М.Отгонбаяр: Наадмыг зохион байгуулахад хоёр тэрбумыг төсөвлөсөн

 

         Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга М.ОТГОНБАЯРТАЙ ярилцлаа.

 

-Наадмын зохион байгуулалтын ажил хэдэн хувьтай вэ?

 

-Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явна. Өнөөдөр /өчигдөр/ зохион байгуулах есөн хороо хуралдана. Тухайлбал, тохижилтын чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийж буй засвар тэр дундаа сур, шагайн байранд хийж буй тохижилт. Мөн Хүй долоон худгийн тохижилтын ажилтай нарийвчлан танилцана. Ерөнхийдөө Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо нь маргааш /өнөөдөр/ засвар, тохижилтын ажлыг бүрэн хүлээж авна. Харин баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хийж байгаа.

 

-Энэ жилийн наадмын зохион байгуулалтад хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

 

-Наадмын зохион байгуулалтад хоёр тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Үүнээс соёл урлагийн салбарт хамгийн их буюу нэг тэрбум орчмыг зарцууллаа. Дараагаар нь тохижилтод 600 орчим саяыг, бусад салбарт үлдсэнийг зарцуулсан. Энэ жил 1024 бөх барилдана. Учир нь, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 гээд тэгш ой тохиож байгаа юм. Тиймээс нэлээн өргөн дэлгэр зохион байгуулахаар хичээн ажиллаж байна.

 

-Шинээр нэмж хийж буй зүйл юу байна вэ?

 

-Өнгөрсөн жилийн хувьд Хүй долоон худагт үзэгчдийн 3000 орчим суудалтай байсан. Энэ жил нэмж 3000 суудлыг тавьсан. Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өнгөрсөн жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ жил 15-ыг нэмж явуулах бөгөөд автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгсөн. Эдгээр автобус нь худалдаа үйлчилгээ болон соёл урлагийн цэг хооронд иргэдийг үнэгүй тээвэрлэх юм. Мөн цахилгаан автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний зам шинээр тавьсан. 15 байршилд 30 орчим нойл байрлуулах зэрэг ажлыг хийлээ.

 

-Баяр наадмын өдрүүдэд цаг агаар 30 хэм хүрнэ гэж байгаа. Энэ талд хэрхэн анхаарч байна вэ?

 

-Төв цэнгэлдэх хүрээлэнд 18 секц байдаг. Үүний тал нь сүүдрэвчтэй. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд цаг агаар нэлээн халах төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тиймээс ус, ундаагаар хангахад онцгой анхаарч байгаа. Хүй долоон худагт орчны усалгааг тасралтгүй хийхээр төлөвлөсөн. Ялангуяа соёл урлагийн талбайд усалгааны системийг тавьсан. Ингэснээр иргэдэд сэрүүхэн сайхан байх болов уу гэж бодож байна.

 

-Автомашины зогсоолыг хэрхэн шийдсэн бэ?

 

-Хүй долоон худагт зогсоолын асуудалд санаа зоволтгүй болсон. 7000 орчим авто машины зогсоол байгуулсан. Гэхдээ соёолон насны уралдааны үед улаанбаатарчууд тэр чигээрээ Хүй долоон худагт нүүгээд оччихдог. Тэр үед ачаалал нэмэгдэх байх. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмыг өнгөрсөн жилээс автомашингүй бүс болгосон. Тэнд хувийн компанийн барьж буй зургаан давхар 500 авто машины зогсоол бий. Тэнд зөвшөөрөлтэй автомашинуудаас гадна АСЕМ-тай холбогдуулан дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн унааг тавиулна. Иргэдийн хувьд Дүнжингарав, Мишээл экспо төвд автомашинаа тавиад тэндээсээ үнэгүй автобусаар Хүй долоон худагт очих боломжийг бүрдүүлсэн.

 

-Хэчнээн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх вэ?

 

-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг руу 10 гаруй автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ. Мөн рэйлбусыг Амгалан өртөөнөөс Хүй долоон худгийн Давааны өртөө хүртэл явуулна. Рэйлбусны нэг удаагийн эргэлт 400-500 хүний багтаамжтай. Давааны өртөөнд буугаад хүй долоон худгийн морь барианы газар хүртэл мөн үнэгүй цахилгаан автобусаар үйлчлүүлэх боломжтой.

