МАН-ын Засгийн газар 11 яамтай ажиллана

УИХ болон НИТХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан энэ долоо хоногт Засгийн газар, парламент болон Нийслэлийн удирдлагад ги­шүүдээсээ нэр дэв­шүү­лэн томилох гэж байна.

 

Одоогоор МАН-ын Удирдах зөв­лөлөөс УИХ-ын гишүүн Су.Батболдыг Нийс­лэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томи­луу­лахаар нэр дэв­шүү­лээд байна.

 

Мөн Нийс­лэлийн ИТХ-ын даргаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлэхээр болжээ. НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж,  дарга, Засаг даргаа сонгох юм.

 

Харин шинээр бүрдэж буй парламентын гишүүд маргааш тангараг өргөнө. Дараа нь УИХ-ын дарга, дэд даргыг сонгож, улмаар УИХ дахь намын бүлгүүдийг байгуулж, түүний даргыг сонгоно. Ингээд бүтцээ бүрдүүлсэн УИХ шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх төлөвтэй байна.  

 

Юуны өмнө Засгийн газрын бүтэц цомхон байхаар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн гэнэ. Тодруулбал, одоо байгаа 15 яамыг 11 болгож цөөрүүлэх аж. АН-ынхан Засгийн эрхийг аваад яамдын тоог олон болгож, зарим яамны төстэй салбаруудыг нэгтгэн шинэ яам байгуулсан.

 

МАН энэ бүгдийг татан буулгаж, хуучин бүтцэд нь оруулах бололтой. Тодруулбал, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай, Аж үйлдвэрийн яамыг Хүнс, хөдөө аж ахуйн яамтай, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай, Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэх замаар 11 болгож цөөрүүлэх талаар ярилцжээ.

 

Угаас Ардчилсан намыг анх засгийн эрхэнд гарах үед сөрөг хүчин болсон МАН-ынхан хэт олон яам байгуулсныг шүүмжилсээр байсан. Тэд энэ удаад шүүмжлэлээ ажил хэрэг болгох учиртай. Бас 11 яаманд мэргэжлийн сайд томилохыг МАН чухалчилж байгаа гэх.

 

Тус намынхан аль болох мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилох, тэр дундаа УИХ-ын гишүүн биш хүнийг сайд болгох талаар АН-д хатуу шаардлага тавьдаг байв.

 

Ингэхдээ бүх сайдыг биш ядаж 60:40 -ийн харьцаатайгаар томилдог болох санал гаргадаг байсан юм. МАН-ынхан өмнө нь сөрөг хүчин байхдаа гаргасан энэ саналаа одоо хэрэгжүүлж мэр­гэжлийн, “дан дээлтэй” сайд нарыг то­ми­лох ёстой болж байгаа юм.

 

МАН-ын дотоодод томилгоонууд ид яригдаж байна. УИХ-ын даргад М.Энхболд, Н.Энхболд хоёрын аль нэгийг нэр дэвшүүлнэ. М.Энхболд ялсан намын даргын хувиар Ерөнхий сайд болох учиртай ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших учраас гүйцэтгэх засаглалыг эхнээс нь өөр хүнд хариуцуулъя гэсэн байр суурийг тус намын Удирдах зөвлөлөөр ярьсан аж.

 

Харин Ерөнхий сайдад гурван хүний нэр яригдаж буй ажээ. Эхнийх нь М.Энхболд. Тэрээр МАН-ын дарга, тэр утгаараа энэ суудалд очих ёстой гэж үзэгсэд намд нэлээд байгаа аж. Дараагийнх нь У.Хүрэлсүх. Тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн, тэр үеэс иймэрхүү мэдээлэл цацагдаж эхэлсэн. Гурав дахь нь С.Бямбацогт.

 

Түүнийг өнгөрсөн дөрвөн жилд УИХ дахь намын бүлгийн 26 гишүүнээ удирдаж, амжилттай ажиллаж, сөрөг хүчний үүргийг сайн биелүүлж чадсан бүлгийн дарга гэдэг.

 

1. УИХ-ын дарга - С.Бямбацогт 2. Ерөнхий сайд - М.Энхболд 3. Шадар сайд - У.Хүрэлсүх 4. УИХ-ын дэд дарга - Л.Оюун-Эрдэнэ 5. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга - Н.Энхболд 6. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.Мөнхбат 7. Хууль зүй, дотоод хэргийн сайд - Ц.Нямдорж 8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд - Ё.Отгонбаяр 9. Гадаад хэргийн сайд - Д.Цогтбаатар 10. Сангийн сайд - Ч.Хүрэлбаатар 11. Хүнс, хөдөө аж ахуйн сайд - Т.Бадамжунай 12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.Оюунхорол 13. Батлан хамгаалахын сайд - Ж.Энхбаяр 14. Зам, тээврийн сайд - Н.Төмөрхүү 15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Т.Ганди 16. Барилга, хот байгуулалтын сайд - Н.Төмөрхүү, Ц.Ганхүү 17. Эрүүл мэнд, спортын сайд - Ж.Цолмон 18. Уул уурхай, Эрчим хүчний сайд - Т.Очирхүү нар “өрсөлдөгчгүй” томилогдох магадлалтай байна.

 

Мөн МАН-ын Нарийн бичгийн дарга  Т.Гантулгын хувьд Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад яригдаж байна. Үүнээс гадна МАН-ын генсек Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн болсон учир Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд энэ албыг хариуцуулахаар тус намын Удирдах зөвлөл шийдвэрлэжээ. Харин жинхлэх асуудлыг Бага хурлаараа шийдэх юм байна.

 

Эндээс үзвэл МАН-ын яриад байсан мэргэжлийн Засгийн газрыг голчлон “”давхар дээл”-тэй сайд нар бүрдүүлэх бололтой. Уг нь тэд “...Давхар дээлээ тайлъя” гэж дөрвөн жил хашгирсныг олон нийт сайн мэдэж байгаа. Ингэхээр “Мэргэжлийн Засгийн газар байгуулахын тулд арга буюу давхар дээл өмслөө дөө” гэх тайлбарыг МАН-ын зүгээс хийж магадгүй нь.

 

М.ЦЭЦЭГ

Эх сурвалж: 

2016.07.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Д.Сугар: Төрийн банк 12,4 тэрбумын ашигтай ажилласан

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Монголд хамгийн хямдхан “тээгч эх” байдаг уу...

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

МАН-ын сүүдэрт АН хөдөлгөөн хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07

Жендерийн тэгш бус байдлаас үүдсэн бодол

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

ЦЕНЗУРГҮЙ ЯРИА – Жүжигчин О.Энхтуул

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Д.Хулан: Цэвэр гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.26

Иргэдээ хуурсан Ипотекийн Зээл

...

Дэлгэрэнгүй » 2016.01.18

Далай даян Дархан аварга Д. Цэрэнтогтох таалал төгсжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27