Н.Хүрэлбаатар мэргэжлийн засагт орохыг санаархаж байна уу?

http://deed.mn/media/830_030717037c0491f76497e82cfcd35f02.jpg МАН 2016 оны шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав. Ардчилсан намынхан ийнхүү ялагдана гэж тооцоолоогүй шиг МАН-ынхан ч дангаар Засаг барих хэмжээний 65 суудал авна чинээ бодож тооцоолсон уу гэвэл юу л бол. Юутай ч Монголын ард түмэн АН-д багаар нь муугийн муу гэсэн дүн тавьж, МАН-д асар өндөр итгэл үзүүлэв. Хүний хуучин нь өмсөх хувцасны шинэ нь гэгчээр МАН-ыг улс төрийн ууган хүчин гэж үнэлсэн үү, лам олдохгүй бол буцахдаа зална гээч болсон уу юутай ч ирэх дөрвөн жилд дангаараа Засгийн эрх барих эрхийг ард түмэн МАН-д өгчихлөө. Одоо ард түмэн МАН-аас мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэхийг нь тольдож буй. МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд МУ-д нүүрлээд буй эдийн засгийн хямралын гол шалтгааныг засаглалын хямралаас үүдэлтэй, бид бол мэргэжлийн засгийн газар байгуулж ажиллана хэмээснийг энэ намын нэр дэвшигчдийг сонгосон хүн бүхэн мэдэж байгаа. Ойрын өдрүүдэд МАН-ын фракцууд өөр өөрийн хүнээ сайдын сэнтийд залчих санаатай чухамдаа дотооддоо ёс жудгаа сорилцож байгаа бололтой. Ерөнхий сайдаар хоёр Энхболд, У.Хүрэлсүх шадар сайд, БСШУ-ын сайдаар Ё.Отгонбаяр нарыг томилуулах талаар ярьж байгаа бол нэг фракцынхан нь Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдад зүтгүүлэхээр санаархаж буй хэмээн ойрын эх сурвалж мэдээлж байна. Боловсон хүчин сайтай гэх МАН хагас тэрбум төгрөгөө айлд хадгалуулж байгаад хулгайд алдсан. Алдсан мөнгөнийхөө сургийг сайд өөрөө гаргаж хэргийг нь хаалгах хүсэлт цагдаад гаргаж байсан гэх зэргээр Монголын ард түмэнд “хараар” танигдсан Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилох гэж байгаа нь үнэн болов уу. Хэрэв үнэн бол дөрвөн жилийн дараа хурааж авах үрээ МАН тааруухан сортоор үрслүүлж эхлэх нь ээ. Эсвэл өнөөх мэргэжлийн засгийн газар байгуулна гээд байгаа нь “өөрөө уснаас хуурай гарч, хамтрагчдаа живүүлэх” чадвартнаар Засгаа бүрдүүлнэ гэсэн юм биш байгаа. Монгол төрийн түүхэнд Н.Хүрэлбаатар шиг тавын таван газрын даргаа шоронд “илгээсэн” сайд байхгүй л болов уу. Дөрвөн жилийн дараа Монголын ард түмнээс сайн дүн авахыг хүсвэл МАН ард түмний мэргэн мэлмий цаг ямагт тольдож буйг мартаж боломгүй сэн. Х.Аюур Холбоотой мэдээ: http://www.bataar.mn/10000953

2016.07.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Төрийн банк Юнионпэй “Платиниум” картын нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.18

Хуучны ховор автомашины “ПАРАД” болно

...

Дэлгэрэнгүй » 2017.09.27

У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа хаачих вэ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

“Made in Thailand” дэлгүүрт шинэ бараа ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.21

“Made in Thailand” дэлгүүрт шинэ бараа ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.15

М.Билэгт: Монголбанкны алдаатай бодлого эдийн засаг хямрахад нөлөөлсөн

...

Дэлгэрэнгүй » 2017.05.31

Л.Гансүхийн нарын шүүх хурал энэ сарын 10-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05