 

-Улсын баяр наадмын үйл ажиллагааг төв цэнгэлдэхэд үзэх гэсэн иргэд тасалбар авахын тулд хонон өнжин дугаарладаг. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

 

-Тасалбарын асуудал жилийн жилд л яригддаг. Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянга 300 суудалтай. Гэтэл Улаанбаатар хотын хүн ам нэг сая 300 мянга. Мэдээж Үндэсний их баяр наадам болж байна гэдэг утгаараа орон нутгаас иргэд маш их ирдэг. Иймд Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдийн хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй. Бидний зүгээс ард иргэдэд баяр наадмын үйл ажиллагааг үзэх боломжоор хангахын тулд хичээн ажиллаж байна. Энэ жил тасалбарыг СТӨ, Бөхийн өргөөний кассаар худалдана. Нэг хүнд дөрвөн ширхэг тасалбар худалдах нормтой. Мөн цагдаагийн хяналтын дагуу нэг удаа дугаарлаад тасалбараа авчихсан хүнийг дахин дугаарлуулахгүй байх зэрэг арга хэмжээ авна. Жил бүр Монгол наадмыг үзэхээр жуулчин их ирдэг. Тиймээс тэдэнд 3000 тасалбар тусгайлан худалдаалдаг. Үүнээс гадна баяр наадмын үйл ажиллагааны нээлтэд ирэх тусгай зочидод зориулж 1000 орчим сандал нэмж тавьж байгаа.

 

-Наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

 

-Баяр наадмыг зохион байгуулах хороонд ЦЕГ-ын даргын ахалсан хэв журмын салбар хороо гэж бий. Энэ хороо баяр наадмын үеийн хамгаалалтын асуудлыг бүрэн хариуцаж ажилладаг. Төв цэнгэлдэх, Хүй долоон худгийн үйл ажиллагаанаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдал зохицуулалтыг хийдэг. Мөн хүн бүр баярлаад гэр орноо орхиод явчихдаг. Энэ бүгдийг хамгаалж ажиллахаар 10 мянга орчим цагдааг ажиллуулахаар төлөвлөж байгаа юм билээ.

 

-Худалдаа үйлчилгээний хэчнээн зөвшөөрөл олгох вэ?

 

-Тохижилт, худалдаа, засвар үйлчилгээний салбар хороо энэ асуудлыг хариуцаж ажилладаг. Захирагчийн ажлын албанаас худалдаа үйлчилгээ явуулах эрхийг олгож байгаа. Хүй долоон худагт 500, Төв цэнгэлдэхэд 400 орчим худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно. Монгол наадмаар иргэд хуушуур идэхийг хүсдэг учраас аль болох олон цэг ажиллуулж, түргэн шуурхай амттай байлгахыг зорьж, зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж байна. 1000 орчим худалдаа үйлчилгээ эрхлэгчид нэг стандартын майхантай, эрүүл ахуйн стандарт хангасан байх зэрэг шалгуурын дагуу зөвшөөрөл олгодог.

 

-Шаардлагад нийцсэн эсэхийг хэрхэн хянах вэ?

 

-Мэргэжлийн хяналтын 166 байцаагч хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, ариун цэврийг энэ сарын 9-13-ныг дуустал шалгахаар төлөвлөсөн. Мөн иргэдийн эрүүл мэндэд анхаарах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх цэгт эмнэлгийн машин байрлуулж, эмч, сувилагч ажиллана. Хүй долоон худагт Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.

 

-Хурдан морь унаж буй хүүхдийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байгаа вэ?

 

-Хурдан морины салбар хороонд мал болон хүн эмнэлгийнхэн ажилладаг. Тэд унаач хүүхэд бэртсэн тохиолдолд тухай бүрт нь хариуцаж, эмчилнэ. Манай морины комисс сайн ажиллаж байгаа. Хүүхдүүдэд өвдгөвч, тохойвч, малгай зэргийг зайлшгүй өмсөх ёстойг зөвлөж, шаардсаны үр дүнд сүүлийн жилүүдэд хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдол харьцангуй цөөрсөн.

 

Ц.Заяа


2016.07.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Цензургүй Яриа - Д.Ганцэцэг МУСТА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хэдий болтол азанд найдаж амьдрах вэ, Монголчууд аа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147