушаалуудад хангалттай олон жил ажилласан учраас Ерөнхий сайдын албанд хүчин зүтгэхэд ч бас бүрэн боломжтой.

Ж.Мөнхбат

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

Ялсан намын удирдах бүрэлдэхүүний Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Ж.Мөнхбат энэ суудалд суух эрхтэй. Магадгүй намын дарга УИХ-ын дарга болж байгаа нөхцөлд Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхий сайд болох тохироо хийгдсэн байхыг ч үгүйсгэхгүй.

УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ утгаараа Засгийн газрын Ерөнхий сайдын хувьд төдийлөн бэлтгэгдээгүй байх магадлалтай. Гэхдээ л МАН гэдэг том намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашина гэдэг улс төрд ачаа үүрч сурсан гэсэн үг. Хэрэв МАН-ын Бага хурлаас түүнд итгэл хүлээлгэвэл ирэх дөрвөн жилд Ерөнхий сайдын үүргийг ч бас биелүүлээд явчих чадвартай. Тэрээр 1979 онд төрсөн, одоо 37 настай.

С.Бямбацогт

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

Тэрээр 2008 оноос хойш гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2008-2012 онд шинэ гишүүний “статус”-тай байсан бол 2012-2016 онд цөөнхийн бүлгийн даргаар ажилласан. Эдийн засагч мэргэжилтэй. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. Өнгөрсөн дөрвөн жилд бүлгийн даргаар ажиллаж, УИХ-д намынхаа дуу хоолойг хүргэж ажилласны хувьд Ерөнхий сайдаар томилогдон ажиллах эрхтэй. Бас ч гэж улс төрийн “тогоо”-нд 12 найман жил чанагдсан, МАН дотроо нэр хүндтэй улстөрчдийн нэг юм. Ерөнхий сайдаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг өнөөдөр МАН-ын Бага хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.  


Эх сурвалж: Eagle.mn

2016.07.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

“Мартагдсан” өвөө, хүү хоёрт тусаллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Б.Чойжилсүрэн: Хүүхдийн мөнгийг олгохын тулд төсөвт тодотгол хийх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

АН-ын тарьсан балагт МАН хальтрах уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02

Улаанбаатарт бороотой 20 хэм дулаан

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19

Зургаан настнууд сургуульд ороход бэлэн байдаг уу?

...

Дэлгэрэнгүй » 2018.03.27

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов

...

Дэлгэрэнгүй » 2015.09.22

“Сод Монгол Групп” ХХК Баян-Өлгийчүүддээ хандивын гараа сунгалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Өршөөлийн хуулийн үйлчлэл удааширснаас хоригдлууд суллагдаагүй байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04